УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулган: Н.Учралын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

УИХ-ын өнөөдрийн /2023.03.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Харин өнөөдөр /2023.03.17/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний 41 нь буюу 89.1 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа.
УИХ-ын гишүүдийн зүгээс дээрх хуулийн төслийг Засгийн газар дахин оруулж ирэх ёстой гэх байр суурийг илэрхийлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.