Нийгмийн

“Травиата” дуурийг залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир “дохино”

ДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 18,19-нд Ж.Вердийн “Травиата” дуурийг хүргэнэ. 18-ны тоглолтод Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, Б.Батжаргал, 19-нд ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, М.Даваадорж нар гоцлох юм. Түүнчлэн дуурийг залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана. Ц.Тэлмүүн-Очир нь 2012 онд Монгол Улсын Консерваторыг хийл хөгжимчнөөр, 2016 онд СУИС-ийг хөгжмийн найруулагчаар, 2018 онд СУИС-ийг найрал хөгжмийн удирдаачаар, 2023 онд БНСУ-ын Урлагийн үндэсний их сургуулийг удирдаачаар төгссөн уран бүтээлч юм. Тэрбээр өнгөрсөн онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Намсрайжавын Бүтэнбаярын нэрэмжит Залуу удирдаачдын улсын анхдугаар уралдааны тэргүүн байрт шалгарч байв. Одоогоор Л.В.Бетховен, П.И.Чайковский, В.А.Моцарт, А.Дворжак, Ф.Шуберт, Р.Вагнер, И.Штраусс, Р.Штраусс, И.Стравинский гэх мэт хөгжмийн зохиолчдын симфони болон удиртгал хөгжмийн бүтээлүүдийг, мөн Ж.Вердийн “Трубадур” дуурь, В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийг удирдаад буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button