Уран бүтээлч Т.Түмэнбаяр “Spirit” үзэсгэлэнгээ дэлгэлээ

Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” бүтээлч орон зай нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчлах зорилготой. Эл зорилгынхоо хүрээнд уран барималч Т.Түмэнбаярын “Spirit” үзэсгэлэнг толилуулж байна.
Уран барималч Т.Түмэнбаяр нь 2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран барималч мэргэжлээр төгссөн бөгөөд тэрбээр уран барималчаас гадна соёлын антропологи, анагаах ухаан, буддын философийн чиглэлээр судалгаа хийж, мэргэшжээ.
Тэрбээр бие даасан анхны үзэсгэлэн болох “Spirit”-дээ бодрол, сэтгэгдэл, мэдрэмжийг илэрхийлсэн есөн ширхэг бүтээлээ дэлгэсэн байна. Тодруулбал, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сонгодог ба уламжлалт дүрслэх урлагийн төрлөөр туурвисан “Сүүн зам”, “Эдүгэ”, “Самсара” тэргүүтэй бүтээлүүдээ багтаасан аж. “Spirit” үзэсгэлэн гуравдугаар сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.