“Орфей” театрынхан “Хаврын блюз” жүжиг хүргэх нь

“Орфей” театр хөшгөө Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр 2021 онд нээсэн. Эл жүжгийг найруулагч М.Батболд найруулж, улмаар оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” наадмаас шилдэг найруулагч, мөн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын драмын жүжгийн төрлийн шилдэг найруулагчийн шагнал хүртсэн юм. Түүнчлэн удаах уран бүтээлээрээ АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг хүргэсэн. Тус уран бүтээлийг мөн найруулагч М.Батболд найруулж, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр ажилласан. Тэгвэл тус хамт олон тун удахгүй жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Хаврын блюз” жүжгийг хүргэхээр болжээ. Уянгын драмын төрлөөр бүтээх эл жүжиг насанд хүрэгчдэд зориулсанаараа онцлог аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.