Локарногийн олон улсын кино наадамд бүртгэж эхэлжээ

Локарногийн олон улсын кино наадам нь артхаус урсгалын киног сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шинэ, шилдэг кинонуудыг үзүүлэх болон шинэ арга барил, шинэ найруулагчдыг олон улсын анхааралд аваачиж, кино урлагийн салбарын шинэ ирээдүй хойчийг бий болгох зорилготой. Өнөө жил тус кино наадам нь Швейцарийн Локарно хотод ирэх наймдугаар сарын 2-12-нд болох бөгөөд тус наадамд оролцох уран бүтээлүүдийг бүртгэж эхэлжээ.
Оролцогчдын бүтээл өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нээс хойш бүтээгдсэн байх, сонгогдсон кинонууд кино үзлэгт орохоос 12 сарын өмнө хийгдэж дууссан байх шаардлагатай. Мэргэжилтнүүдээс бүрдсэн хороо нь наадамд оролцох бүтээлийг сонгон шалгаруулах бөгөөд сонгогдсон кино Локарногийн кино наадмын албан ёсны үзвэрээс өмнө болон гадаадын бусад улсад нээлт хийгээгүй, интернет, телевизийн сувгууд болон VOD, DVD, BLUE-RAY сувгуудаар цацагдаагүй байх хэрэгтэй. Мөн өмнөх кино наадамд бүртгүүлж байсан эсвэл тухайн киног шинэчилсэн байсан ч дахин бүртгүүлэхгүй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.