“Аавуудын цэцэрлэг” киног толилуулж эхэллээ

“Update” энтертайнмент, “Red point” медиа хамтран “Аавуудын цэцэрлэг” киногоо үзэгчдэд хүргэж эхэллээ. Залуу уран бүтээлч А.Бямбабаяр “Кино зохиолынхоо санааг би өөрийн нийгмийн эмзэглэл дээр тулгуурлан бүх насныханд зориулж гаргасан. Кино гэр бүлийн сэдэвтэй. Бид төслөө эхлэхдээ л “Аавуудын цэцэрлэг” гэх нэрийг өгсөн. Киноны зургаа авч дууссаны дараа “Сольё” гэж бодсон ч энэ нэр л яг кинотой маань яг цав таарч байсан юм. Сонсоход ч киногоороо юу илэрхийлэх гэж байгаа нь ойлгомжтой. Хүүхэдтэй хамгийн ойр байдаг хүн бол ээж. Гэхдээ эр хүн ч хүүхэд харж, асарч чадна. Нөхөр нь тусалдаг эмэгтэй үргэлж сэтгэл ханамжтай, жаргалтай амьдардаг гэдгийг л харуулахыг зорьсон” гэлээ. “Аавуудын цэцэрлэг” киноны гол дүрд А.Бямбабаяр, Б.Буянтогтох, О.Анхсүх, Б.Номин нараас гадна 6-11 насны арав гаруй хүүхдүүд тогложээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.