УРЛАГЭнтертайнмент

О.Энх-Эрдэнэ “Амьдрал баян” нэртэй цомог гаргажээ

“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ “Амьдрал баян” нэртэй цомог гаргажээ. Цомгийн продюсероор “New nomad records” компани ажилласан байна. Тус хөгжмийн компаниас “ХХ зууны эхэн үед Америкийн өмнөд хэсэгт ажилчин ангийнхны дунд үүсэж, хүн төрөлхтний хөгжмийн урлагт байр сууриа бат олсон кантри хэмээх урсгал нь өөрийн гэсэн хөг дан, аялгуу хэмнэлээрээ хүмүүний сэтгэлийн гүнд хүрч асар их уужрал, тайвшралыг төрүүлэхийн зэрэгцээ тэртээд үлдсэн өдрүүдийн тухай бодрол, гэгээн эргэцүүлэл, амгалан ирээдүйн тухай бодол мөрөөдөлд өөрийн эрхгүй хөтлөх увдистай гэмээр. Тэр л зөөлөн хөгжим, аялгуу эгшгээр бүтсэн монгол дуунууд О.Энх-Эрдэнийн танил дотно хоолойгоор тун удахгүй та бүхний сэтгэлийн гүнд хүрэхэд бэлэн боллоо” гэсэн юм.

Ташрамд дурдахад, О.Энх-Эрдэнийн “Амьдрал баян” цомогт нэрт яруу найрагч Р.Чойномын “Эпилог” шүлгээр бүтсэн уран бүтээл багтсан байна. “Эпилог”-ийг утга зохиол судлаачид яруу найрагч Р.Чойном амьдралынхаа төгсгөлийг мэдэрч, дүгнэх маягаар бичсэн гэлцдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2023-03-20 13:29

Yneheer saihan medee baina

Зочин
Зочин
2023-03-20 14:35

УРАН БҮТЭЭЛ ХИЙГЭЭД БАЙГААРАЙ. ОЛОН ХҮНИЙ ХҮСЭЭД Ч ОЛДООГҮЙ АВЪЯАС ЧАМД ИРСЭНИЙГ ДЭМИЙ ӨНГӨРӨӨВӨЛ ХАРАМСАЛТАЙ ШҮҮ

Зочин
Зочин
2023-03-20 17:45

Туугтай бгаарай амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button