УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Ж.Мөнхбат эзгүй ч, чөлөөлөгдөх хүсэлтийг нь маргааш хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан маргааш 11.00 цагаас товлогджээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ж.Мөнхбатыг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн УИХ-ын гишүүдийн асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ" хэмээн бататгасан.
Харин Ж.Мөнхбатын хувьд БНСУ-д ээжийгээ асарч байгаа гэх шалтгаанаар ирэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн аж.
АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхийгээ хэргийн өмнө барьсан мунхаг хүү ингэж ээжийгээ гомдоож болохгүйшдээ өөрөө ялаа үүр эр хүний адгаа
Шун�##�ын тулам эхээрээ түрий барьж гэнэ ичээчээ