Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хийдэг вэ

Өнгөрсөн онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тухай тогтоол гарч, энэ оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр нийслэлийн иргэдийн жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түлшийг сайжруулсан шахмал түлшээр орлуулах шаардлага бий болсон. Өдгөө агаарын бохирдлыг бууруулах дунд шатны, шинэ стандартын сайжруулсан шахмал түлшийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэн гаргаж байна.

Гэвч уг сайжруулсан шахмал түлштэй холбоотой гэгдэх хэргүүд гарч, олон нийт шахмал түлш, түүний орц найрлага, үнэр, чанар, стандартад эргэлзэх боллоо. Иймд Eguur.mn сайт ҮЙЛДВЭРЛЭГЧ  буландаа Тавантолгой түлш ХХК-г урьж шахмал түлшээ хэрхэн үйлдвэрлэдэг болохыг нь сурвалжлан уншигч танд хүргэж байна.

НЭГ. ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ААС МИДЛИНГ ХҮЛЭЭН АВАХ, ҮЙЛДВЭР РҮҮ ЗӨӨХ

“Ухаа худаг”-ийн нүүрс угааж баяжуулах үйлдвэрээс угаасан нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу Мидлингийг Төв аймаг дахь дундын бүсэд хүлээн авч, тэндээс нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах үйлдвэр, Тэц II-ын дэргэдэх үйлдвэрт 1000 гаруй жолооч зуны турш 24 цаг ээлжлэн, тээвэрлэн авч ирж, нөөцөлжээ. Уг бүтээгдэхүүнийг Энержи Ресурс үнэгүй нийлүүлдэг ч тээврийн зардлыг  Тавантолгой түлш ХХК хариуцан гаргадаг аж. Төв аймаг дахь Дундын бүсэд 800 гаруй мянган тонн мидлинг нөөцөлсөн байгаа бол энд 300 гаруй мянган тоннын нөөцтэй байна.

Хяналт: Ирсэн мидлингийг гурван ээлжийн технологич шалгана. Нүүрс замдаа халуун, хүйтэнд харшаад урвалд орох, халсны улмаас шатах тохиолдлууд бий. Халсан шатсан, чийгтсэн нүүрсийг шалгах үүднээс байнга дүрдэг термометр болон лазеран термометрээр үзээд, хашаандаа оруулж буулгадаг.

ХОЁР. НӨӨЦӨЛСӨН МИДЛИНГИЙГ ХОВО МАШИНААР ЗӨӨН БУТЛУУРТ ОРУУЛАХ

Төв аймгаас ирсэн мидлингийг жинлэж хүлээн аваад, хово машинаар зөөн бутлуурт оруулна. Чулуун нүүрсийг бутлахдаа хамгийн том нь 0.5-0.7мм хүртэл байхаар тохируулсан техникүүд ажиллана. Ийнхүү буталсан бүтээгдэхүүнийг үндсэн тэжээлийн бункерьт хийнэ.

Хяналт: Бутлуурт орсны дараа нүүрс стандартын чийгтэй байх ёстой. Харин чийгийн агууламж өндөр байвал холигчид орохдоо орц, норм өөрчлөгддөг тул гурван ээлжийн гурван чанар шалгагч, нэг технологич хянан ажиллаж байна.

ГУРАВ. ХОЛИХ ХЭСЭГ 1 - ЦАРДУУЛ

Үндсэн тэжээлийн бункер рүү тусгай замаар урсан очсон бүтээгдэхүүнүүд холигчийн машинд орно. Эхлээд барьцалдуулагч буюу цардуултай холигдоно. Цардуул нь нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг эзлэх бөгөөд уг төхөөрөмж цардуулын хэмжээг тооцоолон доош гойжуулна.

ДӨРӨВ. ХОЛИХ ХЭСЭГ 2 – УС

Стандартын дагуу ус холихдоо чийглэгийн хувийг тохируулна. Бүтээгдэхүүний чийг 18-22 хувь байх ёстой. Ийм чийглэгтэй байж л хэвлэгч рүү орсон бүтээгдэхүүн хэвээ авч гардаг байна. Энэ хэсэгт том хэмжээний соронз байршуулж, нүүрсэн дунд буй төмөр болон гадны биет, хог хаягдлыг өөртөө татаж авдаг аж.

ТАВ. ХЭВЛЭГЧ

Ус чийг цавуулаг байдал нь бүрэн нийцсэн бүтээгдэхүүний түүхий эд хэвлэгч машин руу орж хэлбэржиж гарч ирнэ. Сайжруулсан шахмал түлш хоёр хэлбэртэй. Нэг нь дугуй, нөгөө нь дөрвөлжин дүрстэй.

ЗУРГАА. ХАТААГЧ

Тодорхой хэмд хяналтан дор 02:30 цаг жигнэгдэж гарч ирнэ. Жигнэгдэх явцад нүүрсэнд буй утааны агууламж агуулагддаг хорт хий нь зуухандаа үлддэг. Үүнийг тусгай хоолойгоор гадагшлуулна.  12 кабин тус бүрт лазеран термометрээр дулааныг цаг тутамд хэмжинэ. Ингэж байж нэгэн жигд хатсан бүтээгдэхүүн гарч ирэх аж.

ЗУУХ

Эдгээр төхөөрөмжүүдийг уурын зуухаар халаан ажиллуулна. Уг зууханд мидлингийн том ширхэгтэй нүүрсүүдийг хийж, түлнэ.   

ДОЛОО. САВЛАХ ТӨХӨӨРӨМЖ РҮҮ УРСАН ОРОХ

Хатаагчнаас урсан гарч ирсэн бүтээгдэхүүн тодорхой хугацааны дараа савлах төхөөрөмж рүү орно. Савлах төхөөрөмжид орохдоо чийг, бэхжилт үүсээд хөрсөн байх ёстой. Тодруулбал, 18-22 хэмийн дулаантай, чийглэг нь 10 дотор бүтээгдэхүүн гарч ирвэл хэвийн гэж үзнэ.

НАЙМ. ШУУДАЙНД САВЛАГДАХ

Ийнхүү бэлэн болсон бүтээгдэхүүнийг мөн л автомат тохируулагчтай төхөөрөмжөөр 25кг болон 1 тонны багтаамжтайгаар савлана. Дамжлага болгоны савлагаан дээр 4-6 хүн ажиллаж байна.

ЕС. ХҮЛЭЭХ

Шуудайнд савлагдаж хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болсон бүтээгдэхүүнийг 48 цаг гадаа байлгана. Энэ нь чийгийн ууршилтыг гаргах, хөргөх үйл явцтай холбоотой.

АРАВ. ТЭЭВЭРЛЭЛТ

1 тоннын савлагаатай бүтээгдэхүүнийг вагонд ачихаар бэлдэж тавьсан байна. Гэвч вагонд ачихын тулд мөн чанар стандартыг шалгана. Хэрэв бороо, цасанд эмтэрсэн байвал чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг үйлдвэрээс гаргахгүй аж. Уг бүтээгдэхүүн нь бороонд мэдрэг тул эмзэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Хяналт: Гарч ирсэн бүтээгдэхүүнд талбайн гурван чанар шалгагч ажиллан, бутрал болон чийгийг үзэж байна.

Чанар шалгагч Г.Номин-Эрдэнэ:

ӨӨРӨӨ ШАЛГАЖ, ӨӨРӨӨ ХЭРЭГЛЭДЭГ

Би өдөр тутамдаа технологийн горимын дагуу үйлдвэрлэл явж байна уу гэдэгт байнгын хяналт тавих үүрэгтэй. Түүхий эд орж ирснээс савлагаа дуусах хүртэл бүх зүйлийг горимын дагуу байлгахын тулд ажиллаж байна. Тухайлбал, мидлингийн чийглэг 12 хувьтай гаднаас орж ирэх ёстой бол хэвлэгчээс 27-30 хэмийн хооронд гарч ирэх ёстой. Зуухнаас гарч буй түлшний хэм 12 хүртэл хэм, зуухны градус нь 60-90 хэмийн хооронд байх ёстой байдаг. Ажлын нөхцөл хүнд хэдий ч ажлаа хийгээд явахад маш сайхан санагддаг. Улаанбаатар хотоо утаагүй болгох түлш үйлдвэрлэж буй үйлдвэрт ажиллаж буйдаа мэргэжилтнийхээ хувьд бахархдаг. Анхны шахмал түлшний үйлдвэрт ажиллаж байгаа гэдгээрээ ч бахархдаг. Шахмал түлшний талаар элдэв мэдээллүүд гарахад заримдаа эмзэглэдэг. Би өөрөө ч гэртээ энэ түлшээ хэрэглэдэг. Шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргадаг гэдэгтээ уг бүтээгдэхүүний хяналт шалгалтыг өөрөө хийдэг хүний хувьд итгэлтэй байдаг.   

Хэмжилзүйн хэсгийн дарга Д.Буянхишиг:

БҮТЭЭГДЭХҮҮНД МААНЬ ХИМИЙН НАЙРЛАГА БАЙХГҮЙ ЮМ ГЭДГИЙГ ӨӨРИЙН БИЕЭР МЭДЭРСЭН

-Үйлдвэрлэлийн явцтай танилцуулсанд баярлалаа. Бүтээгдэхүүний чанарыг хянагчид ийм байх аж. Харин технологийн чанар ашиглалтын явцыг хэрхэн хянадаг вэ?  

-Техникийн хүрээнд ашиглалтын инженер, ерөнхий инженер, ээлжийн ахлагч нар ажиглалт хийн, хяналт тавьж байлаа. Тухайлбал, гинжний хурд, зуух халах хэм зэргийг хянана. Бүх л хяналт шалгалтууд Үйлдвэрийн албаны дарга болон Захирлуудын зөвлөлөөр батлагдсан дотоод бичиг баримтын дагуу баталгаажин үлддэг аж. Ингэхдээ стандартад нийцсэн чанар шалгагч картаа цаг тутамд бөглөн, баримтжуулдаг.

-Технологийн алдаа гарах боломжтой юу?

-Боломжгүй. Харин техник технологийн саатал гарахыг үгүйсгэхгүй. Гинж тасрах, зуухны температур унах зэрэг саатал гарч болно. Үүнийг цаг тухайд нь хэмжээд явдаг учир тухай бүрт нь засаад явдаг.

-Сайжруулсан шахмал түлшний орц найрлага анхнаасаа ил тод байсан. Гэвч хүмүүс тэр мэддэггүй. Та бидэнд юу юу орсон талаар тодорхой хэлж өгнө үү. Түлшийг эко гэж хэлээд бүр идэж үзүүлсэн тохиолдол байгаа. Үүнд иргэд их гайхаж хандаж байна шүү дээ?

-Үндсэн түүхий эдийн 95 хувийг мидлинг эзэлнэ. 2.5 хувь нь цардуул. 1 хувь нь хувь нь тортог бууруулагч буюу түргэн асаадаг цэвэршүүлэгч sootfree гэж БНСУ-аас шинжилгээнд оруулж авч ирсэн стандарт бүтээгдэхүүн, 1 хувь нь бэхжүүлэгч байдаг.  Орж буй найрлагаа харвал эко. Долоо хоног тутамд бүтээгдэхүүнийхээ 10-14 дээжийн  шинжилгээг өгөөд явж байдаг хүний хувьд бүтээгдэхүүндээ 100 хувь итгэлтэй байгаа. Өнгөрсөн 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн би уг үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Анх ороход надад тоосжилт нь их хэцүү харагдаж байсан. Холигчоор орж буй бүтээгдэхүүн, цардуул, Sootfree, уураар жигнэгдэж буйг нь харахаар биед хортой болов уу гэж анх бодогдсон. Гэтэл эцсийн савлагааны хэсэгт уур нь савссан халуун бүтээгдэхүүн гарч ирэхэд эрдэнэшиш жигнэчихсэн шиг үнэртэй болохыг нь олж мэдсэн. Би өөрөө харшилтай маш мэдрэмтгий төрлийн хүн мөртлөө өвлийн гурван сард ямар ч хордлогогүй өнгөрүүлсэн. Уг нь би азтоныг холоос үнэрлэх төдийд л чих улайж, маажуур гарч, найтаах шинж тэмдэг илэрдэг. Ингээд л би бүтээгдэхүүнд маань химийн найрлага байхгүй юм гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн тул эко гэж бардам хэлж чадна.

Монгол улсад энэ технологийг анх удаа л нэвтрүүлж буй тул ажилтан бидэнд бүх л юм шинэ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн дараа хэрхэн хадгалах вэ гэдэг ч бидний хувьд цоо шинэ туршлага болсон. Эхлээд хадгалалтын горим буруудсанаас болоод бүтээгдэхүүн маань гадаа чийгэнд автаж, бороонд нороод асуудал үүслээ. Гэтэл бүтээгдэхүүн тавьсан газруудад цагаан өнгөр үүсэж эхэлсэн. Өнгөр нь хөгц байсан, эко бүтээгдэхүүн учраас л хөгц үүссэн гэж ойлгож болно. Тодруулбал, шуудайн дотор битүү байлгаж, гаднаас нь чийг өгсөн тул ийм хөгц үүссэн. Үүнийг технологичоороо ялгуулж авхуулаад шинжилгээнд өгч, хүний биед сөрөг зүйл байна уу, элдэв хортой бодис илрэх нь үү гэхэд хэвийн гарч ирсэн байдаг. Ингээд бүр ч итгэлтэй болж, бид үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах юм байна, зөв хадгалах ёстой юм байна, хэрэглэгчдэд хоггүй цэвэр бүтээгдэхүүн хүргэх юм байна гэж бодож, зориод л ажиллаж байна даа.

-Түлшний талаар нийгэмд маш эвгүй мэдээлэл түгэх үед дотор нь ажиллаж буй хүний хувьд хэрхэн хүлээж авсан бэ?  

-Маш итгэлтэй байсан. Ямар ч айдас байгаагүй.

24 ЦАГ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАХ АППАРАТ

Одоо Тэц II-ын дэргэд байх “Дөрөвдүгээр үйлдвэр”-тэйгээ нийлээд үндсэн есөн шугам ажиллаж байна. Тэц II-т байрлах уг үйлдвэрт хоёр шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг бол энд найман шугамаар түлш үйлдвэрлэж байгаа аж. Уг найман шугам нь жилдээ бүрэн хүчин чадлаараа ажиллавал 2500-3000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин Улаанбаатар хотын жилийн хэрэгцээ 600 мянга гэсэн тооцоо гарсан байдаг. Уг шахмал түлшийг хэрэглэгчдэд бага багаар зардаг нь хадгалж нөөцлөх нь хадгалалтын горим зөрчигдөх магадлалтай гэдгээс эмээж буй хэрэг. Нөгөөтэйгүүр, ченжийн гараар орж хэт өндөр үнээр зарагдах, нэг газар хуримтлагдах зэргээс сэргийлж байгаа юм байна.  Нэг өрх 20 шуудай шахмал түлш авсан байхад нэг сарын хэрэгцээгээ хангах боломжтой, цаашид үнэ өөрчлөгдөхгүй тул хямд байгаа дээр нь авч нөөцөлье гэх шаардлагагүй гэдгийг тэд хэлж байв.

Шугам бүрээс өдөр бүр бүтээгдэхүүний дээж авч хадгалдаг. Үүнийгээ долоо хоног бүрт Геологийн лаборатори болон хөндлөнгийн лабораториудад өгч шинжлүүлдэг аж. Мөн хэрэглэгчдээс буцсан нунтаг нүүрсийг буцаан үйлдвэр рүү татаж, орц найрлага өөрчлөгдөөгүй байдаг тул дахин бүтээгдэхүүн болгох ажиллагаанд оруулдаг аж.

Ийнхүү 24 цаг тасралтгүй ажиллах үйлдвэрлэлийн зах зух нь энэ. Ажилчид энд ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг тухайгаа хэлж байв. Тоосжилт өндөртэй, дуу чимээ ихтэй гэж халширдаггүй. Хүнд нөхцөлд ажилладаг тул ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч сүү, тараг, үзэмний шүүс зэрэг бүтээгдэхүүнээр хангах, өдөрт хоёр ч удаа хоол гаргадаг тул ажилчид ч ажилдаа бүрэн анхаарлаа хандуулан, өндөр бүтээмжтэй ажиллахыг зорьдог хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зөвхөн энэ үйлдвэрт ажиллаж буй 700, нөгөө үйлдвэрт ажиллаж буй 400, тээвэрлэлт хийж буй жолоочид гээд нийт 1500 гаруй ажилтан Улаанбаатар хотод шинэчлэл болох сайжруулсан шахмал түлшээ үйлдвэрлэсээр...

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ : Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баки
Баки
2019-10-18 21:17

Олон юм бичихийн оронд ганц бичлэг оруулчиж чадахгүйл байгаа юм байхдаа...

od
od
2019-10-27 13:35

нүхтэй тоосго шиг нүх гаргачих.голд .амьсг�##�на г�##�аа тэтгэнэ

Зочин
Зочин
2019-11-14 05:06
Reply to  od

Уул нь тэгмээр байгаамдаа

баяр хүргъе
баяр хүргъе
2019-12-08 14:23

Утаа ТА нарын хөдөлмөрийн ачаар эрс багассан. ЭНЭ үнэн.

Зочин
Зочин
2020-11-05 15:47

тиим шүү

MatFuse
MatFuse
2020-01-31 00:05

Generic Priligy 60 Mg [url=http://cheapcialisir.com]Buy Cialis[/url] Doxycycline Vs Amoxicillin cialis vs viagra Zithromax Price Rite Aid

LesOrdiff
LesOrdiff
2020-02-10 01:09

Consequences Levitra http://buycialisuss.com - Cialis Cialis Original Forum Cialis How Fast Does Zithromax Work

YonGerie
YonGerie
2020-07-10 14:31

[url=https://chloroquine.us.org/]chloroquine tablets[/url] [url=https://domperidone.us.com/]motilium uk[/url] [url=https://cialisprice.us.org/]cialis prices[/url]

a
a
2021-01-20 22:39

энэ мидлинг гээд байгаа нь юу юм бол оо?

aibicda
aibicda
2021-01-21 14:22

midling ni erunxiiduu koksjson nuursnii g###gdol buteegdehuun 7200kil klor ilcleg ylgaruulj caddaq zawsariin nuursiig midling ged bgamaa.

Холбоотой мэдээ

Back to top button