УРЛАГЭнтертайнмент

Балетын үндэсний тавдугаар уралдааныг Гавьяат жүжигчин Б.Саруул тэргүүтэй балетчид шүүнэ

Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг “Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан зохион байгуулдаг балетын үндэсний тавдугаар уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 4, 5-нд ДБЭТ-т болно.

Уралдаанд оролцох хүсэлтэй 6-18 насны сурагчид болон залуу бүжигчид сонгодог балетын багийн болон гоцлол бүжгийн төрлөөр өрсөлдөр боломжтой бөгөөд бүртгэл энэ сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.

Энэ жилийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, балетмейстер Б.Сэргэлэн, Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлох жүжигчин Б.Саруул нар нэмэгджээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button