УРЛАГЭнтертайнмент

"Арга билэг" этно жазз хамтлагийн "Дээлт" тоглолт өнөөдөр болно

"Арга билэг" этно жазз хамтлагийн "Дээлт" шинэ тоглолт өнөөдөр, маргааш, нөгөөдөр Улсын филармонийн концертын танхимд болно.

Сонгодог жаззыг ардын хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Арга билэг” хамтлаг анх 2009 онд 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан юм. Түүнчлэн тус хамтлаг “Дээлт”, “Дэв”, “Агула” нэртэй цомгоо сонсогчдын хүртээл болгож, дэлхийн 20 гаруй орноор аялан тоглолтоо толилуулж байв.

"Дээлт" тоглолтоор хамтлагийн цомгууддаа багтсан болон цоо шинэхэн уран бүтээлүүд болох дуу болон дан хөгжмийн бүтээлүүдээ хүргэх юм. Мөн Морин хуурын чуулгын урын сангийн бүтээлүүдийг шинэчлэн найруулж тоглох аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button