УРЛАГЭнтертайнмент
Франко Зеффиреллигийн ойд зориулсан тоглолтод Э.Амартүвшин гоцолжээ

Италийн Ром хотын Дуурийн театрт "Pagliacci" дуурийг "амилуулжээ. Эл тоглолтыг дэлхийн дуурийн агуу найруулагч Франко Зеффирелли агсны 100 жилийн ойд зориулснаараа онцлог. Энэхүү алдарт дуурьт Ардын жүжигчин Э.Амартүвшин гоцолжээ.
Дэлхийн шилдэг 11 дуурийн дуучны нэг Э.Амартүвшин өнөө жил Италийн Милан хотын “Ла Скала” театрт Умберто Жорданогийн “Андреа шеньер”, Жузеппе Вердийн “Макбет”, Австрийн Вена хотын Дуурийн театрт Пьетро Масканийн “Кавалерия Рустикана”, Италийн Верона хот дахь алдарт задгай театрт Жузеппе Вердийн “Айда”, “Риголетто”, “Набукко” зэрэг дуурьт гоцлох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bravo! Энэ з�##�уу дэлхийтэй мөр зэрэгцэж чаджээ. Одоо үлдсэн 3,392,700 монголчууд олон улсын түвшинд ажиллаж хөдөлмөрлөхийн төлөө явах хэрэгтэй байна. Хүмүүстээ хөрөнгө оруулах хэрэгтэй - сайн боловсрол, эрүүл мэнд, дахин сург�##�т, ажил мэргэжлийн солилцоо гэх мэт.
Mongoliin duuri baletiin chadvarlag uran buteelchid olon ulsiin teatruudiin taiznaa aldar neree duursgasaar baina daa