УРЛАГЭнтертайнмент

С.Заяасайхан Монголын уран зургийн галерейд бүтээлээ бэлэглэв

Уран бүтээлч С.Заяасайхан 2021 онд туурвисан "Wi-fi generations" бүтээлээ Монголын уран зургийн галерейд бэлэглэжээ. Тэрбээр уламжлалт сэдэв өгүүлэмжийг эдүгээ цагийн амьдралтай орчин үеийн эд хэрэгсэл, элементүүдээр холбон илэрхийлдэг уран бүтээлч бөгөөд энэхүү бэлгэдэл зүй нь Монголын уламжлалтай шинэ холбоос үүсгэсэн юм.

Түүний "Wi-fi generations" бүтээлийг Монголын уран зургийн галерейн "Байнгын үзэсгэлэн 2023"-аас үзэх боломжтой.

Зураач С.Заяасайхан нь СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн монгол зургийн ангийг төгсөж, улмаар АНУ-ын Калифорни муж дахь "Саусалито" урлагийн галерейтай зургаан жил хамтарч ажиллажээ. Түүнээс хойш уран бүтээлийн үзэсгэлэнгээ Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб зэрэг 20 гаруй оронд гаргаж, Монголын орчин цагийн дүрслэх урлагийг дэлхий дахинд таниулж буй бүтээлч юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button