УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Б.Баттөмөр ёс зүйн зөрчилтэй гишүүдээ зарлана

Өнөөдөр /2023.03.22/ Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Үүнтэй холбоотойгоор Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр дараах зүйлийг ярилаа.
Тэрбээр "Намрын чуулган завсарласны дараах дүн мэдээлэл удахгүй гарна. Манай байнгын хороо УИХ-ын гишүүдийн ХОМ-тэй, ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг. Чуулганы хуралдаанаас хоцорч, ёс зүйн зөрчил гаргасан гишүүдийн талаарх дүн мэдээг нэгтгэж байна. Дүнгүүд гарсны дараа өөрсдөд нь бичгээр мэдэгдэнэ. Удахгүй танилцуулна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
76 НЭР ДУРАЙЛГАЧИХАА БҮГДЭЭРЭЭ Л АДИЛХАН ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ИДЭЭЧИН УУГААЧИН ГЭЖ АЮУРСАЙХАН НЬ ХЭЛСИЙШТ