П.Адарсүрэнгийн кино: “Зохиол бэлэн болсон, хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст бид нээлттэй”
Ноднингийн наймдугаар сард П.Адарсүрэн агсны хүүхдүүд уулзалдсан. Энэ тэдний Монголдоо, нэг дор цугласан 23 жилийн дараах уулзалт болсон юм. Хүү А.Амартайвантай цөөн хором ярилцаж, П.Адарсүрэн хэмээх их авьяас, нэрт дуучны тухай үүх түүх, дурсамж дурдатгалыг сөхөж байх үес тэрбээр аавынхаа тухай кино хийх ажилд ханцуй шамлан орсон тухайгаа дурдаж байлаа.
Харин одоо кино зохиол бэлэн болжээ. Мөн уран бүтээлийн ажилд оролцох хүсэлтэй буйгаа продакшнууд ч илэрхийлээд эхэлсэн байна. Харин хөрөнгө оруулалт татах асуудал дээр өдгөө А.Амартайван ажиллаж байгаа ажээ.
А.Амартайван аавыгаа нас барсны дараа гэр бүлийн хамт Швейцарийг зорьж, дараа нь Бельгид суурьшсан. Харин 2004 оноос аавынхаа дууны цомог, дурсамж нэвтрүүлгийг хийх ажилд идэвхийлэн шумбасан. Ингэсээр 2014 онд Бельгийн иргэншлээс татгалзаж, Монголдоо нэг мөр ирэхээр шийдсэн юм. Түүнээс хойш П.Адарсүрэнгийн өөрийн туурвисан шүлгүүдийн түүврийг хэвлүүлж, 37 дуутай шинэ цомог эмхэтгэсэн гээд багагүй ажил хийгээд буй.
2022 оны наймдугаар сард ярилцаж байхад А.Амартайван “Аавын амьдралын түүхээр кино хийх ажил эхэлсэн. БНСУ-ын уран бүтээлчид ажиллана. Цаг хугацаа нь давчуу байгаа ч уран бүтээлчдийн хувьд олзуурхууштай хүлээж авснаа, даруй ажиллаж эхлэхээ илэрхийлээд байгаа” хэмээж байлаа.
Нэг намын засаглал мөнх мэт, алдар хүндийн оргилд гарахын зовлон, жаргал гэдэг шинэхэн тэр цагийн хэрчлээс болох П.Адарсүрэн ард түмнийхээ зүрх сэтгэлд одоо ч бадамлаж буйг сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай” хөрөг нийтлэгдсэний дараа олон нийт харлаа.
Хүү А.Амартайваны том зорилго биелэхэд ойртоод буй энэ цаг мөч, ард түмэн нь П.Адарсүрэнгээ дахин санан дурссан эдгээр өдрүүдтэй давхцаж байна.
А.Амартайван “Киноны ажилд хамтрах хөрөнгө оруулагч байвал бид нээлттэй хүлээн авна. Гэхдээ хандив, тусламж хүсэж буй хэрэг биш юм шүү. Эргэн төлөгдөх нөхцөлтэй хамтран ажиллахыг хөрөнгө оруулалт гэдэг шүү дээ” хэмээн тодотгосон юм.
А.Амартайваны утас 98885557. Хэрэв туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах хүмүүс нэгдэн нийлбээс П.Адарсүрэнгийн тухай уран сайхны кино хийгдэж, дуулсан дууг нь, туулсан замналынх нь хамт үзэх, дурсах нэгэн бүтээл монгол түмний урын санд хадгалагдан үлдэх нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хааах энэ бас хэрэгтэй кино шүү бараг л түүхэн хүн болж байгаа юм шүү дээ
Хайрлаж чадаагүй эцгээрээ мөнгө олох нь дээ
Өнгөт ертөнцийг гэрлийн өнгө, амьдр�##�ын төөрөг заяа, ухаарлаар бус зөвхөн өөрийнхөө нүдний цөцгийн өнгө, тархины чадамж, нүүрээ нуусан зориг үгүй атгаг сэтгэлийн үнэлэмжээр харах чамд бол өчүүхэн хэдэн төгрөг харагдах байх.
Алдартныг �##�даршуулах ухаант үр гэж байх нь юутай бахархам , араас нь татахыг оролдох өчүүхэн та яасан ч өрөвдмөөр юм ! Хардана гэдэг суд�##�гаагүй л байх шүү .
Ямар муухай хэлж байна аа