ВИДЕО КОНТЕНТ

23 жилийн дараа уулзсан П.Адарсүрэнгийн хүүхдүүд: Бид аавынхаа дууг ард түмнийхээ нэг болж сонсдог

П.Адарсүрэн агсны дөрвөн үр 23 жилийн дараа нэг дор уулзжээ. “Гавьяатаараа та дуулах уу, чаддагаараа би дуулах уу” хэмээж явсан их уран бүтээлчийн гурван охин, нэг хүүг та харж байна.

Хүү А.Амартайван нь 2004 оноос эхлээд аавынхаа түүх, Монголын урлагийн салбарт хийж бүтээсэн үнэ цэнийг нь ойлгуулах, таниулах, үл мартуулахын тулд 20 орчим жил зүтгэж буй. Харин өнөө жил П.Адарсүрэнгийн 80 жилийн ой тохиож байна. Иймд хэд хэдэн шинэ ажил зохион байгуулахаар төлөвдлөөд буй байгаа талаараа А.Амартайван ярилаа. Мөн аавыгаа бие барснаас хойш, 23 жил уулзаагүй ах дүүс энэ жил уулзсан нь сайхан тохиол болжээ.

Хүү А.Амартайван нь гэр бүлийн хамт

Тэд ээжийн талын ураг садан, ач зээ нарынхаа уулзалтыг зохион байгуулж, Сэлх дэх байшинд цуглараад байхад нь бид ирсэн юм. А.Амартайван эхнэр, хүүхдүүдийн хамт угтаж авав. Хашаан дотор тоглон гүйлдэж байгаа олон хүүхэд бүгд их дуучны мах цусны тасархай.

А.Амартайван хүүгээ заагаад “Яг өвөө байгаа биз. Аав маань эргээд төрчихсөн юм шиг. Хөгжмийн асар сайн мэдрэмжтэй. Дууны нугалаа, амьсгалын болон үгийн хуваарилалтыг маш чадмаг мэдэрдэг. Хүүгээ магтаж байгаа юм биш л дээ, гэхдээ ийм мэдрэмжтэй хүүхэд харж байгаагүй” хэмээнэ. Хүү нь тоглож байна. “Өвөөгийнхөө дууг дуулдаг уу?” гэвэл “Жаахан байхдаа дуулдаг байсан. Одоо орчин үеийн, гадаад дууг л их дуулах юм даа” гээд А.Амартайван инээлээ.

А.Амартайваны хүү

П.Адарсүрэнгийн дөрвөн хүүхэд уулзалдсан талаар сошиал орчинд мэдээлэгдсэний дараа олон нийт янз бүрээр хүлээж авсан юм. Зарим нь “Аавыгаа ачлаагүй байж одоо уулзаад яах вэ дээ”, “Хүнд хэцүү цагт нь та нар тоогоогүй биз дээ” гэх мэтээр сэтгэгдэл бичнэ. Амьдралынхаа сүүлийн он жилүүдэд бор дарсанд автаж, алдаж гишгэхдээ гишгэж, шинэ амьдрал эхлүүлж байсан П.Адарсүрэнгийн хүүхдүүд 24 жилийн өмнө Монголоос гарцгаасан юм.

А.Амартайван энэ талаар “Аавыг шинэ амьдрал эхлүүлж байхад би найман настай байсан. Эгч 12 настай. Бидэнд аавыгаа алдаж явахад нь болиулах, засаж залруулах ухаан, хүч чадал байгаагүй. Харин нас барах хүртэл нь эргэж тойрсон ард түмэн байгаагүй. Хундага архиар дайлж явсан тэр олон найз нар нь ирээгүй. Гавъяа шагналыг нь ч өгөлгүй явуулсан. Зах зээлийн хүнд нийгэмд амьдралын эрхээр гадаад руу явцгаасан биднийг өдгөө ийн муу үгээр хэлж байгаад гайхдаг. Нийгэм тэртэй тэргүй бухимдлаар дүүрэн байна. Үр хүүхдүүд нь өдгөө аавынхаа нэр хүндийг өргөж, үүх түүхийг нь Монголын ард түмэнд зөвөөр таниулж яваа” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

1998 онд П.Адарсүрэн нас барахад тэнгэрийн замд нь үдэх ёслолд 22 хүн иржээ. Тэр гялалзсан од, их авьяас байсан. Гэвч амьдрал, уран бүтээлийн замд нь зориудаар, сөргөөр нөлөөлж байсан хүмүүс бийг хүү нь ярьдаг. А.Амартайван аавыгаа үдэх үеэр “Зил-130” машин дээр зургийг нь бариад зогсож байжээ. 20 гаруй настай. “Тэр үед л би бодсон. Нөгөө их шүтэж, өргөмжилж, архи дарс өгдөг байсан хүмүүс байгаагүй. Тэгээд аавынхаа нэр хүнд, үнэ цэнийг өндөрт өргөхийн төлөө амьдарна гэж өөртөө хэлсэн”.

А.Амартайван аавыгаа нас барсны дараа гэр бүлийн хамт Швейцарийг зорьж, дараа нь Бельгид суурьшжээ. Харин 2004 оноос аавынхаа дууны цомог, дурсамж нэвтрүүлгийг хийх ажилд ханцуй шамлан орсон байна. Ингэсээр 2014 онд Бельгийн иргэншлээс татгалзаж, Монголдоо нэг мөр ирэхээр шийдсэн. Ингээд түүнээс хойш П.Адарсүрэнгийн өөрийн туурвисан шүлгүүдийн түүврийг хэвлүүлж, 37 дуутай шинэ цомог эмхэтгэсэн гээд багагүй ажил хийсэн юм.

Том охин А.Ариунгэрэл

Харин түүний эгч А.Ариунгэрэл гэр бүлийн хамт Бельгид амьдардаг байна. Тэндхийн иргэн болжээ. А.Амартайваны дүү А.Алтансолонго БНСУ-д, бага дүү А.Удвал ХБНГУ-д мөн гэр бүлийн хамт амьдардаг ажээ.

Бага охин А.Удвал

Тэд дөрвүүлээ урлагийн авьяас, хөгжмийн мэдрэмжтэй талаар А.Амартайван ярина. “Дагнаж хичээллээгүй болохоор олны өмнө дуулахдаа эгч, дүүс маань бэлэн биш байдаг болов уу. Түүнээс дөрвүүлээ тодорхой хэмжээнд урлагийн авьяастай. Би бүжигчин болсон, урлагийн зам мөр хөөсөн. Харин эгч, дүүс маань гэр бүлтэй болж, амьдралын эрхээр өөрсдийнхөөрөө замнасан” гэнэ.

Дунд охин А.Алтансолонго

Мөн дөрвүүл залуудаа аав шигээ омголон, дэврүүн зантай байсан талаар ярьж байна. “Аав шиг омголон, бас гэнэн цагаан занг нь өвлөж авсан хүүхдүүд шүү дээ” гэж А.Амартайван ярина.

П.Адарсүрэн хүүхдүүдээ багад нь хоёр, хоёроор нь садан төрлийнхөө хөдөө айлд орхиж, зусуулдаг байсан талаар тэд дурсаж байна. Хүүгээ бага охинтой нь Эрдэнэтэд, том, дунд хоёр охиноо Хөвсгөлд гэх мэтээр. П.Адарсүрэн тоглолт, уран бүтээлийн ажилтай, тун завгүй. Эхнэр нь ч хүүхдүүдээ зун цагаар байгалийн сайханд байлгах дуртай байжээ.


-23 жилийн дараа дөрвүүл уулзаж байгаа нь ямар сайхан хэрэг вэ?

-Эгч, дүүс маань өмнө нь Монголд ирэн очиж байсан л даа. Гэхдээ хүүхдүүдийн сургууль соёлын цаг зөрөх гэх мэт шалтгаанаар дөрвүүл цуглаж чаддаггүй байсан. Нэг нь ирэхэд нөгөө нь нисэж байдаг байлаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас Монголдоо ирцгээх боломж нь бүр багассан. Харин энэ жил бүгдийнх нь нислэгийн тийз ингэж таарлаа. Дөрвүүл хамтдаа яг долоо хоног байх боломжтой. Үүнээс гурав хоног нь өнгөрчихлөө. Энэ хугацаанд дурсгалын зургаа татуулах, аавынхаа 80 жилийн ойгоор хийх ажлуудаа ярьж хөөрөх, үр хойчдоо үлдээх ажилтай байна.

-Одоо та дөрөв бие хүн болцгоосон. Гэхдээ хүүхэд насны сэтгэлээ эргээд дурсвал, “Аав биднийг орхиод өөр амьдрал эхлүүлсэн” гэж гомдож байсан удаатай юу?

-Миний хувьд тэгж боддоггүй. “Аав орхиод явлаа” гэж огт бодож байгаагүй. Энэ бол хүний амьдралын түүх, сонголт. Бас нөгөө талаар зүгээр нэг хувь хүний ч түүх биш. Түүхэн хүний түүх учраас байгаагаар нь хүлээж авах чухал. Аавын амьдралын алдаа оноо, хийсэн сонголтын талаар эргэцүүлэх нь түүнийг эргээд шүүх асуудал руу аваачдаг. Тэгэх дургүй. Бид их дуучны их хайраас төрсөн хүүхдүүд шүү дээ. Бид өөрсдөө үлдээсэн дурсамж нь. Эгч, дүүст маань тийм бодол байсан байхыг үгүйсгэхгүй. Харин одоо хэнд нь ч тийм эмзэглэл байхгүй.

-Ээж нь Монголд байдаг уу. Аавынхаа талаар ээжийнхээ ярьж байсан дурсамжуудаас хамгийн сэтгэлд үлдсэнээс нь хуваалцаж болох уу?

-Ээж нэг хэсэг хугацаанд АНУ-д амьдарч байсан. Харин одоо бид хоёр Монголдоо байна. Ээж маань сурган хүмүүжүүлэгч хүн учраас түүхэн хүний түүхийг үлдээх ёстойг сайн ойлгодог. Энэ үүднээс олон ч дурсамж ярьж өгч, би тэмдэглэж авч байсан. Сайхан дурсамжууд ярьж л байдаг. Одоо яг сэрхийтэл  тэр, энэ гэж орж ирэх нь алга.

-П.Адарсүрэн агсны 80 жилийн ойд зориулж, ямар ажлууд хийх вэ?

-Хөшөө дурсгал босгохоор ярилцаж байна. Мөн аавын амьдралын түүхээр кино хийх ажил эхэлсэн. Кино зохиол бэлэн болсон байгаа. БНСУ-ын уран бүтээлчид ажиллана. Цаг хугацаа нь давчуу байгаа ч уран бүтээлчдийн хувьд олзуурхууштай хүлээж авснаа, даруй ажиллаж эхлэхээ илэрхийлээд байгаа. Мөн нэг уралдаан явуулах байх. Харин аавын дууг дуулдаг ковэр дуучид хөдөө орон нутгаар тоглоод эхэлсэн явж байна.


Яагаад ч юм П.Адарсүрэн тийм их гялалзсан од мөртлөө СТА, МУГЖ алийг ч аваагүй. Эсвэл өгөөгүй гэх нь зүйтэй. Төрийн ямар нэг гавьяа шагнал, цол гуншин, нэр зүүсгэлгүйгээр тэр яг өөрийнхөөрөө туурвиж байсан. Энэ талаар А.Амартайван “Сүүлд бодоод байхад яг аав шиг, гавьяа шагналаа аваагүй, хийсэн бүтээснээ үнэлүүлээгүй, мартагдсан олон сайхан уран бүтээлч бий юм билээ. Гэтэл шагналыг хавтгайруулан олгоод л байдаг. Тэр сайхан хүмүүстээ өгөөсэй. Учир нь тэдэнд дахин хийж бүтээх цаг хугацаа хомс болсон. Харин одоо ажиллаж буй залууст хугацаа, дахиад өөр амьдрал байгаа шүү дээ” хэмээнэ.

“П.Адарсүрэнгийн дууг Монголын ард түмэн сонсохдоо нэг мэдрэмж авдаг. Харин та бүхэн аавынхаа дууг хэр ойр сонсдог вэ. “Миний аав шүү дээ” гэж ухамсарлаад сонсоход ямар мэдрэмж төрдөг бол?” гэж асуухад А.Амартайван “Зүгээр л Монголын ард түмний нэгэн адил бид фэн нь болчихдог. Мэдээж хүү нь гэдгээ бодож, бахархах зүйл байлгүй яах вэ. Гэхдээ байнга тэгж бодоод байхгүй. Ихэнх хугацаанд яг  л ард түмнийхээ нэг болж сонсдог” гэлээ.


П.АДАРСҮРЭНГИЙН ХҮҮ А.АМАРТАЙВАНТАЙ ЯРИЛЦСАНЫГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ

Монгол түмэн “Ардын дууны Адараа”-даа хайртай. Өдгөө ч түүнийг дурсан, уран бүтээлийг нь сонсож, дуулдаг нь хэвээрээ. Дуу, дуучин хоёр хүмүүний сэтгэлийн чадвхдасыг мөнхөд хөглөн, цаг хугацаанаас үл шалтгаалан оршдогийн нэгээхэн илрэл энэ буюу. Монгол ардын дууны нэгэн цаг үеийг эзэгнэнхэн төрсөн алдарт дуучин П.Адарсүрэн агсны хүү Амартайвантай ярилцлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-10 09:26

За яахав дээ кино хөшөө ч гэх шиг

Зочин
Зочин
2022-08-10 10:10

одоо нэг их сүржигнээд яахав дээ зүгээр л дууг нь сонсоцгооё сүүлдээ ч гудамжны архичин болсон басйан болохоор хүмүүс дүрвээд байсанн юм биш үү архи уух гэдэг хувь хүнтэй л холбоотой асууд�##� даа

Зочин
Зочин
2022-08-10 10:26

Сайхан дуучны хүүхдүүд аавыгаа дурсан түүнийг мөнхжүүлэх санаачлагатай ажиллаж байгаад баяртай байна. Сайн хүүхдүүд сайханч ээж аав байсныг мэдэх юм. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье.

Зочин
Зочин
2022-08-10 12:12

Хайртай шүтдэг одооч машиндаа үргэлж сонсож явдаг �##�дарт дуучны маань хүүхдүүд сайн яваад баярлаж байна. Хөшөө босгоход нь шүтэн бишрэгчид нь дэмжлэг үзүүлэх байх. Харин ийм ажил хийгдэж байгааг одоо л мэдлээ. Сайн сурт�##�чилж хандивын данс нээвэл зүгээр юм

Даваа
Даваа
2022-08-10 16:24

хөшөө хэрэггүй дээ, түүний оронд сайХАН МОД ТАРЬЖ УРГУУЛААРАЙ

Зочин
Зочин
2022-08-10 16:50

Minii eejiin durtai duuchin

Зочин
Зочин
2022-08-10 17:35

Ухаантай, ачл�##�тай сайхан хүүхдүүд байна. Ардын дуундаа мөнхөрсөн хүн. Сонсоход сэтгэл хөнгөрөөд, тайвшир�##�, хөнгөн гуниг мэдрэгдээд, бас наадам болж байх шиг санагддаг даа. Хэзээ ч уйдаадаггүй дуучин.

Зочин.
Зочин.
2022-08-10 17:39

Миний бие 1970 -аад оны дунд , сүүл үеэс �##�дарт дуучины дууг сонсож өссөн дунд сургуулийн сурагч , хөдөөний хүүхэд байлаа.Миний л мэдэх Адарсүрэн дуучин шиг тэгж гайхамшигтай гарч ирсэн , ард түмнийхээ дунд үнэхээр хоногшсон , ийм аугаа дуучныг би амьдр�##�даа хэзээ ч үзээгүй. Одоо ч бараг үзэх нь юу л бол. Энэ дуучиныг тэр үед нь амьдарч байсан , нэгнүүд л мэднэ шүү дээ. Сайхан үр хүүхдүүд нь аавынхаа дурсг�##�ыг мөнхжүүлэх гэж байгаад үнэхээр баярлаж байна. Дуучины гавьяаг үнэлээгүй нь Коммунизмын үзэл сурт�##�ын гай , монголчуудын атаа , жөтөө ч зангаас л болсон гэж би боддог. Бидний үеийнхэнийг энэ дуучингүйгээр төсөөлөх аргагүй билээ.

зочинчимэд
зочинчимэд
2022-08-17 17:01
Reply to  Зочин.

Адарсүрэн архи уугаад ажил таслаад �##�га болчихдог байсан янз бүрийн захиргааны арга хэмжээ авч болох л дооЯгвааны ярьснаар архи уугаад тайзныхаа ард дугхийгээд авдагбайсан болохоос ажил тас�##�ж байгаагүй ямарч согтуу байсан ажилдаа заав�##� ирдэг тайзнаасаа холддоггүй хүн байсан юм Хоролсүрэн матаж Лувсаншарав Цэдэн иш нар ажлаас чөлөөлөх биш хөөх туша�##� гаргасан учир эргүүлж авах боломжгүй болсон юм билээГантогтох өөрийн биеэр ирж нөхрөө тайтгаруулан дуулах авъяасыг чиньтуша�##�аар булааж авах,хүчингүй болгох боломжгүй дуулах газар хаа мундахав гээд цуг гараад явахдаа Адраа ч их эмзэглэсэн уйлсан,жүжигчид бараг бүгд уйлсан гэдэг Мундаг хүүхдүүдтэй юм байна.Хөшөөг театрын үүдэнд босгох хэрэгтэй 10 м өндөр,Атаархагчдад как на зло бүх юм атаархлаас эхэлсэн юм гэсэн бид хааяа уулздаг байсан1998 онд мэдээлэл огт тараагүй,хүн цугларах байсан мэдээж.Батсүмбэр дарга,Н�##�жирмаа эмчийнд ирдэг байсан

Уншигч
Уншигч
2022-08-10 18:01

Адарсүрэн шиг дуучин дахиж төрөөгүй 50 , 60,70,80 д оны �##�дартай дуучид өөр өөрийн өвөрмөц хоолойтой сонсоход уянг�##�аг давтагдашгүй байсан одоо бол бүгд адилхан юм шиг сонсогддог тэгээд юу ч хийж амжаагүй байж цол гунши нтай

Улаангом
Улаангом
2022-08-10 19:33

Аавыгаа яаж өөд нь татах нь байтугай, өөрсдөө яаж амьдрахаа мэдэхгүй жаахан хүүхдүүд явсан байна шүү дээ, сайн сайхан яваад нь баярлаж байна аа

Иргэн
Иргэн
2022-08-10 21:00

Гайхамшигтай дуучин байлаа. Мөн л манайхан дагаж дарвицгааж хамт архидаж архи дарс магта�##� юманд бялууруулж эвдэж өөрөө ч бас дарамт шах�##�т шаардлага юмнаас з�##�хаж УАДБЧ-с гарсан гэх юм билээ.
Алдарт дуучины үр сад та бүхэнд эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөе.
Аав шиг чинь дуучин одоо ч �##�га...Домог болсон дуучин чуулгынхан хөдөө бригадаар явахдаа Адарсүрэнгээ була�##�даж байсан гэдэг Адраатай явсан бригад төлөвлөгөөт нормоо давуулан биелүүлж арвин орлоготой ирдэг байсан юм гэнэ лээ.
Алдар цол гавъяат юуг нь өгсөн бол гэж харамсаж байдаг юм.

Зочин
Зочин
2022-08-10 21:39

Одоогийн гавъяат аваад бга дуучдаас хавьгүй илүү дуучин орчин цагийн шагн�##� аваад бга дуучид ичих хэрэгтэй

Зочин
Зочин
2022-08-10 21:40

Үнэхээр төрмөл тасархай хоолойгоор дуулдаг байсаан. Хүмүүс хүүхдүүдэд нь биш эхнэрт нь л дургүйцдэг биздээ. Хүнтэй суусан ч гэх шиг...

Зочин
Зочин
2022-08-10 22:48

Олон юмаар яахав дээ. Зүгээр л сонсоцгооё. Би гэхэд л Чандмань Эрдэнэ дууг байнга сонсдог. Энэ дууг ардын жүжигчин биш, гавьяат биш, ста ч биш зүгээр л Адараа дуулсан юм. Тэр хаа төрсөн, хэдэн хүүхэдтэй, гавьяа шагн�##� хүртсэн эсэх огт хамаагүй. Зүгээр л би өнөөдөр түүнийг сонсож байна. Түүн шиг дуулах одоо ч гараагүй байна. Ха-рах нүдэнд гийсэн са-ран чи минь хө-ө-ө...

Irgen
Irgen
2022-08-10 22:58

Хүүхдүүд нь сайн байна. Амжилт хүсье!

Зочин
Зочин
2022-08-10 23:32

Дээр үед Завханы Цагаанчулуутад хоёр охин нь зун амарч байсан. Адарсүрэнгийн хүүхдүүд гээд цагаан царайтай охид байсан. Манай аав ээж, эмээ өвөөгийн шүтэн биширч сонсдог байсан дуучин. Бригадаар явж хөдөө суманд тоглоход нь хүмүүс �##�га ташаад дахиулаад л байдаг байсан. Хамгийн олон дахиулж дуулдаг нь 1. Адарсүрэн, 2.Түмэндэмбэрэл, 3.Банзрагч, 4. Самбуу, 5. Оросоо, 6.Нанс�##�маа, 7. Өлзий-Орших гэх мэт домгууд байж ээ. Агуу Норовбанзад гэж уртын дууны бурхан тэнгэр, эстрадаас Нандинцэцэг, Оюунчимэг, Янжиндулам, Баяраа, Гэрэлт-Од, Төмөр,… өчнөөн агуу дуучид, тэднийг аав ээж өвөө эмээ нар маань шүтэн биширч сонсдог байсныг хүүхэд ахуйдаа харж өссөн дөө бид.

Зочин
Зочин
2022-08-11 00:13

Ухаантай, ачл�##�тай, сайхан хүүхдүүд байгаад т�##�архаж байна. Тухайн үед энэ 4 хүүхдүүд бага байсан байна. Миний аав, ээж маань Адарсүрэн гуайн дууг маш их сонсдог байсан юм. Аавыгаа дурсан түүнийг мөнхжүүлэх санаатай ажиллаж байгаад т�##�архаж байна. Дахиж ийм Байг�##�аас заяагдсан хоолойтой хүн төрөхгүй байх даа. Амартайван дүүдээ АМЖИЛТ хүсэж гэр бүлээрээ эрүүл энх, аз жарг�##�ыг хүсэн ерөөе. Сайхан ярилцлага хийсэн зураглаач, сэтгүүлч "Эгүүр"-хэнд баярл�##�аа

Aash l da
Aash l da
2022-08-11 02:03

Huts#ag muu baas be? Bi joohon bsan yum chini yaaj aaviigaa arhinaas gargah yum! Ard tumen aaviig arhinaas gargachihgui yaasiin gej shaaaaj bn shd. Nusan tag mini eej aaviigaa asrah n chinii uureg bolohoos haa hamaagui hen neg hunii uureg bish shuu! Aav bid nariig joohon bhad hayad yavsan geed ih zanaltai yarij bgaa hun aaviigaa arhinaas gargahiin tuld huruugaa ch hudulguhgui n todorhoi shdee.

Зочин
Зочин
2022-08-11 07:45
Reply to  Aash l da

Та ямар муухай ах вэ!? Таныг ч гэсэн эхнэр хүүхэд чинь битгий архи уу гэж хэлэхэд Та уугаад л байгаа биз дээ. Хүнд архи битгий уугаарай л гэж хэлэхээс өөр архинаас яаж гаргах юм бэ? Архийг нь хаг�##�ах уу нуух уу ...тэр архийг нь хүүхдүүд нь эхнэр нь нэг ч удаа авч өгөөгүй дан БИД нар л зөөж өгсөөр тийм болгосон шүү дээ.

Suhee
Suhee
2022-08-11 08:23

Adaraa GUIA YANJIN DULAM EGCH CHULUUNHUU AH NARIIIN 1970 AAD OND RADIOGOOR ODOR BOLGON YAVDAG BAILAA TER UED PADOIGOOS SONSOH ZUILGUI BAILAA ENE HUMUUSIIN TALAAR YANJ BURIIN TSUURHALIIG HUMUUS IH YARIDAG BAISAN DAAAA

Нараа
Нараа
2022-08-11 08:41

Сайхан дуучны үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жарг�##�, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Аавынхаа 80 насанд зориулаад кино хийнэ л гэсэн байна шүү дээ хөшөө гэж хэлээгүй байна бичлэг дээрээ.

Зочин
Зочин
2022-08-11 08:46

Монгол Улс бол хүн амьдрахад хамгийн таагүй орон гэдгийг нотолж дээ. Хүн чанар муу ард түмэнтэй улс хөгжинө дээшилнэ гэж байдаггүй юм�##�даа.

zochin
zochin
2022-08-11 13:04

adarsuren gedeg chini zuunii manlai duuchin ym 70-80ad ond hamgiin olon sonsogch nart hurgesen duunuud duulj bsan adarsurengiin duunuudiig buh tsag ueiinhen sonsdog adarsurend hureh hooloitoi duuchin urd umnu ch baigaagui odoo ch baihgui ym

Зочин
Зочин
2022-08-11 21:36

Аавыгаа өнгөрөхөд юугаа ч мэдэхгүй л з�##�уучууд байсан юм байна.Амьдр�##�ын замаа хөөж гадаад орнуудад гарч амьдарсан нь эдний буруу гэж юу байхав.1998 он гэдэг зах зээлийн нийгэмд шилжээд учир начраа олохгүй ороо бусгаа картын барааны хүнд цаг үе байсан тэр цагт агуу дуучин маань өнгөрсөн юм байна.

ЗочинНар
ЗочинНар
2022-08-13 17:01

4 хүүхэд нь сайн сайхан яваа юм байна, ашгүйдээ. Харсан чинь сэтгэл огшоод явчлаа,кккк. Киног нь тэсч ядан хүлээж байя. Адарсүрэн ч дахин хэзээ ч давтагдахгүй дэндүү гайх�##�тай дуучин байсан дааа. МУГЖ цолыг нөхөн олгоосой гэж маш их хүсч байна, үр хүүхдүүд нь баярлаж,бахархаж яваг л дээээ. Тэрнээс байх муу дуучинд өгөөд л байгаа биз дэээ!!!!
Энэ ач хүү нь хуулчихсан юм шиг адилхан юм,заав�##� дуучин болгоорой, ард түмэн их баярлана шүү. Бүгдээрэнд нь сайн сайхныг хүсэн ерөөөөе.

Баасанхүү
Баасанхүү
2022-08-14 01:58

Saihan aaviin huuhduud mundag baina aa.....Bayrlalaa ta buhendee....Ene huurhun ach zee naraas uvuuguu zalgamjlah mundag duuchin baigaa daa....Sain saihniig husye....

Баасанхүү
Баасанхүү
2022-08-14 02:04

Xushuu gesnees goy mod tsetseg tariad jijighen ch hamaagui tsetserlegt hureelen hiivel goy yumuu daa......xandiviin dans neehed iluudehgui.....Tegeed dotor ni goy dursgaliin sambar bh buzee.....Sain surtalchlaarai....Televizuudeer surtalchilgaa heregtei...Bidnii yeiin ahmaduud televiz ih uzdeg bolohoor humuust sain hurne shuu....amjilt

Баатар
Баатар
2022-08-14 22:53

Намар болхоор л Ард түмний гавъяатын маань...
Ялгуун саар�##� чичирсхийлнээ... дуу зүрхэнд эгшиглэдэг дээ

Зочинөах
Зочинөах
2022-08-16 15:38

Хөөрхий архи уусаар байгаад одоо энэ Бөмбөгөрийн тэнд нас барсан даа. Хамгийн сүүлд хамт уусан улс нь тахинд цохиод тэндээсээ үхэх ш�##�тгаан болсон гэж тухайн үеийн сониноос уншиж байсан юм байна. Би бол үр хүүхэдгүй байсан байх гэж бодож байсан ийм олон хүүхэдтэй байжээ.

ЗочинЗочинЗочин
ЗочинЗочинЗочин
2023-03-14 09:37

Алдарт дуучинд соёлын тэргүүний ажилтан тэмдэг ч өгөөгүй гэхэд үнэхээр харамс�##�тай. Гэхдээ ард түмний сэтгэлд өнөө хүртэл дурсагдаж яваа нь агуу том шагн�##�.

Зочин
Зочин
2023-03-23 17:33

Их муухай үгээр эмэгтэй хүнийг дайрч доромжилдог хүн байсан. Сүүлд суусан авгайнхаа Дуламсүрэн гээд охиныг бараг гудамжинд гаргасан муу хүн байсан

Зочин
Зочин
2023-09-15 20:58
Reply to  Зочин

Муу хүн байгаагүй байхаа яагаад ч муу хүн биш

Холбоотой мэдээ

Back to top button