ВИДЕО КОНТЕНТНИЙГЭМЯрилцлага

П.Адарсүрэн агсны хүү Амартайван: Аавын минь уран бүтээлийн жигүүрийг тасласан “хоролмаа” нарын хар баримт надад бий

Алдарт дуучин П.Адарсүрэнгийн хүү Амартайвантай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ярилцсанаа сэргээн нийтлэв.

Монгол түмэн “Ардын дууны Адараа”-даа хайртай. Өдгөө ч түүнийг дурсан, уран бүтээлийг нь сонсож, дуулдаг нь хэвээрээ. Дуу, дуучин хоёр хүмүүний сэтгэлийн чадвхдасыг мөнхөд хөглөн, цаг хугацаанаас үл шалтгаалан оршдогийн нэгээхэн илрэл энэ буюу. Монгол ардын дууны нэгэн цаг үеийг эзэгнэнхэн төрсөн алдарт дуучин П.Адарсүрэн агсны хүү Амартайвантай ярилцлаа.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/3299848783456122

ААВЫН 300 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЭЭС ӨНӨӨ ЦАГИЙН ХҮМҮҮС 37-г НЬ Л САЙН МЭДНЭ

-Аавынхаа 75 насны ойд зориулж, уран бүтээлүүдээр нь гаргасан цомгийг тань сонссоор ирлээ. Энэ цомог П.Адарсүрэн агсныг монгол түмэнтэй дахин “уулзуулсан”. Эл цомгийг гаргах санаа танд хэрхэн төрөв?

-Энэ цомгийг гаргасан түүх их сонин. 2017 оны намар, өдийд юм уу даа. Нэг өдөр Со (Д.Сосорбарам) ах надтай утсаар холбогдоод “Амараа ахын дүү хүрээд, уулзъя” гэв. Яваад очлоо. Тэгэхэд “Санжийн Баяр ах чинь сайхан буян хийе, Адарсүрэн агсны хүүг олоод өгөөч гэсэн юм” гэв. Орой нь С.Баяр ахтай уулзахад өөрт нь тохиолдсон явдлаа ярьж өгөв.

С.Баяр ах АНУ-д эмчлүүлээд, наркоз нь гарахгүй олон цагаар шаналж. Тэгж байхад нь Монголоос эргэлтээр очсон хүн аавын дууны цомгийг аваачиж өгсөн юм билээ. 2007 онд миний гаргасан цомог л доо, “Best of Adarsuren” гэдэг нэртэй. С.Баяр ах нэг ухаан орохдоо аавын цомгийн тавиулж. Дуусангуут нь эхнээс нь дахин тавьсаар зургаан цаг гаруй тасралтгүй сонсоод их тайвшран, эх орон, ижий, аавтайгаа уулзсан мэт болсон гэнэ лээ.

Тэгээд аавын гэгээн дурсгалыг хүндэтгэе, гэр бүлд нь тусалъя гэсэн сэтгэлээр бидэнтэй холбогдсон юм билээ. Тухайн үед надад бүх дуу, бичлэг нь бэлэн, цомог гаргах бүх талын бэлтгэл хангагдчихсан байлаа. Ёстой нөгөө тохироо нь бүрдсэн үе л дээ. С.Баяр ах ивээн тэтгээд, шууд тэр жилээ 37 дуутай энэ цомгийг гаргасан юм.

-Аав тань нийт хэдэн уран бүтээлтэй вэ. Тэдгээрээс ор тас мартагдсан нь бий юү?

-Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сурвалжлагч, яруу найрагч Ц.Чимэддорж ах “П.Адарсүрэн агсан дуулж эхэлсэн цагаасаа болих хүртлээ дуулсан 300 гаруй уран бүтээл нь ард түмний сэтгэлд хүрсэн” гэж хэлсэн. Гэтэл өнөө цагт тэдгээрээс дөнгөж 37-г нь хүмүүс сайн мэднэ. Цаг хугацааны аясаар бусад нь мартагдсан, мэддэг хүн цөөрсөн. 300 дуунаас 37 гэхээр дэндүү чамлалттай тоо. Үнэндээ мэдэх хүн цөөн болохоор олоход, сэргээхэд төвөгтэй байна.

Нөгөө талаар аавыг ид дуулж байх үед техник, технологи ямар байлаа. Мартагдсан дуунуудыг нь хэн нэгэн аялж, сэргээхээс өөр аргагүй. Аавын нийтэд түгсэн дуунуудыг монголчууд сайн мэднэ. Тийм болохоор аавын дууг дуулдаг уран бүтээлчид нийтэд түгээгүй, мартагдсан дуунуудынх нь эрэлд гарч, сэргээн дуулах хэрэгтэй. Үүнийг залуу уран бүтээлчдэд захья.

ААВЫГ МИНЬ САЙН МЭДЭХ ХҮМҮҮС ӨДРӨӨС ӨДӨРТ ЦӨӨРСӨӨР БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

-Бүх уран бүтээлийг нь сэргээе, цуглуулъя гэж хөөцөлдөж үзсэн үү?

-Олонх дууных нь шүлгийг олсон. Аав өөрөө шүлгийг нь бичсэн “Ажиггүй идэр нас” дуун дээр цөөнгүй уран бүтээлч ая зохиосон. Тэгэхээр нэг дуу нь өөр, өөр аятай байх тохиолдол цөөнгүй.

Саяхан нэг харамсалтай үйл явдал тохиолдлоо. Хэд хоногийн өмнө Ардын жүжигчин П.Хаянхирваа гуй өөд болсон. Тэрбээр аавын стиль, жанрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, эрдмийн ажил хийж байсан юм. Бурхан болохоос нь долоо хоногийн өмнө холбогдоход “Ажил талдаа орсон. Одоохон дуусна, миний хүү” гэсэн. Хүлээж суутал ийм харамсалтай юм боллоо. Хаянхирваа агсан урлаг судлаач учраас аавын тухай маш том судалгаа хийж байсан юм. Харамсалтай нь, түүнийгээ дуусгаж чадсангүй.

Чимээ ах гэснээс Ц.Чимэддорж гуай, Бавуугийн Лхагвасүрэн гуай, аав гурав маш дотно андууд байсан. Аавын тухай Б.Лхагвасүрэн гуай сайн мэднэ, тэд бие биенийхээрээ үргэлж орж, гардаг байсан. Лхагвасүрэн гуайгаас аавын тухай бүрэн хэмжээний киноны зохиол бичиж өгөхийг гуйхад зөвшөөрсөн юм, уг нь. Даанч харамсалтай нь, дуусгаж чадсангүй.

Аавыг минь сайн мэдэх, аавын тухай надад үргэлж ярьж өгдөг хүмүүс өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа нь үнэхээр харамсалтай. Араас нь хөөцөлдөж байгаад ахмадуудынхаа үгийг сайн сонсож, тэмдэглэн үлдэх хэрэгтэй юм билээ. Болсноос бүү буц, буурлынхаа амнаас үг сонс гэдэг яг үнэн үг. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Нэг л өдөр бурхан болно. Тэгэхэд нь амаа бариад үлддэг юм билээ. Залуус маань битгий тэгээсэй, надаас сургамж аваасай гэсэндээ үүнийг ярьж байгаа юм шүү.

Би аавынхаа ажиллаж байсан Ардын дуу, бүжгийн чуулгад таван жил (1988-1992 онд) бүжиглэсэн. Аавынхаа урлагийн амьдралын нарийн ширийнийг чамгүй сайн мэднэ. Хэзээ нэгэн цагт аавынхаа тухай дурсамж бичих өдөр ирэх байх. Би бичгийн хүн биш болохоор айхтар тэмдэглээд байдаггүй. Бүх юмаа эндээ (толгой руугаа заав) хадгалдаг.

-Аавынхаа тухай сонирхолтой түүх, дурсамжийг тухай бүрт нь тэмдэглээд хадгалах их чухал шүү. Тэгэхгүй бол мартах эрсдэл ихтэй.

-Одоо ингээд “Eguur.mn” сайт надаас ярилцлага аваад, дурсамжийг маань “ухаж” байна. Одоо нэг сайн санаад авъя. Тэгсэн байхад хэр барагтаа мартахгүй байх. Нөгөө талаар дараа нь ярилцлагаа цахимаар, видеогоор үзээд зарим зүйлээ санах боломж бүрдлээ.

-Одоогоор та аавыхаа хэдэн дууных нь шүлгийг цуглуулаад байгаа вэ?

-Би 2013 онд аавынхаа дууны шүлгүүдээр ном гаргасан. Аав шүлгүүдээ Ц.Чимэддорж ахад үлдээснийг нь надад өгсөн юм. Аав их зөн совинтой хүн байсан. “Би ингээд дуусах юм байна. Өөд болохоор шүлгийг минь хүүд өгөөрэй” гэсэн гэнэ лээ.

Аав сайхан дуулахаас гадна шүлэг бичдэг байсан. Цөөнгүй шүлэг нь дуу болсныг хүмүүс сайн мэднэ. Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч гуай надад нэг дурсамж ярьж өгсөн. Тухайн үед бидний дэргэд Д.Урианхай гуай байсан юм шүү. П.Бадарч гуай нэг найраглал бичиж байж. Тэгээд нэг хэсэг дээр нь нам гацаж л дээ. Бүр яах учраа олохоо байж. Тэгж яваад аавтай таарсан юм билээ. Тэгээд “Адараа, энийг уншаадах. Энэ бүр болдоггүй ээ” гээд үзүүлж л дээ. Аав уншиж үзсэнээ гацсан хэсэг дээр нь засвар хийгээд, П.Бадарч гуай яг тэрүүгээр нь бүтээлээ нийтэлсэн гэдэг.

-Ямар нэртэй бүтээл нь юм бол?

-Харин ээ, тэрийг би сайн мэдэхгүй. Энэ ярилцлагыг уншаад П.Бадарч гуай хэлэх байх.

АВТОБУСНЫ ХААЛГАН ДЭЭР ХАЛЬТ ТААРСАН МИНЬ ХАМГИЙН СҮҮЛЧИЙНХ БАЙСАН НЬ ХАРАМСАЛТАЙ

-П.Адарсүрэн агсан 1998 онд бурхан болсон. Тухайн үед та аавтайгаа хэр холбоотой байдаг байсан бэ?

-Бодохоороо харамсдаг, гунигтай дурсамжаасаа хуваалцъя. Хэдий болтол дотроо бодоод, шаналж явах вэ. Сэтгэлээ онгойтол сайхан ярьмаар санагдчихлаа. Тухайн үед би эхнэр, хүүхдийнхээ хамт хадмындаа амьдардаг байв. 1998 оны есдүгээр сард юм уу даа. Би зуслан руу явах гээд “Бөмбөгөр” дээрээс хонины мах аваад автобусанд суув. Яг тэгэхэд аав бид хоёр автобусны хаалган дээр зөрж таарсан юм. Нэг мэдэх нь ээ олон хүнд шахуулаад автобусанд орчихов. Би “Аав аа” гэж дуудаад л өнгөрсөн. Аав сонсоогүй. Би ч яах вэ, “За, аавтай дараа тэгж байгаад уулъя. Амьдралаа сайхан тэгшлээд аавыгаа дэргэдээ авах юм сан” гэж бодоод өнгөрөхгүй юү. Харамсалтай нь, аав минь тэр явдлаас хойш ганцхан сарын дараа өөд болсон.

-Тэгж таарснаасаа хойш аавтайгаа дахиж уулзсан уу?

-Уулзаагүй. Хамгийн сүүлчийн удаа таарсан маань тэр. Харамсалтай мэдээ дуулаад хамгийн түрүүнд Б.Лхагвасүрэн гуайнд гүйж очсон. Аавынхаа гэрийн хаягийг асуух гээд очсон юм л даа. Тэгээд аавыгаа сүүлийн замд нь үдсэн.

-Тэгэхээр та тухайн үед аавыгаа хаана амьдарч байсныг нь мэддэггүй байсан гэсэн үг үү?

-Аав, ээж хоёр минь намайг 11 настай байхад хоёр тийшээ болсон. Дараа нь аав Сүхээ гэдэг сувилагч эмэгтэйтэй суусан. Хамгийн сүүлд Баянхошуу руу нүүгээд яг хаана очсоныг нь мэдэхгүй байсан юм. Аавыгаа, сүүлд ханилсан ханийг нь хүндлээд амьдралд нь оролцохыг хүсээгүй. Юм болгонд “Аав аа, аав аа” гээд гүйгээд байвал хамт амьдарч байсан хүмүүст нь ямар санагдах вэ. Нөгөө талаар олигтой ажил төрөлгүй, 26 настай байлаа, би. Боломжтой сон бол аавыгаа хэнээс ч дутаахгүй өргөөд явмаар л санагддаг байсан. Мандаж явахад нь яагаад ааваасаа тусламж гуйдаггүй байсан бол гэж заримдаа боддог. Ингэж ярихаар би аавтайгаа хөндий байсан юм шиг зарим хүнд санагдаж магадгүй. Тийм биш. Би эр хүн. Юм болгон дээр аавыгаа ноолоод, холгохыг хүсээгүй.

ААВ МИНЬ ЗОДУУРЫН ШАРХАНД ШАНАЛААД ХОЁР ӨДӨР ОРИЛСОН ГЭНЭ ЛЭЭ

-Уучлаарай ийм зүйл асууж байгаад. Аавын тань үхлийн талаар үнэн, худал нь үл мэдэгдэх олон яриа бий. Зуурдаар нас барсан гэдэг. Бурхан болсон шалтгаан нь юу байв?

-Аав 56 насандаа өөд болсон. Хээгүй, гүндүүгүй, хэнэггүй хүн байж билээ. Аав минь одоо ч олны дунд домог мэт яригддаг. Үхэл нь хүртэл олны анхаарлыг татдаг.  Аав минь Эрдэнэтээс Улаанбаатар хотод ирээд вокзал хавьцаа хүнд зодуулсан юм билээ. Тэгээд зодуулснаасаа болоод өөд болсон гэсэн. Энэ тухай 1998 онд их шуугисан. Би тухайн үед аавыгаа асарч, дэргэд нь байгаагүй болохоор элдэв хэл ам хийхийг хүсээгүй. Гэнэт амийг нь нэхэн “Тэр алчихлаа, энэнээс болчихлоо” гэж гүйх яавч зохисгүй үйлдэл.

Нөгөө талаар хамт амьдарч байсан хүмүүстэй сөргөлдөөн, маргалдаан гаргах эрсдэлтэй байсан учраас асуудалд уужуу хандахыг хүссэн. Уурын мунхагаар юу ч хийх байсан юм билээ. Аавтай минь амьдарч, эцсийн амьсгаа хураахад дэргэд нь байсан хүмүүсийг би хүндэлсэн. Тухайн үед хамар хашааных нь хүмүүс “Аав чинь зодуурынхаа шарханд шаналаад хоёр хоног орилсон” гэж надад хэлсэн. Эмнэлгийн шинжилгээний хариу надад ирээгүй. Ээжийн минь аав “Бурхан болсон аавыгаа, ард үлдсэн хүмүүсийг нь хүндэл. Шүүх, цагдаад хандлаа гээд аав нь босож ирэхгүй. Битгий хэл ам хий” гэж надад хэлсэн.

Юм их сонин. 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зориг агсан алуулсан. Нийгэм ид бужигнаж байхад 19-нд нь аав минь өөд болсон.

МЭДЭЭГҮЙ ГЭЖ ГЭМЭЭ ЦАЙРУУЛДАГ Ч НЭГЭНТ БУЦААД ИРЭХГҮЙ ЦАГ ХУГАЦААГ БИ ЯАЛТАЙ

-Тэгэхээр бусдад зодуулсан даруйд нь танд хэлээгүй юм байна, тийм үү?

-Тийм ээ. Би бүр өөд болсных нь дараа л мэдсэн. Үүнд би их харамсдаг, сэтгэл гонсгор явдаг. Эхнэр нь сувилагч болохоор аавыг өөд болохгүй, эдгээчихнэ гэж бодсон байх. Бид ч гэсэн бас тэгдэг шүү дээ. Өнөөдөр уулзсан хүнээ маргааш өөд болчихно гэж мэддэггүй. Үхэл хагацлыг урьдчилан таах аргагүй.

Бурхан болохоос нь өмнө аавтайгаа уулзсан ч болоосой. Сүүлчийн амьгалаа хураахад нь дэргэд нь байгаагүйдээ үнэхээр их харамсдаг. Мэдээгүй байсан гэж өөрийнхөө гэмийг цайруулдаг ч нэгэнт буцаад ирэхгүй цаг хугацааг би яалтай. Аавыгаа, аавынхаа уран бүтээлийг мөнхжүүлэхийн төлөө чамгүй их зүйл хийлээ.

Аавыгаа хөдөөлүүлснээсээ хойш хамт амьдарч байсан хүмүүстэй нь дахиж уулзаагүй. Тэдэнтэй уулзах хүсэл надад байгаагүй. Уулзаад бид юу ярих юм бэ. “Бие нь муу байсныг хэлсэнгүй” гэж уурлаад, түргэн ааш, уурын мунхгаар юу ч хийх байсан юм билээ. Элдэв юм болвол яах вэ. Анхнаасаа бүгдийг нь хүндэлсэн. Түүгээрээ л хүндлээд зам, замаа хөөе гэж бодсон юм.

“АМАР ТҮВШИН” ДУУГААРАА НАМАЙГ НЭРЛЭСЭН

-Та эхээс тавуулаа юм билээ. Аав тань та хэдэд зориулж хийсэн уран бүтээл бий юү?

-Нэг ахыг маань бага байхад нь айлд өргүүлсэн. Монголд би ээжийнхээ хамт амьдардаг. Одоо ээж минь 73 настай, Гавьяат багш. Нэг эгч, хоёр дүү маань гадаадад бий. Аав салсныхаа дараа ээжид зориулж “Мөрөөдлийн дуу”-г 1983 онд зохиосон. Уран бүтээлээрээ хүүхдүүдээ нэрлэсэн тохиолдол бий. Жишээлбэл, намайг төрөхийн өмнөхөн Ж.Шараа гуайн ая, алдарт “Амар түвшин” дууг анх дуулаад, радиод бичүүлсэн юм билээ. Тэгээд намайг эмнэлгээс очиж авангуутаа надад “Амар түвшин” гэдэг нэр хайрласан. Гэтэл эмнэлгийн ажилтан миний нэрийг андуураад “Амартайван” гээд биччихсэн юм билээ. Дараа нь аав “Харин ч гоё нэр юм биш үү” гэсэн.

Миний дараагийн дүүг Алтансолонго гэдэг. Аав дүүг төрөхийн өмнөхөн “Тэмээн дээрээс наран ойрхон” дууг дуулсан. Солонгын долоон өнгөнөөс хамгийн гоё нь алтан шаргал өнгө байна гээд дүүг Алтансолонго гэж нэрлэсэн юм билээ.

Отгон дүүг маань мэндлэхэд аав хөдөө, орон нутгаар тоглолтоор явж таарч. Зохиолч Ц.Удвал гуайг эмнэлгээс гаргаадах гэж гуйсан юм билээ. Тэгээд аав, ээж хоёр ярилцаж байгаад бага дүүд маань Удвал гэдэг нэр хайрласан түүхтэй.

-Аавынхаа авьяасыг өвлөсөн хүн бий юү?

-Хөгжүүлж л чадаагүй болохоос өвлөсөн байж магадгүй. Аав анхандаа бүжиглэдэг байсан юм билээ. Би ардын дуу бүжгийн чуулгад бүжигчнээр таван жил ажилласнаа түрүүн хэлсэн. Дуулна гэдэг яг үнэнийг хэлэхэд сэтгэлийн асуудал. Хоолой бус сэтгэл чухал. Хэчнээн сайхан хоолойтой байлаа гээд сэтгэлээсээ дуулахгүй бол тэр уран бүтээл олны сэтгэлд хүрэхгүй. Тэгэхээр сэтгэлээ хэр хөглөж чадна, төдий чинээ олны сэтгэлийн утсыг хөндөнө. Багш нар хүртэл “Сэтгэлээсээ дуул” гэдэг шүү дээ. Мань мэт ямар юмных нь дуулж чадах вэ. Амьсгал хүрэхгүй, гацаад муураад унана. Караокед ганц дуу дуулах гэж ёстой хөглөдөг шүү дээ (инээв).

-Та ер нь аавынхаа ямар дуунд хамгийн их дуртай вэ?

-Би аавынхаа бүх уран бүтээлд дуртай. Тэдгээрээс “Атар сайхан нутаг”-т арай илүү дуртай юм уу даа. Мөн ч мундаг дуу шүү. Дууны үг, ая, утга нь хэчнээн чамин гэж санана. Сонсдог дуугаар нь хүнийг дүгнэж болмоор санагддаг. Аавын дууг сонсдог хүмүүс ихэвчлэн дөлгөөн, тайван хүмүүс байдаг.

ААВ ЭЭЖЭЭС САЛСАН БҮХ БУРУУГАА ӨӨР ДЭЭРЭЭ ҮҮРСЭН

-Аав, ээж хоёр нь анх хэрхэн танилцаж, гал голомтоо бадрааж байв?

-Аав, ээж хоёр Ховд аймгийн Булган суманд анх танилцсан юм билээ. Ээж минь Ховд аймгийн Алтай сумынх. Тухайн үед Дотоодын цэргийн офицер байсан аав минь Ховд аймгийн Ярантын заставт томилогдож очоод ээжтэй танилцсан. Аав, ээж хоёр минь 1965 онд гэрлэсэн. Тухайн үед ээж 17 настай байсан гэнэ лээ.

Салсан бүх буруугаа аав минь өөр дээрээ үүрсэн. Яг ямар шалтгааны улмаас салсныг би заавал мэдэх, тэгсэн, ингэсэн гэх шаардлагагүй. Аавынхаа амьдралыг би шүүлтэй биш. Энэ талаар айхтар бодож байгаагүй.

Салсныхаа дараа аав заримдаа гэртээ ирнэ. Хүүхдүүдээ үнсчихээд л сүр сар хийгээд гарна. Заримдаа ээжтэй жаахан юм ярина. Тэгэнгүүт нь бид нөгөө ороонд орно. Дэгтэй байлаа шүү дээ. Хоорондоо юу ярьсныг нь мэдэхгүй. Аавтайгаа заримдаа уулзана. Түүнийгээ ээжээс нууна. Тэгж л өссөн. Өнөөдөр би нэг л шугам дээр зогссон. Аавын буруу байсан ч ээж уучилсан. Аав буруугаа хүлээх чадвар байсан. Тэглээ гээд ээжид буруу байсан байх. Тэрийг нь аав уучилсан. Одоо бид сайхан амьдарч байна. Аавын буруу, ээжийн буруу гэх одоо утгагүй. Одоо заримдаа ээжтэйгээ аавын тухай ярьдаг. Сэтгэлийг нь үймүүлчих вий гэж заримдаа санаа зовно. Лавлаж, тодруулах зүйл их гарах юм.

-Аав, ээж хоёрынх нь салалт танд хэр хүнд туссан бэ?

-Аавыг салж яваад л би золбин болсон шүү дээ. Тэгэхээр надад хэр хүнд туссан нь ойлгомжтой. Жаахан байж байгаад л аавыгаа хайгаад явчихна, эмээ, өвөөгийнх рүүгээ гүйчихнэ. Ээжийгээ их зовоосоон.

-Аавтайгаа хамт олон сайхан дурсамжийг бүтээсэн нь мэдээж. Тэдгээрээсээ хуваалцахгүй юу?

-Аавтайгаа хамт байсан хором мөч бүхэн үнэ цэнэтэй. Дэлгүүрт шинэ гутал ирвэл надад авч өгнө. Хуучин гутлыг маань шууд тэнд нь тайлуулж хаячихаад явчихна. Тэр үед хүүхэд нэг л гуталтай, өнөөхөө цоортол өмсдөг байсан шүү дээ. Ямар сайндаа гутлаараа машин болгоод тоглодог байв. Миний үеийнхэн тэгж л өссөн.

Аав минь сэтгэл хөдлөл ихтэй. Урлагийн бригадаар хөдөө орон нутгаар олон хоног явна. Сарын хугацаагаар явах энүүхэнд. Бригадаар яваад ирэхэд нь хөдөөнийхөн аавд элдсэн хурганы арьс өгдөг байсан. Тоглолтоос хэдэн уут дүүрэн хурганы арьстай ирнэ. Элдээгүй арьс байвал би элдэнэ. Гарынхаа арьсыг цоортол элддэг байлаа.

Ардын дуу бүжгийн чуулгын төлөвлөгөөг 10 гаруй жил давуулан биелүүлэхэд аав их нөлөөлсөн. Тэр орлогоор уран бүтээлчдийн цалин, хөгжмийн зэмсэг авч, гадаад, дотоодод явах зардлыг бүрдүүлдэг байсан шүү дээ. Аавын оролцсон тоглолтыг хүмүүс илүү үздэг, суух сандал ч олдохгүй. Дуулсных нь дараа заавал дахиулдаг байсан шүү дээ.

-Та аавынхаа ямар зан, чанараар нь бахархаж явдаг вэ?

-Онгироо сагсуу зан нь мөн ч гоё шүү. Нэг хөөрөөд, онгирохоороо бүтээхгүй юм байхгүй. Тэр саак зан нь үнэхээр омголон. Допинг хэрэглэсэн бөх өрсөлдөгчөө өргөж шидээд, өргөж шидээд явчихдаг шүү дээ. Яг түүн шиг. Аав ид үедээ бүтээхгүй, чадахгүй зүйл үнэндээ байгаагүй. Хүнд “Үгүй” гэж хэлэхгүй. Төрийн тэргүүнээс авхуулаад бүхий л шатны хүмүүс аавыг хүрээлдэг байсан. Олон хүн ааваар тэжээлгэсэн, ажлаа бүтээлгэсэн, амьдрал ахиугаа сайжруулсан. Би ач нэхсэндээ ингэж ярьж байгаа юм биш шүү.

-Тэр хүмүүс П.Адарсүрэн агсанд хэр тусын хариутай явсан бол?

-Автобаазын даргаар ажиллаж байсан нэг хүн бий. Нэрийг нь мартчихаж. Тэр хүн аавыг урлагийн салбарт дахин гарч ирэхэд их тусалсан, дэмжсэн. Аав чөлөөт уран бүтээлч болоод хэдэн жил дуулсан. Хэдэн ятгачинтай хамт хөдөө орон нутгаар үргэлж тоглолтоор явдаг байлаа.

ААВЫН МИНЬ УРАН БҮТЭЭЛИЙН ЖИГҮҮРИЙГ ТАСДСАН ХОРОЛМАА НАРЫН ХАР МАТЕРИАЛ НАДАД БИЙ

-Аавын тань Монголын урлагийн салбарт оруулсан гавьяа гэвэл та юуг нь онцлох вэ?

-Ардын дуу бүжгийн чуулгын төлөвлөгөө, нормативыг давуулан биелүүлэхэд оруулсан гавьяа нь асар их. Мөнгөөр барагцаалбал хэдэн тэрбум төгрөг болох биз. Нийгэмд, олон түмний оюун санаанд уран бүтээлээрээ дамжуулан үлгэрлэсэн гавьяа нь үлэмж. Аавын бүх уран бүтээл аж амьдрал, ахуйгаас урган гарсан. Аавын дууг зарим хүн уйлаад сонсдог, дагаад дуулдаг. Нам, улс төрийн бодлогыг уран бүтээлээрээ дамжуулан олон түмэнд таниулдаг, ухааруулдаг байсан байхгүй юу. Аавын дууг сонсоод төлөвшсөн, ухаажсан, хөдөлмөрлөж зүтгэх урам авсан хүн олон бий.

Аав минь домог, Монголын хөхөө намжил.  Би аавыгаа магтахгүй бол өөр хэн магтах вэ. Аавын минь ая дууны цагаан мориных нь далавчийг хэн тасалсныг удахгүй илчилнэ. Хоролмаа нар л тасалсан шүү дээ. Аавтай минь хамт ажиллаж, тухайн үед нэгэн цагт гарч ирэн, мандаж явсан зарим уран бүтээлчийн найруулсан хор их нөлөөлсөн.

2005 онд нэгэн нэвтрүүлэг бэлтгэх үеэр хүмүүсийн дотночлон ярьсныг хадгалсан 10 кассет яриа бий. Хар баримт гэж хэлж болно. Аавд гавьяа шагналыг нь өгүүлээгүй нам төрийн зүтгэлтнүүд бий. Нам гэж тодотгосон маань учиртай шүү. Гэхдээ энэ хар материалыг одоо дэлгэх болоогүй. Учир нь тэр хүмүүс одоо өндөр настай. Хор найруулсныг нь дэлгэснээс болоод даралт нь харвачихвал, бурхан болчихвол яах вэ.

-Аавынхаа тухай дурсамж бичих өдөр ирж магадгүй гэж түрүүн хэлсэн. Уран сайхны юм уу баримтат кино хийх бодол бий юү?

-Байгаа. Байгалийн түүхийн музейн захирал байсан Зоригтбаатар ах аавын тухай кино зохиол биччихсэн байгаа. Энэ тухайгаа надад хоёр жилийн өмнө хэлсэн. Би Зоригоо ахаас зохиолыг нь аваад, унших зүрх хүрэхгүй байна. Учир нь би аавынхаа тухай сайн мэднэ. Хэр үнэн, хэр уянгын халилтай байгаа бол. Хүмүүст хүргэх гэсэн санаа нь миний бодсноос өөр бол яах вэ. Надаас гарах шүүмжлэл хамгийн том цензури болно шүү дээ. Эхний хэдэн мөрийг нь уншаад уйлаад унавал яана. Би харчихвал Зоригоо ах киногоо хийх гээд шавдуулна. Тэгээд л зүрхшээгээд байгаа юм. Ямартай ч тэгэхээр  аавын тухай уран сайхны кино хийх нэг зохиол бэлэн бий. Нэг богино хэмжээний баримтат киноны зохиол бэлэн байгаа. Догмид гуай бичсэн юм.

Би “Hero”-той хамтран аавынхаа тухай “Ажиггүй идэр нас”-ыг хийсэн. Дараа нь МҮОНРТ-ээр гарсан “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу”-г би санаачилсан. Тэгээд дараа нь “Оддын тухай одод” нэвтрүүлгийг хийсэн. “Үгүй ээ, тийм биш шүү дээ” гэж орилмоор үе бий. Нээрэн тийм шүү гэж уйлмаар ч заримдаа санагдана.

ЗАВХАНЫ ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧ ААВЫГ МИНЬ ОЛОН УДАА ХОШГИРУУЛСАН ДАА

-“Ардын дууны Адараа”-даа Гавьяат цол өгөөгүйд монгол түмэн одоо хүртэл харамсдаг, халагладаг. Төр засаг энгэрийг маань мялаах болов уу гэж П.Адарсүрэн агсан хардаг, хүлээдэг байсан нь мэдээж. Энэ талаар танд юу гэдэг байв?

-Амьд сэрүүн байхад нь манай нутгийн (Завханы) хоёр Ерөнхийлөгч (П.Очирбат, Н.Багабанди) аавыг минь мөн ч олон удаа хошгируулсан. Хөөрхий минь горьдож, хүлээсээр байгаад сүүлдээ бүр цөхрөнгөө барсан. “Ер нь энэ гавьяат цолоор яах ч юм билээ. Ид бүтээж, хөдөлмөрлөн, мандах явах үед өгөөгүй юм чинь” гэж бодсон байх. Аав гавьяат болох нь ер нь тодорхой байсан. Хэзээ вэ гэдэг нь анхаарлыг татдаг байсан шүү дээ. Тийм болохоор хэчнээн цөхөрсөн ч хүлээсээр байгаад л өөд болсон доо, хөөрхий минь.

-Хоёр Ерөнхийлөгч аавыг тань хошгируулсан гэснээ та тодруулахгүй юу?

-Гавьяатад тодорхойлсон тодорхойлолт нь Ерөнхийлөгч дээр очдог байсан нь ойлгомжтой. Тэгэнгүүт “За, Адараа минь архи дарс битгий уугаарай. Энэ жилийн наадам, Цагаан сараар Гавьяат цол өгнө” гэдэг байсан байгаа юм. Аав, П.Очирбат гуай хоёр нэг ангийнх. “За, чамайг энэ жил Гавьяат болгоно” гэж аавын мөрөн дээр алгадаад өнгөрсөн удаа ч бий. Түүнд нь аав итгээд, улам хүлээдэг юм байгаа биз дээ.

П.АДАРСҮРЭНД ГАВЬЯАТ ӨГӨХГҮЙ БАЙВАЛ БУСАД ХҮН СУРГАМЖ АВНА ГЭЖ БОДСОН ЮМ БИЛЭЭ

Аав минь бор дарсанд дуртай байсан нь үнэн. Гэхдээ архичин байгаагүй. Үүнийг хэтэрхий туйлшруулсан. Аав минь надтай согтуу ерөөсөө таарч байгаагүй. Монголын урлагийн салбарт оруулсан аавын хувь нэмэр, орон зай ямар билээ. Хийсэн, бүтээсэн нь юу билээ. Гэтэл тэр бүхнийг “Архи уудаг” гэж туйлшраад юу ч биш болгосон, хийсэн, бүтээснийг нь үгүйсгэсэн. Муугийн жишиг болгож л ард түмэнд ойлгуулдаг байсан шүү дээ. Адарсүрэнд гавьяат өгөхгүй байвал бусад хүн сургамж авна гэж бодсон юм билээ.

Өнөө цагийн урлаг, соёлын одод, олны танил хүмүүс хоёулантай нь ганц юм хувааж уух уу. Уухгүй шүү дээ. Чи, бид хоёрын зовлонг сонсоод суух уу. Суухгүй шүү дээ. Юу үнэн, тэр үнэн. Уулзаж, сэтгэлээ онгойтол ярилцах гээд очиход зөвшөөрөх нь хэд бол. Гэтэл аав маань монгол түмнээрээ хүрээлүүлж, олонтойгоо явсан. Аавын дуунд дуртай хүмүүс аавтай уулзан, талархсанаа илэрхийлээд ганц юм задална. Нөгөөхийг нь аав уухгүй гэх хэцүү. Сэтгэлийг нь бодоод, хүндлээд ууна, жаргал, зовлонг нь хуваалцана. Дуулж өгөн, сэтгэлийг засаад явуулдаг байсан юм шүү дээ.

ААВ МИНЬ БУСДЫН ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСЛОСОН

Аав минь архинд дуртайдаа хүний авчирч өгсөн ганц юмыг хувааж суугаагүй. Бусдын төлөө өөрийгөө зольсон юм шүү дээ. Архи уугаад бие нь муудна, амжилт нь уруудна гэдгийг аав мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тэр хүний зовлонг хуваалцаад, гомдоочих вий гэсэндээ ганц юмыг нь хувааж уусан байхгүй юу. Тухайн үед аавд Төрийн шагнал, Гавьяат цол олгосон байлаа гэж бодъё. Тэгсэн бол өнөөдөр хэн ч харамсахгүй. Аав бусдын адил олон түмнийхээ дунд яваагүй, зовлон, жаргалаа ярих гээд ирсэн нэгнийг цааргалдаг байсан бол хэн ч дурсахгүй. Тэгэхээр юм гэдэг их сонин. Аавыг шагнаагүйгээс болоод хүмүүс хайртай дуучнаа илүү их хайрлаж, дурсан, өмнөөс нь харамсдаг.

Аав минь их сайхан сэтгэлтэй, олонтой хүн байсан. Автобусанд хэн нэгэн дууг нь сонсохыг хүсвэл дуулаад л өгнө. Өнөө цагийн урлагийнхныг хар л даа. Дуулах ч газар олдохгүй байгаа биз дээ. Аав минь ардын дуугаа ард түмнийхээ дунд дуулсаар мөнхөрсөн. Одоо ч гэсэн уран бүтээлээрээ бидний дунд амьд яваа. Би аавынхаа буянг одоо ч хүртэж явна. Ийм сайхан хүний хүү болон мэндэлснээрээ үргэлж бахархаж явдаг. Шагнал гэснээс аавд нээрэн 1992 оны наадмаар нэг өдөр, хоёр “Алтан гадас” одон олгосон шүү дээ.

ААВД НЭГ ӨДӨР ХОЁР “АЛТАН ГАДАС” ОДОН ОЛГОСОН

-Тэгсэн гэж дуулсан. Яагаад тэгсэн юм бол?

-Хоорондоо хоёр цагийн зайтай, Ерөнхийлөгч асан П.Очирбатын хоёр өөр зарлигаар хоёр “Алтан гадас” одонгоор аавыг шагнаж билээ.  Хоёр өөр байгууллагаас аавыг Гавьяатад тодорхойлсон гэсэн. Тэгж хоёр өөр тодорхойлолт Ерөнхийлөгч дээр очиж. Гэтэл “Адарсүрэн ямар нэгэн гавьяа, шагнал авч байгаагүй юм байна. Бүр Соёлын тэргүүний ажилтан ч болоогүй хүн байна. Шууд Гавьяат болгох боломжгүй” хэмээсэн гэнэ лээ. Тэгээд л Гавьяатад тодорхойлсон хоёр тодорхойлолтыг хоёуланг нь “Алтан гадас” дээр буулгасан гэдэг. Ийм зүйл Монголын түүхэнд өөр байхгүй.

ААВ МИНЬ ГАВЬЯАТ БАЙТУГАЙ СТА Ч БОЛЖ ЧАДАЛГҮЙ ТЭНГЭРТ ХАЛЬСАН

-Бүр 1992 онд СТА ч болоогүй байсан гэхээр дэндүү харамсалтай.

-Харин тийм ээ. За, тэгээд нэг өдөр хоёр “Алтан гадас”-аар шагнуулаад аав бөөн баяр. “Гавьяат цол доороо заавал хөрстэй, өмнө нь гавьяа, шагнал авсан байх учиртай юм байна. Улс маань намайг Гавьяат болгох гээд их яарч байгаа бололтой. Өгөх өгөхдөө нэг өдөр бүр хоёр “Алтан гадас” одонгоор шагналаа. Одоо ч юухан байх вэ. Ирэх жил Гавьяат болчих юм шиг байна” гээд сэтгэл нь их догдолсон. Тийм гунигтай, харамсалтай яриа бид хоёрын дунд өрнөсөн. Жил жилийн Цагаан сар, наадмаар хүлээнэ, харуулдана. Би хүртэл аавыгаа Гавьяат болохоор юу бэлэглэх вэ, яаж тэмдэглэх вэ гэж бэлддэг байлаа. Гэтэл 1998 онд нас бартлаа хүлээсэн, харуулдсан. Улс маань намайг гавьяат болгосонгүй гэж харуулдахын сацуу горьдсоор байгаад өөд болсон. Хүний сэтгэлээр тэгж тоглон, горьдоосоор байгаад үхүүлж болдог юм болов уу даа. Аав минь гавьяат байтугай СТА ч болж чадалгүй өөд болсон.

-Яруу найрагч Ц.Хулан “Ирээдүйг анирдахын бадаг” шүлэгтээ П.Адарсүрэн агсны тухай “Ирээдүйгээс би

Норовлин цэнхэр говиосоо улаан хацартай охид төрж

Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана

Ноорхой эвий Адарсүрэн найран дундаас өндөлзөхөн

Нодготой төрийн алга тэнийж, одонгоо шагнахыг үзнэ ээ” гэж бичсэн. Тэр шүлгийг сонсохоор танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Ц.Чимэддорж ах “Болор цом”-д түрүүлэхдээ “Монгол Улс Адараагүй боллоо” гэж уншсан. Тэр шүлгийг сонсоод их харамссан, уйлсан. Харамсал хүнийг их ухааруулдаг юм билээ. Ц.Хулан эрэмгий яруу найрагч. Хулангийн шүлэгний аавын тухай хэсэг намайг их омогшуулсан.

П.Адарсүрэнгийн хүү гэхээр хүмүүс намайг их хүндэлдэг. Хүмүүс намайг хүндлээд, хайрлаад байхад дааж явах учиртай. Надаар дамжуулан аавыг минь хүндэлж яваагийнх нь илрэл шүү дээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

БИЧЛЭГИЙГ В.ЛХАГВАСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
73 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Найз
Найз
2020-09-07 08:44

Бас л сайхан хоолойтой мундаг хүн байжээ.

Зочин
Зочин
2020-09-07 09:11

Дэнжийн 1000ын захын шороонд тасраад уначихсан л байдаг байсан даа �######�уул

Зочин
Зочин
2020-11-16 22:05
Reply to  Зочин

Яахав дээ хөөрхий эр 1 �##�даж эрэг 1 нурдаг гэдэг. Өнгөрсөн ршнийг сайнаар дурс гэж Моншол ухаан үгүй болжээ. Сайхан хоолой дууг нь одоо ч МОНГОЛЧУУД дур�####�г. ХӨӨРХИЙ ЧАМ ШИГ КОММЕНТААР ӨС САНАХ МУЛГУЙНУУД ОДООЧ БАЙСААР ТЭХДЭЭ ЦАГИЙН САЛХИАР ЦӨӨРСӨӨР.

Зочин
Зочин
2020-09-07 23:06
Reply to  Зочин

ер нь уудаг байхад нь бүгдтхаяад зугаатаад явсан баян хошуунд мөнгө төгрөггүй манай нагац ахын хэсэг амьдарсан их л ядруу байсан даа сайн хүний нэрийг 3 худ�##�даж иднэ гэдэг л үнэн юм

Зочин
Зочин
2020-09-07 09:14

Шагн�##�д дуртай хүн байж дээ

Зочин
Зочин
2020-10-01 22:10
Reply to  Зочин

Ямар хүн өөрийнхөө авьяас чадварийг үнэлүүлхийг хүснэ биздэ

irgen
irgen
2020-09-08 11:11
Reply to  Зочин

hiisen ymtai hun shagnal hardag l blguide

Зочин
Зочин
2020-09-07 21:56
Reply to  Зочин

Soliotoi zda ve.um hiij buteesen hun shagnalaar l batalgaajuulnashdee.tiim saihan hooloitoi hun avah estoigoo avah bsan um

Zochin
Zochin
2020-09-07 11:11
Reply to  Зочин

Ter uyeiin shagnal odoogiihtoi adilgui tom zuil bsan Banzragchtai muudaltsaad cham shig hooloigoo shahaj hoshnogoo tomwiilgej gawyat awahgui gj helj bsan gdg Erdenetees hot oroh vogond taarch bj bilee ih l olnii hel amaas z##ls hiisen daruuhan hun bsan bid duuluulsan uzeleer duug ni ywuulah gsn ooroo zowshooroogui bidi nileed guilgesni etsest huseltiig bieluulj teruuhendee l duulj ogson

Зочин
Зочин
2020-09-07 09:28

Ter tumruur yaadiin. Saihan ner hvnd ni ard olon vnen zuwuur unelj baihad l hangalttai Tom shagnal shvv dee.

Зочин
Зочин
2020-09-07 11:01

Ter tomriig awah gj yun ch ih husdiimbe dee.

Зочин
Зочин
2020-09-07 11:19

П.Очирбат ёстой хуньшгүй зан гаргасан байна ш дээ.

Зочин
Зочин
2020-11-16 12:54
Reply to  Зочин

Очирбат харин сайхан зан гаргасан байна.нэг өдөр 2 �##�тангадас авдаг хүн хаана ч байхгүй.Харин Багабанди,гэрийг нь хайгаад явж байсан аавыгаа асраагүй хүү 2 нь базаахгүй хүмүүс бололтой.Адарсүрэн ард түмэндээ хүндлэгдсэн агуу хүн байсан.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2020-11-23 18:45
Reply to  Зочин

Яг үнэндээ бол Адарсзрэнгийн уран бүтээлийн оргил үе Очирбат, Багабанди хоёроос өмнө байсан шүү. 70 -аад оны сүүл 80 -аад он. Тэр үед гавъяат жүжигчин болгох ёстой байсан. Гэвч үзэл сурт�##�д хордсон ёс журмын б�##�аг энэ. Авъяас уран чадварыг нь үнэлэхийн оронд архи уудаг, намын гишүүн бус, зөвлөлтийн эсрэг үзэлтэй, ам цуурдаг, хүүхэмсүү гэх мэт түмэн янзын хов живээр өөлдөг байсан нам, засгийн гай түйтгэр Адарсүрэн мэтийн олон хүний хувь заяаг хөнөөсөн зүдэг түүх бий.

зочин
зочин
2022-08-17 18:58

Намын хянан ш�##�гах хороо Бугын Дэжид муйхар бух, Боловсон хүчин Чөтгөр чөргөрЛамжав Зөнөг Моломжамц гэсэн хүмүүс Цэдэнб�##�д асар буруу мэдээлэл өгдөг хүмүүсийг хэлмэгдүүлж байжээ

Зочин
Зочин
2020-09-07 11:47

Ял�##�т кт-н автобусны бууд�##� дээр явж байсан нь санаанд орж ирж бна. Үс нь ц�##� буур�##� болж урт ургасан байж билээ. Нилээд согтуу юу ч юм орилоод л явж байсан нь сэтгэлд хадагджээ. Гэхдээ мундаг дуучин байсан л даа. 90-д онд их олон урлаг спортын хүмүүс архинд орж өвгөнтөд очсон доо.

Зочин
Зочин
2020-11-16 14:47
Reply to  Зочин

90 он хэцүү цаг үе байсан.

Зочин
Зочин
2020-09-07 13:20

1085 онд Эрдэнэтэд ирсэн байхдаа , Мөрөөдлийн дуу, гаа миний хань бид 2 т дуулж бичиж өгч байж билээ.Их гоё бичигтэй хүн байсан. Ах нь 2 дүүдээ зориулаад дуулж өгье гээд л сайхан хүн байсан.

Зочин
Зочин
2020-09-07 14:09

Үнхээр сайхан дуучин байсан шүү тэхдээ бас ийм сайхан хүүтэй байсан юм уу? Би Адраа агсантай хэд хэдэн удаа сайхан 100г татаж байлаа тэр үед нь аавыгаа урт цагааны гудамжинд гаргаагүй бол үнхээр сайхан хүү нь байж гэж бодохсон үнхээр эмэгнэлтэй энэ хүн төгсгөлөө хийсэн дээ бурхан өршөөг дээ

Зочин
Зочин
2020-11-16 14:48
Reply to  Зочин

Чам шиг юмнууд �##�сан байна !

Zochin
Zochin
2020-09-07 15:14

Ter uyiiin 26 han nastai huu yuu hiij chadah bilee yostoi l aavda tuslah ymsan aavtaigaa hamt bh yumsan gej bodoodl ungurnu, eejn 45 r surguulin urdaa baridag baga angin gangan goy bagsh bsan. Eej ni eruul saruul baij urt udaan naslaarai????

Зочин 2
Зочин 2
2020-09-07 15:45

Шагн�##� нь ид оргилж гял�##�заж яваа үед нь нүдийг нь олж өгөх хэрэгтэй санагдана. Тухайн үед Адарсүрэнгүй концерт тоглолт гэж байдаггүй шиг санагдана. Түүний дуу бүр нь ард түмний сэтгэл зүрхэнд хүрч сонсох дуртай бсан шүү. Харин 2 �##�тан гадасын тухайд төрийн тэргүүн Очирбат гуай юун дээр гарын үсгээ зурж байгаагаа мэддэггүй нөхөр байж. Ийм байж яаж хүний хөдөлмөр, авьяасыг үнэлэх билээ дээ. Төр түмний ажилд иймэрхүү хандлагатай явж ирснийг гэрчилж бна. Харин �##�тны шун�##�тай гэгддэг нь үнэн бололтой дог.

Иргэн
Иргэн
2020-09-10 09:23
Reply to  Зочин 2

Очирбат гуайг ерөнхийлөгчөөр сонгодог Зууны хамгийн том �##�даа байлаа.Монголчууд арай өөрөөр амьдрах ёстой.хэдхэн ёс зүйгүй хулгайч,авилгачид төрд гарсанаар монголын ард түмний амьдр�##� доройтсон.

mm
mm
2020-11-16 12:51
Reply to  Иргэн

yag unen

Монгол
Монгол
2020-09-10 09:20
Reply to  Зочин 2

Гавьяатийг нь яагаад өгөхгүй байгаам бэ.хариуцдаг яамнийхан хариулаач.Очирбат гуай үнэхээр хүн муутай хүн юм.Очирбат хууль бусаар баяжаад,хөлжөөд авсан.Адарсүрэн гуай авьяас,хөдөлмөрөөрөө сайхан л амьдрах ёстой хүн байсийн.

irgen
irgen
2020-09-07 16:25

Энэ хүүхэд их л оройтож аав гэж дээ. Тухайн үед нь аавтайгаа уулзахгүй зугтаад л байж дээ хөөрхий

Зочин
Зочин
2020-09-07 17:59

Er hun jargaj neg , zovj neg uugaa l biz . Hend hamaatai yum. Gaviya shagnal avahad uuh ideh bur padliigui balin hamar Ochirbat novshiin er yum daa

Завханы хүү
Завханы хүү
2020-09-07 21:04
Reply to  Зочин

Баярл�##�аа, Эр хүн шиг л хэллээ. Жаргаж 1 зовж 1 уугаад л явж дээ

зочин
зочин
2020-09-07 20:46

Энэ хуу нь зарим зуйлийг унэнээр заримыг нь худ�##� ярьж байна Ялангуяа архи нэг их уудгуй байсан ухааны юм ярьж Унэндээ евгентийн хендийн архичин байхыг тэр уеийнхэн бугд мэднэ Тэр уед нь аавыгаа архинаас татаж аваагуй хесер хаячихсан байж одоо том том ярих юм

Зочин
Зочин
2020-11-16 14:50
Reply to  зочин

Архичин хүнийг татаж авах маш хэцүү дээ. Хэн л өөрийнхөө эцэг эхийг архичин байсан ч архичин гэж хэлэх вэ ? Ойлгомжтой.

Unench
Unench
2021-02-14 15:37
Reply to  Зочин

tiim shuu,,,huniig shuumjleh erh hund baidag bil uu,,,ter huud ni bol ogt buruu baihgui,,,,harin bi odoo aaviigaa yriad,,dursaad suuj baigaad ni bayrlaj bna,,,,mundag zaluu yum daa,,????

зочин
зочин
2022-08-17 19:11
Reply to  Unench

харин яг зөв. тэр үед хүү яаж ойлгож аавыгаа архинаас гаргана гэж байхав бүх нөхцөл байд�##� орвонгоороо эргээд хийрхсэн хэдэн хулгайчид Очирбатын ивээлд багтаж улс орныг,иргэдийг элгээр нь мөлхүүллээ шүүдээ хүмүүс одоо том ярих болж

Зочин
Зочин
2020-09-12 17:38
Reply to  зочин

hatuu ch unen ug shuu.bayarlalaa,hogshoon

Зочин
Зочин
2020-09-08 01:05

Зах замбраагүй архичин хүн л байсан юм байна лээ ш дээ. Яагаад ч юм Завхан аймгийнхан бусад аймгуудаас б�##�иар нь дэндсэн хүмүүсээрээ илүү шүү. Архи дарсанд нөхөрлөсөн хүн бол хэзээ ч сайн хүн биш.

Baigal
Baigal
2020-09-09 00:01
Reply to  Зочин

Shagnal nudee olohgui bolhoor yum hiisen, shagnagdah yostoi hun chin gutraad arhi uuhgui uur yadag yum be? Amidral medehgui novsh ve chi chin..

Гэрлээ
Гэрлээ
2020-09-08 02:24

Сайн эцгийн нэрийг 3 худ�##�даж иднэ гэгчээр донгосч өгчээ.Аавыгаа тоохгүй л байдаг байсан ш дээ.Аавынх нь эцэг нэгтэй дүү нар нь дууны цомгын нь гаргаж өгсөн.Тэдний тухай дурсаа ч үгүй хэрнээ өөрийгөө баахан магтаж дээ.Тэнэг гар

Зочин
Зочин
2020-09-08 06:29

Гавьяат цолыг нь нөхөөд өгөөсэй. Одоо бол захын дуучин жүжигчин аваад л байна. Хүүг нь элдвээр муулсан хүмүүст хэлэхэд та нарын хэн чинь ч ийм амьдр�##�ыг туулаагүй ойлгох ч үгүй хүмүүс юм байна. Бэтгэрсэн гомдсон сэтгэл гэж нэг юм байдаг юм за.

Mmndada
Mmndada
2020-09-08 10:25

1998 ond nas baraad Vande turj dee????

Зочин
Зочин
2020-09-08 18:21

arhi udag l muu ldaaa humuus mini arhinaas hol baitsgaayaaa.

Zochin
Zochin
2020-09-09 10:41

Aguu blaa 10 aad dahiuldag blaa ytgachid ydardag bsan bolov uu bur muuhai tsarailaad bdag bsan hun bur hundelj hairlana uuruu ih zuulun uruvch hun bsan bh ter hundelj bgaa humuus toglolt tarahad
Arhi bariad zogsch bdag bsan ter buhnees gomdoohgui geed huvaaj uusaar bgaad arhind jaahan durtai bolchsoniig ashiglasan z##luulsan humuus bsan sh de oilgomjtou

Монгол
Монгол
2020-09-10 09:18

Гавьяатийг нь яагаад өгөхгүй байгаам бэ.хариуцдаг яамнийхан хариулаач.Очирбат гуай үнэхээр хүн муутай хүн юм.Очирбат хууль бусаар баяжаад,хөлжөөд авсан.Адарсүрэн гуай авьяас,хөдөлмөрөөрөө сайхан л амьдрах ёстой хүн байсийн.

төрөө
төрөө
2020-09-10 09:43

шагн�##�тай шагн�##�гүй ард түмэнд домог болсон дуучин.харин сүүлд н аавыгаа мэдэрдэг хүү гэнэт гхрч ирдэг н инээдтэй

yu be
yu be
2020-11-16 12:49
Reply to  төрөө

chi bitgii huts novshooo

Hlöööö
Hlöööö
2020-09-11 06:18

Ochirbat gaviyatiig ugchihgui uuriinhuu ymiig uguh gej baigaa ym shig shavar barim#l shig hun

Зочин
Зочин
2020-09-17 20:08

матарын нулимс

Зочин
Зочин
2020-11-16 08:16

Сайн ломбард гэж мөнгө хүүлэгч ийг ш�##�гаачээ Хөл хорионы үеэр хүү дээрээ �##�данга тооцож хүмүүсийн эд хөрөнгийг дээрэмдэн авч байна.

БиМонголХүн
БиМонголХүн
2020-11-16 08:23

Х�##�хууд арай л юмдаа. Нутгийн хүүгээ ч дэмжихгүй. Би л болж байв�##� яахав гэсэн амиа хичээсэн зантай. Увсынхан Ховдынхон Баян-Өлгийн какахууд яадаг билээ нэгнээ айхтар дэмждэг. Төрийн тэргүүн байж нэг ангийнхаа хүүхдийг хүртэл хулхидана гэхээр арай чдээ. П.Очирбат гуай монгол биш хятад гэдэг нь ортой шүү!

Ju
Ju
2020-11-16 12:35

Bagabanid ovhirbat 2 gej oidgui garuud.tebger nergeg

bi
bi
2020-11-16 12:48
Reply to  Ju

hogiin 2 hulgach uhliiin myyygaar uheesei

9911
9911
2020-11-16 10:23

эби ангийнхаа бүх хүүхдийг шагнасан гэж үнэн үү

Tsee
Tsee
2020-11-16 11:08

Адарсүрэн гуайн дуу хүний өвчнийг эдгээх увдистай юм билээ.Би ходоодондоо олон тооны ургацагтай ,умайн миомтой,хөхөндөө өвддөг бэрсүүтэй, доод эрүүндээ 2,3 -н ургацагуудтай, улаан хоолойны шархтай байлаа.Хавдрын эмнэлгээр зөндөө яваад эмч нарын кабинетаар энгийнээс нь эхлээд доктор профессор академчнараар дамжин ,хавдрын өвчний эмчилгээ хийлгэж ,заавар зөвлөлгөөг авсаар байт�##� дээрддэгүй байлаа.Тэр том цолтой эмч нар эцэст нь надад сэтгэлээ ариусга гэдэг юм б.а Бас бяс�##�г�##� хийхийг зөвлөсөн. Тэгээд би яаж сэтгэлээ гэрэлтүүлэх вэ гэж юм юмыг өөртөө хайдаг байлаа.Адар сүрэн гуайн дууг сонсохоор бүх бие маань эрүүл болж мэдрэгдэх шиг санагддаг байлаа. Тэгээд энэ хүний дуун дунд амьдарсаар өдийг хүрлээ.Эрхтний хоргүй хавдрууд одоо бүгд шимэгдэн �##�га болсон.Адарсүрэн гуайн дуунууд намайг идгээсэн юм.Энэ дуунуудтайгаа би урт нас�##�ж удаан жаргаж амьдарч явна.

Мундаг
Мундаг
2020-11-17 14:37
Reply to  Tsee

Та өөрөө бас ямар мундаг хүн бэ? Өөрийгөө эдгээсэн байна шүү дээ.

bi
bi
2020-11-16 12:47

uhej bsan shavar hamar ochirbat, horchin bagabandi nar uhliiin myyygaaar uhej dald ortsgooogoosoi. mongoliin bayalgiiig tsulugchid. getel egel hun ingej uhej bdag. gaviag ni medej bj darsaar bj. hogiin 2 p###aaa tui tui tui

Зочин
Зочин
2020-11-16 13:34

Яахав дээ орчлон дээр байдаг л нэг архичин шүү дээ

Зайл
Зайл
2020-11-17 14:40
Reply to  Зочин

Дуулсан дуунууд нь бас байдаг л нэг үү? Чи чинь харин орчлон дээр байхгүй мулгуу юу гүй юуууу.

зочин
зочин
2022-08-17 19:21
Reply to  Зайл

наадах чинь орчлонд огт байхгүй мулгуу,мунхаг,хулгайч луйварчин атаархлын г�##�даа шатаж үхэж байгаа,сайн сайхныг мэдрэх хувь тавилан олдоогүй жингэр нохой-гиена байнаЭнэ хүн удахгүй үхэх юм байна. ум мани бадми хум

Zochin
Zochin
2020-11-16 14:23

Amidral ni bolj buteegui saltsgaasan humuusiin huuhduud ihenh ni eejiigee dagaj yavdag etseg ni uur huntei suugaad amidral zohioson baihad aavaa gej guij ochood baih huuhed haa ch baihgui tom bolj uhaan suugaad amidral uzeed ireheer uur bolno tursun huu ni mun l yum chini sain muu gej dugneh utgagui . Shagnal ugsungui gej nastai 2 yurunhiilugchuu haraadag zaluuchuud muu l baina. Odoogiin shagnal havtgairsan uye shig baigaagui nariin shalguurtai baij.

Очирбат
Очирбат
2020-11-16 14:52

Очирбат өөрөө архичин байж

аз
аз
2020-11-16 17:19

хоёр охиных нь тухай дурьдсангүй

Зочин
Зочин
2020-11-17 19:49

Хоролмаа нь архи л бх даа.

зочин
зочин
2022-08-17 19:27
Reply to  Зочин

Хоролсүрэн матаж Лувсаншарав,Цэдэн-Иш гавъяат хоёр театраас хөөсөн туша�##� гаргасан учир засраад ирэхэд нь буцааж авах боломжгүй байсан гэдэг

Зочин
Зочин
2020-11-20 13:23

маш гоё ярилцлага болжээ уран бүтээлийг нь танилцуулаад бичлэгийн шинэ хэлбэр шүү.Сэтгүүлчид баярл�##�аа

өэ
өэ
2021-02-13 11:24

хувийн тв-н мэдээ уншич авгай чимгээд соёлын гавяат өгсөн байж Адарсүрэн гавяатанд гавяаг нь өгдөггүй одоогийн болоод өмнө бсан бүх ерөнхийлөгч нэртэй чөтгөрүүд бас шагн�##�д мэдсээр байж тодорхойлохгүй бга хув�##�з дарга нар бүгд 7 үеээрэээ д�##�д орог

Зочин
Зочин
2021-02-13 12:27

Эби өөрийнхөө т�##�ыг шагнахгүй, жнь: хар элэгийн намайг шагнах уу. М�##�аа

Зочин
Зочин
2021-02-13 16:05

Очирбат Багабаньд хоёр амьддаа хара�##�гасаар үхсэнийхээ маргааш хара�##�ч үгүй мартагдана, Адарсүрэн одооч ард түмнийхээ дунд амьдаараа явна. Алин нь дээр байна.

Mongol tumen
Mongol tumen
2021-02-13 18:16

Sambuu gej gaviyat bdag biluu.ter hunii derged anid domog Adarsuren duuchin bsan .ueiin ued uriim urd aylguu bolson aldart duuchin.hench margashgui

зочин
зочин
2022-08-17 19:29
Reply to  Mongol tumen

самбуу бас атаархагчдын нэг нь байсан өөдгүй хүн

Зочин
Зочин
2021-02-13 19:20

Агуу сайхан дуулдаг байсан нь ч үнэн архичин болсон нь ч үнэн. Гавьяат өгсөнгүй гээд архичин болсон бол тэнэгийнх. Тэнэгтээд архичин бн хүнийг яах ч аргагүй байсан нь хүүгийнх нь мэдээж үнэн. Нэгэнт өнгөрсөн эцгийнхээ нэрийг ашиглаж мөнгө олох гэж байгаа нь харин буруу.

Ахмад
Ахмад
2021-02-13 20:48

Ёстой зөв сэдэв хөндлөө. Одоо Чимгээгийн араас бүх нэвтрүүлэгчид Гавъяатын төлөө өнгө мөнгөөрөө "үзэлцэн тэмцэлдэнэ". Магадгүй 100 жилийн ой мой гээд ирэх жилийн өдий гэхэд нэлээд хэд нь нөгөө эрэлт хэрэгцээ ихтэй тэмдгээ зүүчихсэн байх биз.
Адарсүрэн дуучны хувьд хэнийг ч өмнөө гишгүүлэхээргүй, гэхдээ Норовсамбуугайтай дүйцэхүйц төрмөл авъяастай, үзэгч олны хүндлэл, үнэлгээг тулт�##� нь авсан Монгол түмний ГАВЪЯАТ. Тэр монголчуудын зүрх сэтгэлд мөнх дуулагдана, дурсагдана, дутагдана, санагдана, нэхэгдэнэ.

ҮНЭН
ҮНЭН
2021-02-14 12:46

ХОРОЛМААГҮЙ ЕРТӨНЦ ГЭЖ ҮГҮЙ ҮНЭНДЭЭ БОЛ АРХИ АРХИ

Зочин
Зочин
2021-02-24 13:12

Үхсэнээс лав л Банзрагч байна. Бусдыг нь нөгөө хэдэн ятгачид сайн мэднэ дээ. Чуулгын сарын орлогын төлөвлөгөөг танай аав л биелүүлж байсан гэсэн яриа байдаг. Сайхан дуучинг манай монголчууд л өөрсдөө �##�сан даа. Би гуч ч хүрээгүй байж манай байгууллагын шинэ жил дээр ирдэг дарга хоол өгөөд уухгүй гээд байхад нь архи л амруу нь цутгадаг байлаа хөөрхий

Зочин
Зочин
2021-03-02 15:36

Очирбат гэж хүний мөсгүй амьтан юм аа. Авилг�##� харсан байхаас �######�ахгүй. Одоо уул уурхайгаас хэдэн тэр бумыг авч байгаа биздээ. Т�##�ийгч аавыг тань өрөвдчихлөө байна. Сайхан дуулдаг байсан шүү. Ум маани баднийхум

Зочин
Зочин
2022-04-11 01:27

Энхбаяр архинд живээд хоолой нь таг болчихсон байсан Самбуу гуайг татаж гаргаж ирээд ардын өгчихөж билээ. Завханы 2 ерөнхийлөгч шударга л байна. Урлагт цензури байх ёстой. Адараа яахав тэр цолтой цолгүй ард түмний л дуучин болж мөнхөрч. Аймаг төрсөн нутгаараа татсаар Монголд юм болгон юу ч биш болж байна. Ялангуяа энэ бага ястнууд бүх юмыг, улсыг дампууруулж дууслаа. Х�##�хчууд арай зангаргатай. Гавьяат аваагүйдээ яадын бэ? Би өнөөдөр Чандмань Эрдэнэ дууг Адараагийн дуулсанаар сонсоод дуулж сурах гээд явж байна. Энэ л болоо юм бишүү. Адараа дуулсанаас хойш хэдэн жил өнгөрөв? Бусад нь хошного л байншдээ. Тэгээд л би сонсож байна. Энэнээс илүү яахын?

Холбоотой мэдээ

Back to top button