УРЛАГЭнтертайнмент

“Эргэж ирэхгүй намар” кино Италийн олон улсын наадамд өрсөлдөж байна

Жүжигчин Б.Амарсайхан, продюсер С.Уран нар Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн “Harvest moon” буюу “Эргэж ирэхгүй намар” кино бүтээсэн. Эл киног Б.Амарсайхан найруулахын зэрэгцээ гол дүрд нь Г.Тэнүүн-Эрдэнэтэй хамтран тоглосон юм. Эл бүтээлийг Канадын Ванкувер хотод зохион байгуулдаг 41 дэх удаагийн Ванкуверын наадмын үеэр нээж, Канадын алдартай “Vancity theatre” болон “The cinematheque” кинотеатруудад олны хүртээл болгосон. Түүнчлэн Харин тус уран бүтээлийг Америкийн кино академиас зохион байгуулдаг “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын олон улсын шилдэг уран сайхны кино шалгаруулах номинацын урьдчилсан шалгаруулалтад ч оролцсон.

Тэгвэл эл уран бүтээл 32 дахь удаагийн FESCAAAAL буюу Италийн Милан хотод зохион байгуулдаг олон улсын кино наадмын уралдаант хэсэгт өрсөлдөж байна. Энэ талаар жүжигчин, найруулагч Б.Амарсайхан “Пакистанаас хамгийн анх Канн болон “Оскар”-ын наадмын шилдэг 15-д шалгарсан “Joyland”, Каннын кино наадмын “Uncertain regard” хэсгийн шилдэг зохиолын шагналыг хүртсэн “Mediterranean fever”, Роттердамын кино наадмын шилдэг киноны шагналт “Le spectre de boko haram”, Локарногийн олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналт “Tengo suenos electricos”, Каннын “Шүүмжлэгчидийн долоо хоног” хэсгийн тэргүүн байрын эзэн “La jauria” зэрэг 2022 онд нээлтээ хийсэн дэлхийн шилдэг кинонуудтай өрсөлдөж байна.

Мөн энэхүү наадам нь дунд, ахлах ангийн сурагчдад улс орны соёлын солилцоог кино урлагаар дамжуулан хүргэх зорилгоор “MiWorld young” фестивалийг Боловсролын яамныхаа дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг бөгөөд энэ хүрээнд манай киног Италийн Милан болон Лекко хотын 600 сурагчдад үзүүллээ. Тэдний сэтгэл хөдлөлийг харах, киног маань үзсэн сэтгэгдэл нь өндөр байгааг мэдэх сайхан байлаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button