УРЛАГЭнтертайнмент

Морин хуурын чуулга “Монгол аялгуу” хос алтан пянзтай болжээ

Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Монгол аялгуу” хос алтан пянз гаргажээ. Эл хос пянзад өнгөрсөн 30 жилийн хугацаанд олны хүртээл болгосон дан хөгжмийн бүтээлүүдээсээ шилдэг 20-ийг нь багтаасан байна. Эдгээо шилмэл 20 бүтээлд монгол уртын дуу, морин хуурын татлага, аялгуу, нутаг нутгийн үндэстэн ястны ардын дуу, том хэлбэрийг бүтээлээс сэдэвлэсэн найрулга, орчин цагийн хөгжмийн зохиолчдын морин хуурын чуулгад зориулсан бүтээлүүд багтаж буй. Тодруулбал, Төрийн хошой шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын долоон бүтээл, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Шаравын гурав, мөн Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, нэрт удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулуун, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Б.Чинбат нарын бүтээлүүд бий аж. “Монгол аялгуу” хос алтан пянзыг энэ сарын 31-нд “On’n off” продашнд танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button