УРЛАГЭнтертайнмент
“Баян боол” киноныхон үзэгчдэд талархал илэрхийлэв

“Баян боол” уран сайхны киноны уран бүтээлчид “Тэнгис” болон “Cinema Next” кинотеатрт талархлын өдөрлөг зохион байгуулсан байна. Учир нь энэ сарын эхнээс үзэгчдийн хүртээл болж эхэлсэн, “Хүлэгү пикчерс”, “Милл кино компани”, “Эмоци” продакшны хамтын бүтээл “Баян боол” киног нээлтээ хийснээс нь хойш хоёр долоо хоногийн дотор 100 мянган үзэгч үзжээ. Ингэснээр хамгийн богино хугацаанд, хамгийн олон хүн үзсэн Монгол киногоор тодорч буй юм. Уран бүтээлчид эл баяраа үзэгчидтэйгээ тэмдэглэсэн нь энэ аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.