УДШ-ийн шийдвэрээс хамаарах С.Эрдэнийн тамганы нас

С.Эрдэнээс бусад АН-ынхан эв нэгдэлтэйгээр намын даргаа сонгочихов. Тэрбээр өөрт нь намын албан ёсны тамга байгаа гэдэг утгаар ийн томорч суугаа билээ. Улмаар "АН-ынхан даргаа сонгоогүй" хэмээн хэвлэлд ам нээжээ. Тэгэхээр Л.Гантөмөрийн дараагийн өрсөлдөгч С.Эрдэнэ хэмээцгээж байна.
Учир нь түүнээс тамгаа авна гэдэг том даваа бий гэх.
Нэг талаараа тийм ч, нөгөө талаараа бас үгүй ч байж болох юм.
Бүр тодруулбал, АН-ын ҮБХ-ны бүхэл бүтэн 290 гаруй гишүүний дунд явагдсан сонголтыг УДШ бүртгэхгүй байх нөхцөлгүй гэх хүлээлт. Энэ үүднээс УДШ шийдвэрийг хүлээж авч, бүртгэсэн тохиолдолд шинээр тамга, тэмдэг хийлгэчихэж болох хувилбар тэдэнд бий. Нэг ёсондоо С.Эрдэнийн тамга цаашид хэд наслах нь УДШ-ийн шийдвэрээс шалгаална.
Гэвч нөгөө талаар "Л.Гантөмөр МАН-ын захиалсан АН-ын дарга биш учир УДШ бүртгэхгүй" гэх бор шувуу ч нисээд эхэлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр хүртэл дэмнүүлж, МАН-ынхны лоббидуулж асан хүнийг давж ялав.
Эцсийн эцэст одоо МАН Л.Гантөмөрийг УДШ дээр бүртгэхгүй бол булай болно. Системийн гэгдэх намаа жижиглэж, хагалж, тоглож самарч энэ хүргэсэн. МАН ганцаар данхайх гэж зүтгэх тусмаа муухай харагдах нигуртай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо энэ тамга яг яахуу.
АН-д баяртай гэж хэлэх цаг нь болжээ
Сөрөг хүчингүй байхыг МАН-ын дэвшилтэт хэсэг ч хүсэхгүй бна шүү !