УЛС ТӨР

“Монгол Улс “саарал жагсаалт”-аас мултарсан бололтой”

“ФАТФ Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулахгүй мэдэгдэл гаргана" хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас цахим хуудсаараа мэдээлэв.

Тэдний мэдээлснээр “Монгол Улс “саарал жагсаалт”-аас мултарсан бололтой. ФАТФ манай улсыг “саарал жагсаалт”-д оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь. Түүнд Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэсэн. “Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-10-18 13:49

Erdene ert bayarlasan baina.Har heree shig hamgiin turuiund guagalaad baisan nd

Холбоотой мэдээ

Back to top button