Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнд бүртгэнэ
2023 онд Тайванийн Тай Жун хотын захиргаанаас зохион байгуулах 28 дахь удаагийн Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн материалыг ирэх дөрөвдүгээр сарын 1-15-нд хүлээн авахаар болжээ. Тус үзэсгэлэнд нийт 11 төрлийн бүтээлээр оролцох боломжтой юм. Үүнд, бэх, уран бичлэг, сийлбэр, пластик будаг, тосон будаг, усан будаг, цоолтуур, гэрэл зураг, уран баримал, гар урлал гэх мэт бүх төрлийн материал ашиглан дүрслэх урлагийн бүтээл байна.
Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн нь Тайванийн олон улсын уран бүтээлчдийн гол арга хэмжээ бөгөөд үүгээр дамжуулан Монголын өндөр чанартай уран бүтээлийг дэлхийн хэмжээнд харуулах боломжтой юм. Түүнчлэн уран бүтээлчдийг дэлхийн бусад улс орны мэргэжил нэгтнүүдтэй харилцах, хамтран ажиллахыг дэмжихийн зэрэгцээ Монгол орны урлаг, соёлын салбарыг хөгжүүлэх чиглэлээр идэвхи санаачлагатай ажилладаг аж.
Сүүлчийн жилүүдэд Монголын уран бүтээлчид Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнд амжилттай оролцож буй. Түүнчлэн өнгөрсөн онд Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс шагнал хүртсэн Тайвань, Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг “Монгол арт” галерейд зохион байгуулж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.