УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Чинзориг сайд эмнэлгийн орны хүрэлцээг дэлхийн дунджаас дөрөв дахин их гэв

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний Хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг хөндөж байна. Манай улс жилийн дөрвөн улиралтай учир улирлын шинж чанартай томуу, томуу төст өвчлөлийн дэгдэхээр ор хүрэлцэхгүй асуудал гардаг.

Сайд болсныхоо дараа энэ асуудалд тохируулга хийх тушаал гаргасан. Ямар ч гэсэн энэ өвөл улирлын томуу, томуу төст өвчний оргил үеэр ор хүрэлцэхгүй асуудал гайгүй болсон юм. Ер нь бол манай улсад орны дутагдлаас болоод ийм асуудал гарсан зүйл байхгүй. Тухайлбал, манай улсын эмнэлгийн байгууллагын орны хүрэлцээ дэлхийн дунджаас дөрөв, өндөр хөгжилтэй улс орныхоос хоёр дахин их гэсэн судалгаа гарсан. 

13Б гэдэг маягт үнэхээр хэрэгтэй юм билээ. Чаддаг бол 13А, 13Б хоёрыг хоёуланг нь цахим болгох хэрэгтэй байна. Ходоодны дурангийн асуудал их яригддаг. Дуранддаг үзүүрийг нь хатаадаг, сольдог асуудал. Энэ чиглэлд 3 тэрбум төгрөгийн хэрэгцээ байна. Ийм санхүүжилт байвал аймгуудад 3-4 уян дуран өгөх боломжтой.

Нийгмийн эрүүл мэндийн тухай МҮОНРТ-ээр 20-30 минутын нэвтрүүлэг хийдэг цагтай болж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Увс
Увс
2023-03-24 17:22

Худлаа шаадаг гар вэ. З-р эмнэлэгт зүрхний хян�##�тад байдаг эмч болхоор жилд 2 удаа хэвтэж эмчилүүлж байх шаардлагатай гэдэг. эмчилгээ хийлгэж хэвтье гэхээр ор нь олддоггүй одоогийн байдлаар 5 сарыг дууст�##� оочер байхгүй гээд байгаа. Наана нь бас эмчид үзүүлэх цаг авна гээд бөөн ажил гарна шүү дээ. Тийи биз дээ 3-р эмнэлэгийнхээн.

Зочин
Зочин
2023-03-25 08:58
Reply to  Увс

Тэгээд хоолны хордлогоор гадаадад явдаг.аа больчих.Дотооддоо эмчлүүл.Тэгэж байж МОНГОЛ эмч нар чадавхижина.МОНГОЛ ЭМЧ НАР БҮГДИЙГ ЧАДНАА.Тэдэнд ц�##�ин сайн өг.Бас ажлаа сайн хийхийг шаард.

Зочин
Зочин
2023-03-24 20:28

Дэлхийн дундаж гээд юу яриад байгаа юм бол доо.Америкчууд ЭМД аа төлж чадахгүй хямдаар нь мексикт очиж эмчлүүлж байх юм.Саяхан АНУын 4 иргэн мексикт очиж эмчлүүлэх гэж байж хар тамхичидын гарт өртсөн дөө.Хоолны ХОРДЛОГООР гадаадад явж эмчлүүлдэг ээ болчих.Төрийн дарга нарыг гадаадад явж эмчлүүлдэгээс болж монголд эмнэлэг хөгжихгүй байна.Манай эмч нар чадна.Тэр нар юуг ч хийж чадна .Бас тэд нарын хөдөлмөрийг зээлчих хэрэгтэй.Гадаадад эмчлүүлэх дарга нараа х�##�чих.

Зочин
Зочин
2023-03-25 08:21

Паа Эрүүл мэндийн сайд сайн ажиллажээ.Гэхдээ том дарга нар гадаадад эмчлүүлээд байдаг нь эмнэлгийн чадавхийг , мөнгийг дэмий юманд үрээд байгаа бус уу.Ж:нь хоолны ХОРДЛОГООР гадаадад явах ямарч шаардлагагүй .ОЮУН ЭРДЭНЭЭР жишээллээ

Зочин
Зочин
2023-03-25 21:04

Хавдрын эмнэлэг барих

Зочин
Зочин
2023-03-25 21:06

Хавдрын эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь эмч нь өөрөө ард байсан хүмүүсийг дуудаж үзээд би үзүүлж чадсангүй гэх яриа олонтаа гарах боллооо

Зочин
Зочин
2023-03-26 06:53

Б�##�ай өвгөн Чинзориг �######�аа

Холбоотой мэдээ

Back to top button