Д.Маргад: Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхийг хүсдэг шиг би уран бүтээл "төрүүлэх"-ийг хүссэн

Олон нийт түүнийг “Universe Best Songs” наадмын 2014 болон 2016 оны оролцогч гэдгээр нь танина. Тэрбээр нийгэмд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан Монголын анхны артист юм. Бид түүнийг нийгмийн ямар нэгэн статусаар ангилж, тодорхойлж, ярилцахыг хүссэнгүй. Харин хувь хүн, анхны бие даасан уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн уран бүтээлчийн үүднээс нь ярилцсан юм.
-Аав ээжийнхээ урлагийн авьяасыг өвлөсөн-
-Урлагтай анх хэрхэн холбогдсон бэ?
-Уран бүтээлийн замнал руу ороход гэр бүлийн орчин нөлөөлсөн. Ээж маань бүх төрлийн хөгжим тоглож чаддаг. Мөн гоё дуулж, зурдаг. Аав ч мөн бүжиглэж, зурж, дуулдаг юм. Урлагийн бүхий л талын авьяасыг цогцлоосон эцэг эхийн хүүхэд болохоор багаасаа л урлагтай холбогдсон хүүхэд байсан гэж болно.
Эцэг эх маань алдар цуутай уран бүтээлчид байгаагүй. Гэвч тэдний авьяасыг өвлөн төрсөн. Цэцэрлэг, сургуульд байхаасаа л урлагийн наадамд оролцож явдаг хүүхэд байлаа. Бүжиглэх их дуртай байсан.
-“Universe Best Songs” наадамд оролцсон үеэс ковер дуучны амьдрал эхэлсэн гэж хэлж болох уу?
-2013 оноос ковер дуучин болсон. Баар, ресторан, хурим найрын арга хэмжээнд дуулж байсан. Тэмцээнд оролцсоны дараа шоу зохион байгуулдаг хүмүүсийн хараанд өртсөн байх гэж боддог. Тухайн үед арга хэмжээнд оролцох олон санал авч байсан.
-Одоо ямар нэгэн энтертайнментэд харьяалагддаг уу?
-Үгүй ээ. Бие даасан чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.
-Саяхан гаргасан “Мөрөөдөл дүүлнэ” дуу тань таны олны хүртээл болгож буй анхны уран бүтээл байх аа?
-Тийм ээ. Өмнө нь зөвхөн ковер дуу дуулдаг байсан. Баярлаж байгаа хүмүүсийг нэг талаараа хөгжөөх үүрэгтэйгээр дуулдаг. Ингэхдээ хурдан хэмнэлтэй, латин-америк дуунуудыг дуулдаг юм. Энэ бүх хугацаанд өөрийн гэсэн уран бүтээлтэй болохыг хүсдэг байсан. Огтхон ч мартаж, хаяж байгаагүй. Үргэлж зорилго болгож, амьдарч ирсэн. Эцэстээ уран бүтээлээ гаргаж чадлаа.
-Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхийг хүсдэг шиг би уран бүтээл "төрүүлэх"-ийг хүссэн-
-2013 онд дуулж эхэлсэн гэхээр энэ 10 жилийн турш яагаад өөрийнхөө уран бүтээлийг гаргаагүй юм бэ?
-Гэр бүл маань намайг урлагаар явахыг огт дэмжээгүй. Тиймээс өөр мэргэжлээр их сургуульд суралцаж, төгсөөд, байгууллагад ажиллаж байсан юм. Гэвч ажиллаж байх хугацаандаа ч байгууллагынхаа авьяаслаг залуугаар тодорч, баяр ёслол арга хэмжээний үеэр дуулах тохиолдол ч байв. Энэ мэтээр ямар нэгэн байдлаар тайзтай холбогдсоор л байсан.
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхийг хүсдэг шиг би уран бүтээл "төрүүлэх"-ийг хүссэн. Шинэ дуу, уран бүтээлийн санааг үргэлж бодсоор ирсэн юм. Гэр бүл дэмжээгүй, мэргэжлийн сургуульд нь суралцаагүй болохоор энэ салбарт ажиллаж, гарч ирнэ гэдэг нэг талаасаа амаргүй зүйл. Мөн санхүүгийн асуудал их тул дэмжлэг хэрэгтэй. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, мөнгө олох хэрэгтэй байсан учраас БНСУ-ыг зорьж, хэдэн жил ажилласан. Монголдоо ирээд зорилгоо биелүүлж эхэлж байна.
-Шинэ уран бүтээлийг нь олон нийт болоод гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Уран бүтээл гэх талаас нь харж, сонсож, дэмжиж байгаа хүмүүс олон бий. Эсрэгээрээ хар масс гэгдэх хүмүүсээс ч сөрөг сэтгэгдэл их ирж байгаа. Гэр бүлийнхэн маань одоогоор ямар нэгэн сэтгэгдэл хэлээгүй.
-Энэ дуунд Quiza хамтран ажилласан юм билээ. Цаашид хийх уран бүтээлийнхээ онцлог шинжийг тайлбарлавал?
-Тийм ээ. БНСУ-д байхдаа реппер Женни найзаараа дамжуулж Quiza ахтай танилцаж байсан. Өөрийн санаа бодлоо хэлж, илэрхийлсний дараа яг л миний хүсэж байсан үг, аятай хоёр дуу зохиож өгсөн. Түүнд маш их талархдаг. Удахгүй хоёр дахь уран бүтээлээ гаргахаар бэлдэж байгаа.
Эмэгтэй дуучин эрэгтэйд, эрэгтэй дуучин эмэгтэй хүнд зориулсан дууг дуулдаг. Ижил хүйстэн хүмүүст зориулсан дуу яагаад байж болохгүй гэж. Эсвэл зүгээр л хэн нэгнийг санахаар сонсдог, эксдээ зориулсан дууг ч дуулах боломж байна. Миний хувьд яагаад ижил хүйстэн дуучин Монголд байж болохгүй гэж хэмээн бодсон. Би бүх эрэгтэй, эмэгтэй, ижил хүйстэн байх эсэхээс үл хамаарсан бүх хүнд зориулсан дууг дуулахыг хүсдэг. Мэдээж хэрэг би эмэгтэй хүнд зориулсан дууг ч дуулна. Мөн ЛГБТ хүмүүсийн хүсэл зориг, нийгэмд хэлэхийг хүссэн үгийг дуугаараа дамжуулах мөрөөдөлтэй.
-Ижил хүйстэн гэдгээ нууж, айлын охины нэг насны амьдралыг үрэхийг хүсээгүй-
-Урлаг, дуу, уран бүтээл гэдэг нэг талаараа хүйсгүй, хорвоо дэлхийн хамгийн шударга хийгээд эрх чөлөөт зүйл. Үүнд заавал өөрийгөө ижил хүйстэн гэдгээр тодотгох шаардлага байсан уу?
-Би 2020 онд цар тахлын улмаас хөл хорио тогтоох үеэр өөрийгөө ижил хүйстэн гэдгээ цахим хуудсаараа зарласан. Нэгэнт зарлачихсан тул уран бүтээлээ хийх үедээ нуугаад байх шаардлагагүй, ийн тодотгосон юм. Өмнө нь хэлсэнчлэн дуугаа бүхий л хүнд хүргэхийг хүсэж байна.

Гадаадад амьдарч байх хугацаандаа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх бус хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстойг ойлгож, өөртөө итгэлтэй болсон. Гэр бүл чинь хэрхэн хүлээж авсан бэ гэх асуултыг олон хүн асуусаар л байдаг. Цаашдаа ч асуусаар л байх болов уу. Би бусдын төлөө бус өөрийнхөө төлөө амьдарч байгаа гэдгээ бүрэн ойлгосон.
Өндөр хөгжилтэй улсад ЛГБТ гэлтгүй бусад залуучууд эрх чөлөөгөө эдэлж, хүссэнээ хийж амьдарч байна шүү дээ. Энэ амьдрал бол чиний л амьдрал.
Би өөрийгөө ч, бусдыг ч хуурч, маск зүүж амьдрахыг хүсээгүй. Өөрийгөө хүлээн зөвшөөрсний дараа фэйсбүүктээ лайв хийж, ажлынхан, найзууд, гэр бүлийнхэндээ ижил хүйстэн гэдгээ хэлсэн. Миний хамгийн дургүй зүйл бол өөрийгөө ижил хүйстэн гэдгээ нуун дарагдуулж эмэгтэй хүнтэй гэрлэдэг хүмүүс юм. Би айлын охин үрийн нэг насных нь амьдралыг өөрийнхөө төлөө үрэхийг хүсээгүй. Өөрийн төлөө бусдыг ашиглаж болохгүй шүү дээ.
Энэ бол зүгээр л нийгмиийн статус. Гэтэл Монголд яагаад олон нийтийн анхаарлыг татах сэдэв байдаг вэ гэдэг нь хачирхалтай.
-Нэг үеэ бодвол үүнийг хувь хүний нийгмийн статус гэдгээр нь хүлээн зөвшөөрч эхлээд байгаа юм биш үү?
-Нэг үеэ бодвол гайгүй болсон гэдэг. Гэвч би гадаадад амьдарч байгаад хэдэн жилийн дараа Монголд ирэхэд манайхан улам зэрлэгшсэн санагдаж байна. Хар масс цахим орчинд түгээмэл бий. Хувь чатаар ч заналхийлж орж ирсээр л байгаа. Хүнийг өмссөн зүүснээр нь ч айхавтар хардаг. Манайхан ер нь л зэрлэг хэвээр байна.
-Хар массаас авч буй сэтгэгдлүүдээс болж сэтгэл зүй тань их өвддөг байх?
-Би багаасаа хүчирхийлэлд өртөж, доромжлуулж, хараалгуулж, эрх зөрчигдсөн гэх мэтээр бүхий л зүйлийг үзсэн. Тиймээс хар массын сэтгэгдэл бол нөлөөлөхгүй. Хүн өөрийнхөөрөө амьдарна гэдэг нь одоо үхсэн ч харамсахгүй байх гоё мэдрэмжийг өгдөг. Би өөрөө гэгээлэг үзэлтэй хүн. Хаана ч явсан хүн бүрийг инээмсэглүүлэхийг хүсдэг.

-Нийгэмд ялгаварласан ч тайзан дээр гадуурхдаггүй-
-Монголд шинэ артистууд гарч ирсэн ч зах зээлдээ хэр удаан байх вэ гэдэг нь тодорхой бус байдаг. Амжилттай явж байгаад алга болох нь ч бий. Таны хувьд хэрхэх бол?
-Би 100 хувь урлагаар амьдарна гэж боддоггүй. Одоогоор бол өөрийн ажил хийж олсон мөнгөө дуулахдаа зарцуулж байгаа. Ижил хүйстэн дуучныг урьж дуулуулах албан байгууллага хэр их байгаа вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тиймээс амьдралын хобби мэтээр урлагийн замаа цаашид үргэлжлүүлсээр байх болно. Тоглолт хийх хэмжээний алдартай уран бүтээлч болохгүй. Энгийн ажил хөдөлмөр эрхэлж амьдарна гэж боддог.
Өмнө нь дурдсанчлан алдартай болохыг хүссэндээ урлагийн зам руу ороогүй. Би хөгжимтэй ойр амьдрахыг л хүссэн. Багадаа дуу хөгжмийн багш болохыг хүсдэг байлаа. Гэвч гэр бүл маань огт дэмжээгүй ч би хэдийнэ мөрөөдлөө биелүүлсэн. Дуу хуур, уран бүтээлгүйгээр амьдарч чадахгүй.
-Дуу таны хувьд юу вэ. Та үүнийг хэрхэн тодорхойлох вэ?
-Дуу миний хань юм даа. Ялгаварлан гадуурхалтад өртөж, эрх зөрчигдөж, зодуулж, тэгш бус байдлыг хүртэж, хүчирхийлэлд өртсөн байдлаа тэвчсэн ганц зүйл бол урлаг байсан. Би дуртай, хайртай. Урлагийн авьяасаа тайзан дээр үзүүлэхэд бага байхаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүмүүс алга ташсаар л байсан. Тэд намайг үзэн ядахгүй, дэмжсэн хэрэг. Энэ нь надад урам зориг болж, өөртөө итгэх итгэлийг олгосон.
-Манай улсын өнөөгийн нийгмээс үүнийг л жаахан ч гэсэн өөрчилбөл илүү дээр орчин биднийг хүлээж байгаа гэх бодлыг танд юу төрүүлэх бол?
-Хүн хүнээ хайрладаг, сонсдог, ойлгодог байгаасай гэж хүсдэг. Өөр зүйлийг нийгмээс хүсдэггүй. Хэн нэгнийг буруу ойлгохгүйн тулд амьд харилцаатай, ярилцдаг байгаасай гэж боддог юм. Ингэснээр хүндлэх соёл хөгжинө.
-Ярилцсанд баярлалаа.
Түүний уран бүтээлийг доор хүргэе
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tanaih yagaad uur site iin ym huulaad baidiin uursduu setgej chaddaggui ymu
яг юуг хуулав, нэг сайхан х�##�аач. Ярилцлагыг чинь хуулаад тавьчихаж уу.
Бөөн Autotune л сонсогдож байна ш д. Autotune-гүй дуулж чаддаггүй юм уу? Ингэж бүтээл хийж байна гэж хүн хуурахын зорилго нь юу юм?
Гомо нар их оодоорч байна. ГОмо нарыг Монголоос хөөж гарга.
Saixan zaluu saixan duu duuldag yum baina
Mongolchuudaa ene zaluug bitgii doromjilj gaduurxaj zovooroi
Xumuus ee amiddaa bie bienee xairla
Гомог хайрлана ч гэж юу бхав
Гаж нөхдүүд од болох муу үе ирсэн.
Иймэрхүү гаж буруу новшнуудыг яах гэж нийгэмд сурт�##�чилдаг юм бэ! Төлөвшиж амжаагүй өсвөр насныханд гаж буруу сурт�##� харуулж байна. Иймэрхүү новшнуудыг хүчээр цэргийн �##�ба ха�##�гуулж, анусаар биш оюун ухааны юм уу булчингаар нийгэмд хэрэгтэй эр хүний ажил хийлгэх хэрэгтэй!!!
Найздаа амжилт хүсье. Өөдрөг сайхан үзэл бодолтой эерэг хүн шүү. Муу сэтгэгдэл бичиж бгаа хүмүүст хэлэхэд хэнийг ч хувь тавиланг хэн ч таашгүй шүү дээ. Бие биенээ хайрлаад өгөөч. Би өөрөө ийм бол гээд бодоод үзээрэй.
Өөрөө л хайрла.
Миний найз мөрөөдлөөрөө дүүлэн нисээрэй Ж
Гомо банди аа �######�аарай
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхийг хүсдэг гэнэ үү???? Монголчууд яагаад ийм бодолтой юм бэ?
3хан сая хүнд арай олон гомо бна гэж бодогдохгүй бна уу. Энэ тэгээд хэвийн үү. Цөөхөн хүн амд олон гомо бна гэдэг нь төрөлхийн гэхээсээ илүү олдмол буюу сэтгэцтэй холбож ойлгохоос өөр аргагүй. Цааш нь бичих гэсэн чинь дургүй хүрэв. Гомо нар RAUS AUS MONGOLEI.