УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН: Сонгуулийг 38:38 гэсэн холимог системээр явуулна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2023.03.27/ МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. УИХ-ын сонгуулийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. УИХ-ын даргын захирамжаар нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Парламентад суудалтай гурван намын төлөөлөл багтсан.

Үндсэн хуулийн 21.4-т сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс энэ дагуу бид зургаадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батална. Бүлгийн хурлаар нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. Лхагва гарагт Засгийн газраар хэлэлцүүлнэ. Тэгээд УИХ-д өргөн барина.

Нэгдүгээрт, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл 38:38 буюу 50, 50 хувиар. 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал намын жагсаалтаар. Энэ холимог системээр Сонгуулийн тухай хуулийг өргөн барьж байна.

Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулах тухай. Энэ чиглэлээр хэд хэдэн чиглэлийн өөрчлөлт хийсэн. Сурталчилгааны самбар, ухуулагч, шадар туслахуудын тоо гэхчлэнг бууруулахаар тусгасан. Хоёр дахь гол өөрчлөлт энэ.

Гуравдугаарт, гадаадад байгаа иргэдийн саналыг авах тухай голчлон оруулж өгсөн.

Дөрөвдүгээрт, Улстөрийн намуудад тавьдаг босго оноог 3 хувь болгож оруулж байна.

Тавдугаарт, нэр дэвшигчдийн нэг хүйс 20 хувь байсныг 30-аас доошгүй байхаар нэмэгдүүлж тусгалаа.

Ийм таван томоохон өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд тусгана. Засгийн газраас энэ долоо хоногт санал ирчихвэл, ирэх долоо хоногт УИХ-аар оруулан хэлэлцүүлнэ" гэлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын гишүүдийн тоо 76 хэвээр байхаар тусгасан гэж ойлголоо?

-Өнгөрсөн оны зургаадугаар сард ҮХЦ 01 тоот тогтоол гаргасан. Тогтоол эцсийн шийдвэр байдаг. 2020 оны зургаадугаар сард холимог тогтоотой байж болно гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс Үндсэн хуулийнхаа хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог 38:38 байхаар тусгасан. Намаас нэр дэвшиж буй 38 хүн нэрсийн жагсаалттай байна. Сонгогч саналаа өгөхдөө намыг нь ч, нэрийг нь ч хардаж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд "сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор өөрчлөлт оруулахыг хориглоно" гэж заасныг та "нэг жил хүртэлх хугацаанд" гэж тайлбарлалаа. Хугацааны хувьд асуудал бий юм биш үү?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 21.4-т сонгууль болохоос нэгж жилийн дотор гэсэн байгаа. Нэг жил гэдгийг зургаан сарын 20-ноос өмнө л гэж ойлгох хэрэгтэй. Зургаан сарын 20-ноос хойш тийм эрхгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-27 13:44

За �######�аа

ujimaa
ujimaa
2023-03-27 14:29

jagsaaltaar baahan luivarchid nuudgai nar l oroh n gartsaagui shuu! jagaalt gevel uls niitiin songuuli yvuulj yah ym , zugeer l bugd jagsaad ordondoo orood tansaglaj baival tatvariin mungu ydaj hiisehgui bizdee!

Сөрөг хүчнээ намнах ажилгаа
Сөрөг хүчнээ намнах ажилгаа
2023-03-27 14:56

Том хулгайч нар нь нь жагса�##�таар охж ирэхнээ

Зочин
Зочин
2023-03-27 15:40

БЯРТАЙ БАЙНАА МАН ОДОО ЖАГСААЛТААР БААХАН ХУЛГАЙЧ НАР ОРЖ ИРЭХЭЭР БОЛЖЭЭ НӨГӨӨ Л ХЭДЭН ТЕРМИНАТОРУУДЫГАА ДАХИН ХАРЖ ДАРАЛТАА ИХСЭСГЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ИЙНХҮҮ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТӨРӨӨСӨӨ ЮУ Ч ХАРААД ХҮСЭЭД ГОРЬДООД МӨРӨӨДӨӨД ГУЙГААД АРГАДААД НЭМЭРГҮЙ БОЛЧИХЛОО ЯАСАН Ч АЗГҮЙ ҮЙЛИЙН ҮРТЭЙ ТЭНГЭР НЬ ХАЯЧИХСАН МОНГОЛ ВЭ? ОДОО ЯАНАА БҮГДЭЭРЭЭ ИЙНХҮҮ ТӨГСГӨЛ ИРЛЭЭ БАЯРТАЙ Ч ГЭХ ШИГ

үнэн
үнэн
2023-03-27 17:18

жинхэнэ хулгай нар орж ирнэ дээ хүзүүгүй нөхөр , хурц хутга энэ орон сүйрлээ

Зочин
Зочин
2023-03-27 19:38

Дураараа шааж байнаа

Зочин
Зочин
2023-03-28 09:13

Бослого гархаас сэргийлнэ л дээ

Баянха
Баянха
2023-03-28 12:44

Нөгөө байг�##�ын баялаг Банк ЖДҮ гээд эх орноо гадаадын мөнгө хүүлэгчидтэй хамтран цөлмөсөн намдаа хулгайн мөнгөө хандивласан намын нэр барьсан шун�##�ын тулам өлөн 38 баян сонгогдох нь гарцаагүй боллоо доо.Дахиад 4 жил иргэд ядруухан нөгөө модоо барина гээч болох байхдаа.монголын баялаг арвин өлөнгүүдийн шун�##� барагдахгүй яана даа.

э

Холбоотой мэдээ

Back to top button