УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: Төрийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр байр эзлүүлж, өнгөөр ялгана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын 5Ш ажиллагааны талаар өнөөдөр /2023.03.27/ мэдээлэл өглөө. Энэ үеэр 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигч есөн байгууллагын мэдээллийг нээлттэй болгож буй талаар мэдээлсэн юм.

Тэрбээр "Мэдээллийн сан руу нь шууд орж мэдээлэх эрх манай яаманд байхгүй. Хулгай хийх боломжийг үндсээр нь тасдахын тулд shilen.gov.mn платформоор 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно. Ингэснээр нийтээрээ хараа хяналт тавих боломжтой.

Хуулийн хэрэгжилт 43 хувьтай байна. Тухайлбайл, 12 аймаг ЦХХХЯ-ны мэдээлэл ирүүлэх тухай албан бичигт хариу ирүүлээгүй. Харин долоон аймаг мэдээллээ ирүүлсэн. Үүнд, Говьсүмбэр, Дорноговь, Говь-Алтай, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь болон Төв аймгууд мэдээлэл ирүүлсэн юм.

Харин яамдаас ирүүлсэн мэдээлэл 66 хувьтай байна. 18 агентлаг мэдээллээ огт ирүүлээгүй" гэсэн юм.

Мөн тэрбээр "Шилэн төрийг бий болгоход дараах оролцогчид бий. Үүнд, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, ТББ, бизнес эрхлэгчдийн оролцоо болон төр юм. Мөн шилэн ажиллагааны хүрээнд шилэн индексийг сар бүр зарлана. Төрийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийг зарлаж, байр эзлүүлнэ. Цаашдаа мэдээллээ нээлттэй ил болгосон байгууллагыг өнгө өнгөөр нь ялгаж байна. Хөндлөнгийн хяналтын зөвлөл байгуулж, шилэн индексийг хянуулна. Дөрөвдүгээр сарын 6-нд "E-business" платформыг нээнэ" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ujimaa
ujimaa
2023-03-27 14:32

chiheriin tsaas shig ereen myraan togloom hiihgui bvl zugeerdee ! hu

Зочин
Зочин
2023-03-27 14:34

Цахим хөгжлийн ажлаа хий. Цэцэрлэгийн хүүхэд биш дээ. Наадахыг чинь цахимаар бол арай боловсронгуй шийдэж болно доо.

Зочин
Зочин
2023-03-27 18:31

Хурган коммунист их хуцдаг болжээ

Холбоотой мэдээ

Back to top button