УРЛАГЭнтертайнмент

Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ гаргажээ

Уран бүтээлч А.Чадраабал АНУ-ын Хойд Каролина мужийн Шарлотт хотын “Carolina fine art” галерейд уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэжээ. Эл үзэсгэлэн нь ирэх дөрөвдүгээр сарын 6-ныг дуустал үргэлжлэх аж.

А.Чадраабал нь “Итали дахь дэлхийн урлаг” академи, соёлын нийгэмлэгээс олон улсын соёл урлаг, шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдэд олгодог “Менелао”-гийн нэрэмжит олон улсын урлагийн шагналыг хүртсэн Монголын анхны уран бүтээлч юм.

Тэрбээр өнөөдрийг хүртэл бие даасан 18 үзэсгэлэнг дотоод, гадаадад толилуулжээ. Тодруулбал, Франц, Герман, Итали, Япон, Солонгос, Тайланд, Австрали зэрэг 15 гаруй улсад үзэсгэлэн дэлгэсэн байна. Мөн хамтарсан олон улсын 50 гаруй үзэсгэлэнд уран бүтээлээ толилуулж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button