Уйгагүй тэмцэгчийн дүртэй улсаасаа тэрслэгч

Дорнод аймгийн нутагт зээр олноор хорогдсон тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Тодруулбал, “Петрочайна Дачин тамсаг” компани химийн бодист хордсон олон тооны зээрийг булах гэж байгаад баригдсан гэх асуудал үүссэн билээ.
Уг хэрэгтэй холбоотой яаралтай ажлын хэсэг ажиллаж эхэлсэн юм. Тус ажлын хэсэгт иргэн Б.Цэгмэд багтаж, цахим орчинд лайв хийж, мэдээлэл түгээж буй.
Тэрбээр лайвынхаа үеэр "Петрочайна Дачин тамсаг"-ын бохир усны асуудлыг дурдаж, говьд үхсэн зээрийг тус компанийн буруутай үүлдлээс болсон хэмээн олон нийтэд мэдээллэсээр. Одоогоор урьдчилсан байдлаар зээрүүдийн үхлийг тодорхойлоогүй байна. Харин усны асуудал бол түүний гартаа барьж буй хамгийн том “хөзөр” юм.
Ийн хэлэхийн учир нь Б.Цэгмэд хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа "Хоёр хоногт таван мутацад орсон төл гарлаа. Шүүх хуралд оролцоод ч учир нь олдсонгүй. Энэ асуудлыг олон улсын хэмжээнийх болгоно. ОХУ-аас тусламж гуйна. Тусламж гуйхдаа НАТО-гийн болон барууныхны гар хөл болсон "Арева"-г, мөн Францын элчин сайдыг хөөж гаргах эсэргүүцлийн жагсаал, акцыг эхлүүлэх гэж байгаа. Үүний тулд ОХУ-аас мөнгөн болон бусад хандив тусламжийг гуйна" хэмээж байв.
Эдийн засгийн хувьд томоохон үр өгөөжтэй гэж хэлж болох уг хоёр төслийн талаар хэнэгч үгүй ийн ярьсаар. Газрын тос, уран хоёр бол ОХУ-аас энергийн салбарыг хараат бус болгох манай улсын мега төслүүд билээ. Цөөн үгээр илэрхийлбэл гаднын улсаас тусламж гуйхаа ил зарлаж буй нь эх орныхоо эсрэг тэрслэж буй хэрэг.
Аймгаас аймаг дамжиж, нүүр номдоо шууд дамжуулалт хийж яваа түүнийг АН-ын ҮБХ-ны гишүүн гэх нэрийг шороотой хутгаж байгаа хэмээн бусад гишүүд ч тааламжгүй ханддаг дотоод уур амьсгалтай. Нөгөө талаас С.Эрдэнийн АН-ын харьяа бүхий гишүүн гэх тодорхойлолт ч дагалддаг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр л тэнэгэрчихсэн юм биш үү.
ТТГ хариуцлага хүлээлгэ, урвагчдыг байх ёстой газар нь байлга
ХӨӨШ ГӨЛӨГНҮҮДЭЭ АЦНУУДАА ХУЛАН БИШ ЭНЭ ГӨЛГӨР ХУЛГАЙЧ ЧИНЬ ТЭГЭЭД ГАДААДЫН АГЕНТ ЮМ БИШ ҮҮ? ЭНИЙГ ЗОХИЦУУЛЧИХААЧ МАНАЙ ДОРНОТЫН ГАЗАР НУТАГ ДЭЭР ХИР БАРГЫН ААВЫН ХҮҮ ОРИЛДОГГҮЙ ЮМ ДАА ХАРИН ТЭР ТАМСАГИЙН ХУЖААНУУД БОЛ ТӨРИЙН НЭР БАРЬЧИХААД ДАВРААД БАЙГАА ЮМ.МАНАЙ ДОРНОТЫН ХҮНД ГАРУУД НЭГ УУРЛАХ ЮМ БОЛ ЮУНД Ч ТОРОХГҮЙ ГАРУУД ШҮҮ БАГА ОРОЛДООРОЙ АЦНУУДАА
Үнэн үг хэлсэн хүнийг барьж идэх нь ээ