УРЛАГЭнтертайнмент

Балетын үндэсний тавдугаар уралдаанд 375 бүжигчин өрсөлдөнө

Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг “Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан зохион байгуулдаг балетын үндэсний тавдугаар уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 4, 5-нд ДБЭТ-т болно.

Уралдаанд 6-18 насны сурагчид болон залуу бүжигчид сонгодог балетын багийн болон гоцлол бүжгийн төрлөөр өрсөлдөх юм. Өнөө жилийн уралдааны гоцлол бүжгийн төрөлд 101, багийн төрөлд 318 бүжигчин, мөн 34 баг оролцохоор бүртгүүлжээ.

Уралдааныг Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын зөвлөх балетмейстер Х.Гэрэлчимэг, Олон улсын балетын академийн дэд захирал, “Морияма” балетын академийн захирал Наоми Морияма, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, урлаг судлаач Д.Алтантуяа, IUCDC олон улсын уралдааны захирал Шао Зижун, Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Гавьяат жүжигчин, “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн Д.Алтанхуяг, Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлооч Б.Саруул нар шүүнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button