Нийгэм мэдээ
"Сарнай цэцэг бүхий Алтан туяа" зэрэглэлийн одонг Ц.Пүрэвсүрэн багшид олгов

Япон улсын Элчин сайдын яамнаас "Мандах нар" одонгийн "Сарнай цэцэг бүхий Алтан туяа" зэрэглэлийн одонг япон хэлний багш Ц.Пүрэвсүрэнд олгожээ.
Тодруулбал, Япон улсын Засгийн газрын Гадаад иргэдэд олгодог одон бөгөөд түүнийг Япон, Монголын эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, олгосон аж.

Ц.Пүрэвсүрэн нь Эрдмийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал асан бөгөөд Хүмүүнлэгийн их сургуулийн магистр, докторын сургалтын албаны захирлын албыг тус тус хашиж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.