Нийгэм мэдээ

Хүүхдийн галт тэрэг тогтмол аялна

Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа агсны нэрэмжит “Хүүхдийн төмөр зам” сургалтын төв дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс ажиллана.

Тодруулбал, лхагва-ням гараг хүртэл тогтмол 11:00-18:00 цаг хүртэл цаг тутам галт тэрэг аялуулж байхаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна.

“Хүүхдийн төмөр зам” нь 750 мм-ийн царигтай, зэхэлт, засвар үйлчилгээ хийх депо, өртөө, автомат хаалт дохиолол бүхий явган хүний 6, автомашины нэг гарам, дохиолол холбооны иж бүрэн тоноглол, эрчим хүчний хангамжтай, 2.3 км урттай иж бүрэн төмөр зам юм.

Нээлтээ хийснээс нь хойш тус төмөр замаар дан ганц хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчид ч олноор үйлчлүүлдэг болжээ. 

Тус хамт олны зүгээс үйлчлүүлэгчдэдээ зориулан дараах үйлчилгээг санал болгож байна. Байгууллага, хамт олон, найз нөхөд, хувь хүмүүсийн захиалгаар галт тэрэгний аялал зохион байгуулахаас гадна сургалт, хурал зөвлөгөөн, төрсөн өдөр, баяр ёслол зэрэг бүхий л төрлийн арга хэмжээг өөрийн байранд зохион байгуулах боломжтой хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button