УЛС ТӨР

Ж.Мөнхбат “Түүх мартахгүй” кинонд 1.3 тэрбумыг төрөөс авч, У.Хүрэлсүх ТӨХК-уудаас 1 тэрбумыг НЭМЖ ӨГҮҮЛСЭН үү

-Ж.МӨНХБАТЫН  ТӨРСӨН ДҮҮГИЙН  ТББ  “ТҮҮХ МАРТАХГҮЙ” КИНОНД ЗОРИУЛЖ ТӨРӨӨС 1.3 ТЭРБУМЫГ АВЧЭЭ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Хүмүүн фильм” НҮТББ-тай хамтран Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээж буй.

Монгол Улсын 21 аймаг, ОХУ-ын нутаг  дэвсгэрт зураг авалт нь явагдаж, 1700 орчим хүнийг хамарсан уг бүтээл хоёр ангитайгаар бүтээгдэх юм. Кино зохиолч, продюссероор нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байгаа юм.

Сонирхолтой нь, 2011 онд үүсэн байгуулагдсан түүхтэй “Хүмүүн Фильм” НҮТББ-ын хувьцаа эзэмшигчид дунд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын  төрсөн дүү Ж.Батсуурь багтдаг юм байна. Уг уран бүтээлийн нэгдэл өмнө нь “Долоон бурхан харвадаггүй” тэргүүтэй хоёр ч кино бүтээл дээр Ж.Мөнхбаттай хамтран ажилласан аж.

Тэд энэ удаа БСШУСЯ-ны Соёл урлагийг  дэмжих санд кино төслөө хүргүүлж, эхний удаад 800  сая төгрөгийн  санхүүжилт авчээ. Улмаар Засгийн газрын түвшинд асуудлыг ярьж байж, 500  сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээ шийдүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: У.ХҮРЭЛСҮХ НЭР БҮХИЙ ТӨХК-УУДЫН ЗАХИРЛУУДЫГ ДУУДАЖ, ТУС БҮР 200 САЯ ТӨГРӨГ ГАРГУУЛАХ ҮҮРЭГ ӨГСӨН

 “Түүх мартахгүй” киног 2.3 тэрбум төгрөгт багтаан хийхээр төсөвлөсөн байдаг. Дэлхий дахинаа түүхэн кинонуудыг асар  өндөр өртгөөр хийж, энэ чиглэлд төрөөс нь дэмжлэг үзүүлдэг жишиг бий. “Түүх мартахгүй” кинонд нийслэл хотыг л гэхэд гурван цаг үеийн дүр төрхөөр нь харуулж буй. Мөнхүү ОХУ-аас  нэр хүндтэй жүжигчдийг нь хөлсөлж байгаа, Эрхүүд нэг сар орчмын зураг авалт хийсэн, уригдсан жүжигчдийн зураггүй өдөрт нь хүртэл цалин тооцдог гэхчлэн асар өндөр зардлаар бүтэж байгаагаа учирлав.

Тийм ч биз. Гэхдээ МАН-ын генсекийн албан тушаалыг хашиж явсан эрхэм эдүгээ цагийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат төрсөн дүүгийнхээ ТББ-д 2.3 тэрбумаар кино хийх ажил олж өгөөд, бүх зардлыг нь төрөөс даалгах лобби хийж байгаа нь буруу үзэгдэл юм.

Одоо нэг асуулт байна. “Түүх мартахгүй” кино уран бүтээлчид дээр бичсэнчлэн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээ төрийн зүгээс амжилттай шийдүүлж чаджээ. Тэгвэл үлдсэн 1 тэрбум төгрөгөө хэрхэн босгосон бэ. Босгох ажил дууссан уу гэх асуулт.

ХАРИУЛТ НЬ, Ерөнхий сайдын дэргэд Соёл урлагийн  үндэсний зөвлөлийг байгуулах шийдвэр гарсан. Тус зөвлөлөөс олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд дунд “Түүх мартахгүй” кино хийх асуудал багтсан байдаг.

Улмаар эх сурвалж “Ерөнхий сайд У.Хүрэлсүх  нэр бүхий ТӨХК-иудын удирдлагуудыг дуудаж уулзан, тус бүр 200 сая төгрөг “Түүх мартахгүй” кино уран бүтээлийн багт гаргаж өгөхийг үүрэгдэж, ёсоор болгосон” гэх мэдээлэл өгөв.

Гэхдээ Засгийн газар талын эх сурвалж "ТӨХК-иуд мөнгө өгнө гэж амласан хэдий ч өгөөгүй юм билээ ” гэсэн юм.

Тайлбар: "Түүх мартахгүй кинонд мөнгө босгож өгөх үүрэгтэй ажлын хэсэг

Түүнчлэн "Түүх мартахгүй киног бүтээхэд дэмжлэг үзүүлэх чиглэл бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-аас байгуулсан нь тус кинонд хичнээн их хүч хаясан нь харагдаж байгаа юм. Кино бүтээлтийн ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэгт Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, Ё.Баатарбилэг тэргүүтэй сайд, гишүүдээс гадна дэд сайд нар, Аймгийн засаг дарга хүртэл багтсан байна.

Ж.МӨНХБАТ: БИ 1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР КИНО ЗОХИОЛ БИЧЭЭГҮЙ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг “Түүх мартахгүй” кино зохиолыг 1 тэрбум төгрөгөөр бичсэн гэх мэдээлэл хөшигний ард идэвхтэй яригдсан. Энэ талаар Ж.Мөнхбат гишүүнээс тодруулахад “Би   кино зохиолчоор нь ажилласан. Гэхдээ 1 тэрбум төгрөг аваагүй. Миний дүү тэргүүтэй хүмүүсийн хамтран байгуулсан уран бүтээлийн нэгдэл түүхэн кинон дээр ажилладаг  туршлагатай хүмүүс. Миний хувьд түүхэн бүтээл гэдэг утгаар нь ач холбогдол өгч ажилласан. Ашиг хонжоо хайсан зүйл огт байхгүй. Олон хүмүүс үүн дээр сэтгэл зүрхээрээ нэгдсэн” гэх хариулт өглөө.

Харин нэр бүхий ТӨХК-диас тус бүр 200 сая төгрөгийн санхүүжилт авсан эсэх тухайд  “Бид дан ганц ТӨХК-ууд гэлтгүй Монголын татвар төлөгч топ-100 ААН-д хандив өгөхийг уриалан хандсан байгаа. Түүхэн кино ашиг олдоггүй. Асар өндөр зардлаар бүтдэг. Гадныхныг жишгээс харин ч бага өртгөөр бүтээхээр уран бүтээлчдийн баг шөнө өдөргүй ажиллаж байгаа. Асуудлыг дэвэргэж байж, уран бүтээлчдийн зоригийг мохоох вий” гэв.

Бидэнд олдсон баримтаар бол, “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү харьяа ТӨХК руугаа цохсон албан бичигтээ “Монгол Улсын Марша, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны бүтээхэд  компанийн төсөвт нийцүүлэн дэмжлэг өгөх” тухай чиглэлийг өгсөн байв.

Тайлбар: ТӨХК-иудын ТУЗ руу ийм чиглэл өгөгдөж, мөнгө гаргаж өгөх үүрэг хүлээлгэжээ

Яг ийм байдлаар эрчим хүчний хоёр ч компани тус бүр 200 сая төгрөг өгсөн гэх мэдээллийг эх сурвалж өгөв.

Тиймээс ТӨХК-иудад "Түүх мартахгүй ” кино бүтээлийг санхүүгээр дэмжих чиглэл дээрээс нь ирж, тэд 1 тэрбум орчим төгрөгийг босгож өгсөн гэх бидний хардлага үндсэндээ нотлогдож байгааг онцолъё.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЛООХОЙ
ЛООХОЙ
2019-10-21 08:57

ХУРЭЛСУХ ГЭДЭГ ХУН АРД ТУМНИЙ МОНГООР ДЭНДУУ ИХ ГАРАА УГААХ БОЛЛОО. БИД АРАЙ ХААН БОЛГОЧООГУЙ БЗДЭ. Ж. МОНХБАТАД БОЛДОГДУУЛЖЭЭ

Зочин
Зочин
2019-10-27 18:48
Reply to  ЛООХОЙ

үүний цаана хүрэлбаатар байгаа. мөнхбат нь хотгор шанагыг илсэн бөаримтыг их хур�##� дээр дэлгэсэн. тэр чимээг нам байлгааач гэж гуйж ийм мөнгийг мөнхбатад хуваарилсан бололтой. ер нь бол Монголыг 40 жил буруу замаар будаа тээлгээд тахин 0 ээс эхэлж явах зам олохгүй байд�##�д оруулсан дөрвөд урвагч Цэдэнб�##�ын тухай кино хийх ямар ч шаардага байхгүй.

зочин
зочин
2019-10-21 09:03

Одоо тэр хандив өгсөн компаниуддаа тендер өгөх болов уу? эсвэл хүүхдийг нь дэд сайд болгох болов уу,

Зочин
Зочин
2019-10-21 09:07

ПОП- !г тахин шүтсэний гай. Идүүлээд дуусна даа.

Зочин
Зочин
2019-10-21 09:11

Татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацаж байгаа Хүрэлсүхэд хариуцлага ярих цаг болжээ.Тэр Мөнхбатад бүлдэгдүүлсэн юм байна л даа

Irgen
Irgen
2019-10-21 09:34

Hend heregtei ym be,Tsedenbaliin tuhai zunduu l barimtat kino bna shuu dee hen uzeh ym yaj hugjih ym butsaad sotsializmd ochih ym uu. Zaluu ue ogt uzehgui

Eh oron
Eh oron
2019-10-21 09:40

Mongol Eh orniihoo sain saihnii tuluu, Buh Mongolchuudiinhaa ireeduin hugjil tsetsegleliin tuluu, ta bidnii ur huuhduudiin tuluu amidralaa zoriulsan gaihamshigt hun Yu6Tsedenbaliin dursgaliig munhjuulj gants kino hiihed gar tataad, tsarai aldaad, olon yum gonshigonood baih hereggui dee. Bugdeeree demjitsgeeye!

Зочин
Зочин
2019-10-21 09:42

Энэ бол Ю.Цэдэнб�##� гэдэг хүний нэрээр мөнгө олох гэсэн арга. Ер нь тэр хүнй тухай кино хийсэн ч хийгээгүй ч Ю.Цэдэнб�##� гэдэг хүн Монголын түүхэнд хүндтэй хэвээр үлдэнэ. Тиймээс тэр их мөнгийг хөдөөрүү зарж улаанбаатараас хөдөө нутагруу нүүх хөдөлгөөн зохион байгуулсан бол илүү өгөөжтэй байх байсан.Ер нь түүхэн хүмүүсийн тухай кино тэгсгээд л мартагддаг. Уг гь цомхон баримтат кино хийчих байсан юм. Одоо харин өгсөн мөнгөө 1000 төгрөг хүртэл нариывчил�##�тай тооцож нийтэд мэдээлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2019-10-21 13:54

ТӨК-уудыг ашиггүй ажиллаж байгааг мэдсээр байж хандив өгөх хүсэлт явуулна гэдэг ёс суртахууны том асууд�##�. ТӨК-друу бичиг явуулсан ЗГХЭГ-ын тэр дарга �##�бан туша�##�аа ашиглан дарамт үзүүлсэнд тооцож АТГ-т ш�##�гагдах үндсэлэл болно. Ашиг сонирхолын хуулийн 17.1.Албан туша�##�тан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн тусл�##�цааг авах, хүсэхийг хориглоно гэсэн за�##�тыг илтэд зөрчсөн байна. АТГ-д мэдээлчих юмсан.

Блбла
Блбла
2019-10-21 18:09

Юугаа ч мартуулахгүй гээд байгаа, төсвийн мөнгө дэмий юманд үрэх ээ больмаар юм . Уран донгодоод шүлгээ бичээд явж байв�##� таарна с�##�бадай

Зочин
Зочин
2019-10-22 07:00

hurelsikuh monkhbat geed namchidiin undsen natur ene shuu dee, yoroosoo l toriig deeremdeh, eniigee bh yostoi zuil gej oilgono

Луйварчид
Луйварчид
2019-10-25 10:01

Энэ арай дэнджээ.Альч т�##�аас нь харсан эрх мэдэл �##�бан туша�##�аа ашигласан ашиг сонирхлын зөрчилтэй илт эрүүгийн хэрэг үйлджээ Ш�##�гуулж хариуцлага тооцуулах хэрэгтэй

MatFuse
MatFuse
2020-02-03 01:42

Pictures Of Amoxicillin Hives http://cialisir.com - Cialis Cat And Amoxicillin 3 Hours Early Cialis Comprar Cialis Original Generico

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 07:43

Propecia Viagra Acquista http://buycialisuss.com - canadian pharmacy cialis 20mg How To Last Longe cialis 20mg for sale Acheter Du Cytotec

Холбоотой мэдээ

Back to top button