УРЛАГЭнтертайнмент

Найруулагч Э.Ёндоншаравын дараагийн уран бүтээл Н.В.Гоголийн “Тоглоомчид”

УДЭТ-ын уран бүтээлчид энэ сард үзэгчдийг гунигт хайрын түүхүүдээр “аялуулж” буй. Тухайлбал, Л.Толстойн “Анна Каренина” жүжгийг дахин хүргэж, мөн У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглож байгаа юм.

Тэгвэл ирэх сард шинэ уран бүтээлээр үзэгчидтэй “уулзах” нь. Тодруулбал, Оросын алдарт зохиолч Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийг ирэх дөрөвдүгээр сард толилуулахаар болжээ. Эл жүжгийг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав найруулж байна.

Э.Ёндоншарав нь ОХУ-ын Театрын урлагийн сургуулийг дүүргэхээсээ өмнө 2011-2015 онд УДЭТ-т туслах найруулагчаар ажиллаж, тухайн үед театрын урын санд байсан болон шинээр тавьсан бүх уран бүтээлд оролцож байсан бөгөөд 2014 онд бие дааж “Буруугүй буруутан” жүжгийг Ардын жүжигчин А.Очирбат гуайн зохиолоор найруулан, үзэгчдэд хүргэж байв. Харин төгсөж ирсэнийхээ дараа “Жангар” хүүхдийн жүжиг, “Сычуаний сайн хүн” гротеск драм, энэ жил “Шөнө буусан аадар” уянгын жүжгийн “ард гарсан”. Тэрбээр оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг найруулагчаар шалгарсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button