Улс төрийн мэдээ

Б.Чойжилсүрэн: ЭБУЦС-ын бэлтгэл ажил 2024 онд бүрэн дуусна

Өнөөдрийн /2023.03.29/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд авах арга хэмжээний талаарх тогтоол гаргалаа.

Эхнийх нь: Техник хяналтын 5 орчим сая ам.долларын зардал бий. Энэ зардлыг 2024-2027 оны улсын төсөвт суулгаахаар болж байна.

Хоёр дахь нь: Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний төлбөр болох 4 орчим тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суулгана.

Гуравт: Иргэдэд нэг удаа олгох нөхөн төлбөр бий. Нийт 1241 иргэн байгаа. Энэ хүмүүст 13.3 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох үлдэгдэл бий. Үүнийг 2024 онд багтаан дуусгана.

Дөрөвт: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд автахаар соёлын өвүүд байгаа. Үүнийг авран хамгаалах ажиллагаанд 6 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энийг 2024 оны төсөвт суулгах шийдвэр гарсан" гэв.

-БНХАУ-ын Экзим банк ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Бид энэ төслийг урагшлуулах чин хүсэлтэй байгаа илэрхийлж байна. Нөгөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Хятадын ЭКСИМ банк, худалдааны яамнаас Төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн УЦС-ын мэдээллийг хүргэнэ. 250 сая доллароос дээш дүнтэй гадаадын хөрөнгө оруулалтыг Төрийн зөвлөлөөрөө батлуулдаг хуулийн зохицуулалттай.

-Айлуудад олгох нөхөн олговрын асуудал ямар түвшинд байгаа вэ?

-Шилжилт хөдөлгөөний асуудлаар иргэдтэй уулзаж ойлголцож байгаа. 270 өрх бий. Айл бүртэй уулзаж байна. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн компани ажлаа гүйцэт хийгээгүй гэдэг асуудал бий.

-ЭБУЦС удирдлагагүй байгаа юу. Ч.Гантулгыг ямар шалтгааны улмаас чөлөөлсөн бэ?

-Түр орлон гүйцэтгэгч ажиллаж байна. Сонгон шалгаруулалт явагдана. Чөлөөлөгдсөн асуудлыг ярихад урт, олон асуудал бий.

Мөн тэрбээр мэдээллийн үеэр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-29 16:17

2024 онд бэлтгэл ажил дуусч баригдаж эхлэнэ гэсэн үг үү.Дараагийн сонгуулийн ШОУ болгочих юм байна даа.

Зочин
Зочин
2023-03-29 18:53

Тэнэг дөрвөд чи болиод өгөөрэй ! Муу Оросын тавиул да�##�гавараа сайн биелүүлж байх шив !!

зочин
зочин
2023-04-01 09:29

Сонгуулийн шоу

Холбоотой мэдээ

Back to top button