Эдийн засгийн мэдээ

Төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш суларчээ

Энэ оны хоёрдугаар сард төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3508.06 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 650.89 төгрөг, өмнөх сарынхаас 40.85 төгрөгөөр суларсныг Монголбанкаас танилцууллаа.

Мөн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 513.80 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 63.29, өмнөх сарынхаас 3.40 төгрөгөөр суларсан байна.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 48.14 төгрөг болж, өмнөх оны  мөн үеийнхээс 11.73 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.63 төгрөгөөр чангарсан үзүүлэлттэй гарчээ. 

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button