Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Цаашид “Рио Тинто” ЗГ-тай биш “Эрдэнэс Монгол”-той хэлцэл хийх нөхцөлийг бүрдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.29/ болж өндөрлөлөө. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.

Тэрбээр нэгт “Эрдэнэс Монгол” компанид холбогдох, хоёрт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ЗГ ямар санал оруулсан талаарх мэдээллийг өгсөн юм.

Сонгуулийн тухай хуульд оруулсан саналын тухай мэдээллийн агуулгыг энд дарж уншина уу.

“Эрдэнэс Монгол” группийн тухайд:

Д.Амарбаясгалан “Тус группийн дүрмийг шинэчлэн сайжруулахаар болж тогтоол баталлаа. Өмнө нь “Эрдэнэс Монгол”-ыг нэгдлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, охин 21 компанийн стратегийг нэгтгэн тодорхойлдог болгох шийдвэр гарч байсан. Энэ өөрчлөлтийн үр дүнгээр тус групп 2023 оноос эхлээд 200-гаас дээш тэрбум төгрөг төвлөрүүлж, төсөл хөтөлбөрийг дангаар санхүүжүүлэх боломжтой болж байгаа.

Стратегийн ордуудын лиценз “Эрдэнэс Монгол” дээр байдаг. Энэ онд хамгийн эхний хэрэгжүүлэх төсөл Асгатын мөнгөний орд, “Эрдэнэс Монгол” дангаараа эл төслийг хэрэгжүүлэх чадамжтай болсон.

“Эрдэнэс Монгол”-ын дүрмийн өөрчлөлтийн гол агуулга нь, олон улсын жишигтэй уялдуулж буй явдал. Улс төрийн биш бизнесийн зарчмаар мэргэжлийн түвшинд ажилладаг болно гэсэн үг. Жишээлбэл, “Оюу толгой” төслийн хүрээнд “Рио Тинто” групп манай ЗГ-тай хэлцэлд орж байсан бол цаашид Монголыг төлөөлж “Эрдэнэс Монгол” хэлцэл хийдэг болох нөхцөл бий болж буй.

Мөн улс төрөөс хараат байх байдлыг хязгаарлах үүднээс ТУЗ бүрдүүлэх зарчмыг нь өөрчилсөн. 66 хувь нь төрийг төлөөлдөг байсан бол 51 хувь нь төр, 49 хувь нь мэргэжлийн хүмүүс байхаар шийдлээ.

Монгол Улсад хэрэгжиж буй компанийн тухай хуулиар ХХК нь ТУЗ-тэй байх шаардлагагүй байдаг. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэс Монгол”-ын харьяан дахь 35 компани бүгд ТУЗ-тэй байгаа. Иймд ХХК-иудын ТУЗ-ийг байхгүй болгож, ХК-ийн ТУЗ-ийг чанаржуулах шийдэл рүү орж байна.

Дээрх шийдвэрүүдтэй уялдан, Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын түвшинд бичээд эхэлсэн байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-29 19:43

EMGL ruu khamag uuriikhuu gar khuliig chikhsen. ZG-aar bish. Uuriikhuu gar khul bologsdoor bykh asuudliig shiidverlyylekh nereer avilga avakh l gj bgaa biz. Tegeed daraa n' umnuus n' 1 khuurkhii amitan l shorond orno doo. Iim l bdg um bna oligtoi surguuligyi, yos zyigyi, um yzeegyi ene dargantsaruud.

Зочин
Зочин
2023-03-29 19:47

Erdenes -Oyu tolgoig tatan buulgakhuu tegvel. EMGL-iin status er oilgogddoggyi. Khuulind baikhgyi statustai. Odoo ZG-iin erkhiig bulaaj ekhlekh shiv dee. 2 tolgoitoi ZG-tai bolj bgaa um bna. Amarbayasgalan nergyi Erunkhii said bolokh gd bgaa um baikhdaa. KKK

Холбоотой мэдээ

Back to top button