Нийгмийн
"Жагсаалтаар сонгогдох 38 суудлын 19-ийг эмэгтэй гишүүн байлгах санал оруулсан"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.29/ болж өндөрлөлөө. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.
Тэрбээр нэгт “Эрдэнэс Монгол” компанид холбогдох, хоёрт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ЗГ ямар санал оруулсан талаарх мэдээллийг өгсөн юм.
"Эрдэнэс Монгол"-д холбогдох мэдээллийн агуулгыг энд дарж уншина уу.
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ЗГ ямар санал өгсөн талаар:
Д.Амарбаясгалан “Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна. ЗГ төсөлтэй танилцаад, 30 гаруй асуудлаар санал оруулж байна. Тэдний заримыг танилцуулъя.
- Шинэ хуулийн төслөөр 38 суудал нь мажоритар, 38 суудал нь пропорциональ системээр сонгогдохоор байгаа. Тэгвэл үүнд олон намын оролцоог хангах зорилгоор, мажоритар тогтолцоогоор тухайн тойргийн 50 хувьд нь нэр дэвшсэн бол пропорциональ тогтолцоогоор суудал авах эрийг нээхээр санал орууллаа.
Ингэхдээ босго тавьж өгсөн. Энэ босгыг давсан жижиг намууд пропорциональ системийн жагсаалтаар УИХ-д суудалтай болох боломжтой гэсэн үг. Босго 3 хувь.
Сонгуульд улс төрийн намууд эвсэл болж орох тохиолдол цөөнгүй. Хоёр нам нэгдэх нөхцөл бүрдсэн тохиолдолд босгыг 3 биш 5 хувьтай тогтооно. Гурав болон түүнээс дээш нам нэгдвэл босго 7 хувь байна.
- Монгол Улс жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд ихээхэн анхаарч байгаа. Энэ утгаар эмэгтэйчүүдийн улс төрд оролцох гарц боломжийг сонгуулийн тухай хуулиар бий болгох ёстой.
Тэгвэл энэ удаагийн хуулийн төсөлд 30 хувийн босготой байгааг дэмжиж байна. Гэхдээ санал нь 38:38 харьцаандаа, гурван эрэгтэйг харьцах нь нэг эмэгтэй гэж тусгасан байсныг 1:1 болгох нь зөв юм гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл пропорциональ жагсаалтаар сонгогдох 38 суудлын 19 нь эрэгтэй, 19 нь эмэгтэй байна гэсэн үг. Эмэгтэй парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлснээр хэд хэдэн төрлийн эерэг үзүүлэлт гардаг. Оролцоо нь 5 хувиар нэмэгдэхэд л гэмт хэргийн гаралт 5 дахин буурдаг гэдэг.
Энэ өөрчлөлтөөр парламентад хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүн байх боломжтой болж байна” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхнүүд нь эрхэлчих юмаа. Эх орон ард түмнийхээ эрх ашгийг нэгд тавьдаг ажил хичээнгүй шударга л иргэн байв�##� эр охин нь чух�##� бишээ.
Хүүхнүүд бүтэхгүй шүү
38 гишүүнийг улс даяараа сонгоно гэнэ. Үлдэх 38 - г намын жагса�##�таар гээд бүрэн эрхтэй хулгайчдаа авч үлдэх нь.
Мөн энэ д�##�имаар хулгайчдынхаа тоог нэмэх санаатай байх.
Ц�##�ин тэтгэвэрээ нэмүүлж чадахгүй байхад 76 худ�##�чийг нэмнэ гэдэг улс мөхөл рүүгээ явна
Heden eree dagaj namirch yangadaad duusna bas hov yarij hor hutgaj bgaad dusna hvvhnvvd bvtehgvi ee
Ха ха дураараа шсн. Мань эр нөгөө өврийн цахимаа шахахвийдээ