УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЧУУЛГАН: Д.Бат-Эрдэнэ Т.Аюурсайхан нар буруугүй нь тогтоогдвол эргээд бүрэн эрхээ эдэлнэ

НЭМЭЛТ: 16:45 ЦАГ

Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нууц санал хураалтын дараа УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

Ч.Ундрам: Гурван гишүүний асуудлыг хаалттай хэлэлцээд нууцаар санал хураалаа. Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай байнгын хорооны шийдвэрийг дэмжихгүй гэдэг дээр дийлэнх гишүүд санал өгсөн байгаа юм. Нөгөө хоёр гишүүн дээр дэмжсэн. Нууцаар бичгээр санал хураасан, гишүүдээс гурван гишүүнтэй тооллогын комисс томилогдсон. Хаалттай горимоор хуралдсан болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Би өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн. Гурван гишүүн өөрсдөө болон УЕП-аас мэдээлэл өгсөн.

Н.Энхболд: Хоёр байнгын хорооны саналаар гурван гишүүн дээр цаасаар санал явуулсан. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ гишүүнийг түдгэлзүүлсэн. Н.Наранбаатар гишүүн үлдэж байгаа.

Д.Тогтохсүрэн: Нийт 66 гишүүн санал хураалтад орлоо. Есөн гишүүн ирээгүйгээс гадаад томилолттой 5-6 хүн байна. Гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн. Үндэслэлүүд хэр нийцсэн бэ гэдэг дээр бүлгийн шийдвэр дээрээ л хатуу байгаа. Миний хувийн бодол санал хураалтыг ил явуулчихмаар байгаа юм. Гэтэл прокурорын байгууллагаас хэрэг, хувь хүний асуудал, мөрдөн байцаалтын нууцтай холбоотой асуудал ярьж байгаа болохоор нууцаар явуулах санал тавьдаг. Гишүүд хангалттай асуулт асуусан. Өрөө нь байж байдаг, ажлын алба нь түдгэлзэнэ. Шалгуулаад гэм буруугүй гэж тогтоогдвол буцаж ирээд УИХ-ын тогтоол гараад бүрэн эрхээ эдлээд явна. Гишүүд олон талаас харж байна. Хамгаалах, хэрэгтэй танилцах парламентын дархлаа ч ярьж байна. Ж.Мөнхбат гишүүний тухайд УИХ 50 хоногийн дотор нөхөн сонгуулийн асуудлыг ярих ёстой. Зургаадугаар сард шийдэх байх.


-Санал хураалтаар Н.Наранбаатарыг үлдээлээ-

НЭМЭЛТ: 16.30 ЦАГ

УИХ-ын гишүүн тус бүр дээр ЦААСААР өгсөн НУУЦ санал хураалтын дүн гарлаа.

Санал хураалтаар Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээх шийдвэр гаргасан байна.


-Нууц санал хураалтыг цаасаар авч эхэлжээ-

НЭМЭЛТ: 15.00 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжээд даруй ДӨРВӨН ЦАГ болж байна.

Хаалттай хуралдаанаар УЕПГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП Б.Жаргалсайханы саналыг Халдашгүй байдлын дэд хороо, ХЗБХ, ТББХ хүлээж авсаныг хэлэлцэж байгаа юм.

Чуулганы хаалттай хуралдаанаар яг одоо нууц санал хураалт явуулж эхэлжээ.

Ингэхдээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гурван гишүүн тус бүр дээр цаасаар гишүүдийн саналыг авч байгаа аж.

Цаасаар санал хураах хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргаж ийн дэмжигдсэн байна.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд 65 гишүүн оролцож байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-30 16:30

АН НОХОЙ ЗАНТАЙ ШҮҮ

Зочин
Зочин
2023-03-30 17:11
Reply to  Зочин

Аавын хүүхдүүдийг �##�аг үзжээ.Нөгөө Амарбаясг�##�ан МАН аас 20 хүн байгаа гэсэн.Ингээд нэг нэгээр нь суг�##�аад байв�##� МАНд итгэх хүн олдох уу. Бүгдийг нь ш�##�гуулах нь шудрага ёсонд нийцнэ. Ийм ш�##�дир булдар юм хийдэг нь МАНын гэм биш зан юм даа.

Зочин
Зочин
2023-03-30 17:07
Reply to  Зочин

МАН нохой зан гаргаж Наранбаатар авч үлдлээ.

Зочин
Зочин
2023-03-30 17:02

Т�##�бай дээр очичгооё

Зочин
Зочин
2023-03-30 19:25
Reply to  Зочин

Ок

Зочин
Зочин
2023-03-30 17:09

Энэ дээр АН хамаагүй хулгайч нарыг явуулая надтай нэгдэх нь СБ т�##�байд

Зочин
Зочин
2023-03-30 19:25
Reply to  Зочин

Очьё хаана вэ

Зочин
Зочин
2023-03-30 17:18

Ингээд МАНын дарга нарын хэлсэн үг амл�##�т биелэсэнгүй.Занданшатар авилгатай тэмцэх чуулган болно гэсэн ,Оюун эрдэнэ хэний ч �##�ь ч нам хамаарахгүй ш�##�гуулах болно гэсэн .Ам ажил �##�д дэлмээр зөрөв. 10 хулгайчийн 9 нь МАН гээд ард түмэн яриад байгаа шүү.Нэр орж ирсэн бүгдээ ш�##�гуулчих хэрэгтэй дээ

Зочин
Зочин
2023-03-30 17:26

Шууд хорь.

Зочин
Зочин
2023-03-30 18:49

Ширээ У гээд бх юм.яасан юм бол

Зочин
Зочин
2023-03-30 19:12

Ugaasaa l ankh shudarga 5 geed garch irekhdee l khudlaa baisan sh dee. Shunaliin tulam. Khurungiin ekh yysveree tailbarlaj chadakhgyi baikhad yaj gem buruugyi baidgiin. Gankhuyag ene 2 Mongol ulsiin 2 saya sakhuu irgediin khuvitsaanii nogdol ashgiin mungiig khuvidaa zavshitsgaasan l gsn yg shyy dee. Er n' khet shudarga tsarailagchid bygd khudlaa popuud bdg sh dee.

АААММ
АААММ
2023-03-30 19:59

Жарг�##�сайхан прокурор олон нийтэд мэдээлэхдээ Наранбаатар гишүүний 16 тооны үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн мэдээлэл өгсөн нь маш хариуцлагагүй үйлдэл байсан. Тэр хүнд 16 тооны үл хөдлөх хөрөнгө байгаа нь яг үнэн үү. Мэдэх хүний хувьд хэлэхэд олон тооны хөрөнгөтэй байхаар сэтгэл шун�##�тай хүн биш. Ерөнхий прокурор д�##�ий мэдээллээ засах цаг ирнээ.

Зочин
Зочин
2023-03-31 15:00

Буруугүй юм бол яах гэж нотлох баримт цуглуулсан юм бага доромжил буруутай

Холбоотой мэдээ

Back to top button