Чуулган: УИХ-ын гишүүд "Эрдэнэсийн сан"-гаас уран зураг, баримал сураглав

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.03.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2022.12.30-ны өдөр ирүүлсэн/-ийг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Эрдэнэсийн сан 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авч, гадаад валютын улсын нөөцийг 878 сая ам.доллароор нэмэгдүүлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүд Ш.Адьшаа "Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байдаг уу. Хадгалагдаж байгаа үнэт ховор эрдэнэс, эд зүйлсийг зарж борлуулах асуудал хуулийн хүрээнд сүүлийн жилүүдэд ямар хэмжээнд явагдаж байгаа вэ. 2000 оны эхэнд үед Юань Улсын үеийн мөнгөн ембүүг гадагш гаргасан асуудал гарч байсан. Энэ санд хадгалагдаж буй үнэт зүйлийг ямар журмаар худалдан борлуулдаг вэ. Худалдаж авах саналтай иргэд, ААН-үүд өгдөг үү.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Эрдэнэсийн сангийн тухай хууль, хуулийн шинэчилсэн найруулгад хадгалалт хамгаалалттай асуудлаас бусад мэдээлэл ил нээлттэй болсон" гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: "Эрдэнэсийн сан"-гаас ховор түүхэн уран зураг, баримал алдагдсан гэх ярианууд байдаг. Энэ үнэн үү. Үнэн бол ямар арга хэмжээ авч байсан бэ. Үүн дээр нэг хариулт өгөөч. Эрдэнэсийн санд хэчнээн нэр төрлийн эд өлгийн зүйл хадгалагдаж байдаг юм бэ. Жуулчдад үзүүлж харуулах боломж бололцоо байдаг юм уу" хэмээн асуулаа.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Түүх соёлын хосгүй үнэт өв, үзмэрүүдийг бид "Эрдэнэсийн сан"-гийн тухай хуульд заасны дагуу худалдан авдаг. Монгол Улсын соёлын өвийн тухай хуулийн хосгүй үнэт, үнэт гэж ангилагдсан түүх соёлын дурсгалт зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвийн дагуу Монголбанкны Эрдэнэсийн зөвлөл хэлэлцээд худалдаж авдаг. Энэ санд уран баримал болон уран зураг хадгалагддаггүй. Анх 1984 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор үнэт металь, эрдэнэсийн зүйлс хадгална гэж шийдвэрлэсэн. Уран зураг болон баримал Урчуудын эвлэл болон бусад холбогдох музейдэд байршдаг. Эрдэнэсийн санд ойролцоогоор 1 их наяд төгрөгийн үзмэрүүд бий" хэмээн хариуллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эбэгийн авгайн дүү нарыг ш�##�га
Za NAAD MUU HULGAICH NAR CHIN ASUUJ SURJ BAIGAAD HULGAI HIINE DEE UYUCH BAIHGUI GEE