Леонардо Да Винчигийн шилмэл 33 бүтээлийг сэргээн толилуулж байна

Монголын уран зургийн галерейд “Леонардо Да Винчи” бүрэн хэмжээний эдютайнмент, интерактив үзэсгэлэн дэлгэлээ. Тодруулбал, энэ нь “Arte inspirience technology”-ийн Монголын уран зургийн галерейтэй хамтран зохион байгуулж буй анхны иммерсив үзэсгэлэн юм.
Зохион байгуулагчид “Хүн төрөлхтөний суут төлөөлөгч, Италийн сэргэн мандалтын аугаа полимат Леонардо Да Винчигийн дахин давтагдашгүй их өвийг бүрэн хэмжээнд дэлгэн үзүүлсэн соён гэгээрэл, гоо зүй, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үзэсгэлэн” хэмээн онцолсон.
Үзэсгэлэнд сэргэн мандалтын үеийн сэргээн бүтээсэн түүхэн хувцасны үзмэр, Леонардо Да Винчигийн зохион бүтээсэн шилмэл 33 бүтээлийн сэргээн бүтээсэн загварууд, түүний тэмдэглэлийн дэвтрийн шилмэл график бүтээлийн хуулбарууд (codex atlanticus), өндөр чанарын арт зотон дээр өргөн форматаар хэвлэсэн Леонардо болон түүний үрэгдсэн бүтээлийн хуулбар бүхий 21 бүтээл, дуу дүрсний хослол буюу хэт өргөн дэлгэцийн мультимедиа прожекшн инстолляци багтаажээ.
“Леонардо Да Винчи” бүрэн хэмжээний эдютайнмент, интерактив үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.