УРЛАГЭнтертайнмент

“Эдип хаан” жүжгийг сурагчдад зориулан бүтээжээ

“Урлагийн хөгжил, ирээдүй” ТББ өнгөрсөн жилээс олон нийтэд урлагийн боловсрол олгох чиглэлээр сургалт, үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолт, бусад төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, түүнчлэн “Bee studio” урландаа уран зургийн болон жүжгийн зохиолчийн сургалт явуулж, “Bee” театраараа дамжуулан тоглолт, шинэ уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж буй.

Эл театр хөшгөө зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулснаар нээж, Н.Болороогийн “Тусгал” жүжгийг Т.Цэнд-Аюушийн найруулгаар удаах уран бүтээл болгон толилуулсан юм. Мөн өнгөрсөн аравдугаар сард Олон улсын театрын институтийн Монгол дахь төвтэй хамтран моно буюу нэг хүний жүжгийн сар болгон зарлан, Д.Мэндсайханы “Хүүхэлдэй”, Энэтхэгийн зохиолч Гириш Карнадын “Хэмхэрхий дүрснүүд”, Н.Болороогийн зохиол “Галт шувуу” жүжгийг тоглосон юм.

Тэгвэл тус хамт олон дэлхийн сонгодог зохиол болох Софоклын “Эдип хаан” бүтээлийг ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулан тайзны бүтээл болгожээ. Энэхүү бүтээл нь ахлах ангийн уран зохиолын хичээлийн заавал судлах сэдэвт багтсан байдаг аж. Тиймээс уран зохиолын хичээлийг сонирхолтой, бүтээлч болгох үүднээс зөвхөн ном уншиж бүтээлтэй танилцах бус, театрчилсан тоглолт үзэж, мэргэжлийн урлаг судлаач, уран бүтээлчидтэй харилцан ярилцаж, тус бүтээлтэй танилцахаас гадна, түүх, гоо зүйн мэдлэг олгохыг зорьжээ. “Эдип хаан” жүжгийг ирэх сарын 7-28-нд “Bee” театр толилуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button