АТГ Д.Тогтохсүрэнг дугтуй тараасан асуудлаар нь шалгаж дуусаагүй байна

Өнгөрөгч гуравдугаар сард цахим орчинд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ ахмад настнуудад дугтуйтай мөнгө тараасан бичлэг цацагдсан билээ.
Хэл ам дагуулсан тухайн бичлэгийнхээ талаар тэрбээр хэвлэлд "Уулзалтын дараа 5, 6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. Би хууль зөрчөөгүй. Дугтуйнд 20 мянган төгрөг л байсан. Надад ер нь мөнгө тараах зорилго байхгүй, тараах ч мөнгө байхгүй. Улс төрийн зорилго агуулсан бол мөнгийг ил өгөхгүй” хэмээн хээв нэг хариулж байв.
Гэвч өөрийнх нь хэлж буй 5,6-хан ахмад гэх үг нь бичлэг дээрх барьсан дугтуй, авч буй хүний тоогоор үгүйсгэгддэг.
Тэгвэл эл асуудлаар нь түүнийг АТГ-аас шалгаж байгаа аж. Шалгалтын ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа бөгөөд одоогоор прокурорт шилжүүлсэн эсэх нь тодорхой болоогүй байна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аман дээрээ бид хулгай авилгалтай тэмцэж байна гээд ар хударгаар нь мөнгө тарааж сонгуулийн санал авилгадаж байгааг ойлгосонгүй.МАНын үнэн нүүр царай юм.
Уг нь ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн санж. Харамсалтай нь энэ нь энэ тойргоос сонгогдсон гишүүн, улс төрчийн хувьд хөнгөн хандсан бас л нэг хахуулийн гэж ойлгогдохоор л болждээ.
ene tiim buruu yum bish shd uugn te?
Яаж ч мэдэх хашир хулгайд ялы нь үүрүүл
Huuchin,shine Komu -togoond bolovsorson ene etgeed hiidegee l heneg ch ugui hiigeed l yavj bnsh dee.Oyun-Erdene Namyn dargaa yadaj namyn arga hemjee avaach.20k humuusiig doromjilj dord uzeed bna
Дугтуйн дотор нь мөнгө байгаагүй мисс хүүхнүүдийн зураг байсан гэсээн.