Нийгэм мэдээ

С.Батдөлийг саатуулах хугацаа дөрөв хоногийн дараа дуусна

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг гурван удаа 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон билээ.

Тэгвэл түүнийг саатуулах хугацаа дөрөв хоногийн дараа дуусах юм.

Түүнийг анх нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, 9-ний өдөр нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргасан. Улмаар дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж, хоёрдугаар сарын 8-наас 30 хоног хорьсон билээ.

Хэргийн ээдрээ, төвөгтэй байдлыг харгалзан үзэж дахин хорих шийдвэрийг гуравдугаар сарын 7-ны өдөр гаргасан нь ийнхүү дөрөв хоногийн дараа дуусах юм.

Түүнийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ногдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг гэртээ нуусан, татвараас зайлсхийсэн, хууль бус эх үүсвэрийн мөнгөөр үл хөдлөх худалдан авсан хэргээр яллагдагчаар татсан билээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-03 11:52

Энэ чапакийг суллах байх өө, энэний 7тэрбум юу ч биш гэсэн.

irgen
irgen
2023-04-03 13:02

Ene pus#aag yah ch ugui bga bizde.Tom ah nar n hamgaalaad.zuil angiig n shal eereer zuilchileed bgaad bga.Shuuh.ATG iim bn.Enenii ard bga UBTZ eneeder ajilchdiin tsaling ogt nemehgui.hamag meregjiltenee ender tsalintai ajil ruu aldaad duuslaa.Herlen gedeg nuhriig z##luulaach.Meregjiliin bish munge huuleh gj tataasaar tavihdsan nuhree odoo hurdan z##luulaach.Ard n baiguullaga.ajilchid hohirch bn.

Зочин
Зочин
2023-04-03 21:54

Хэзээ хугацаа дууслаа гээд гаргачихдаг болчихсон юм бэ . Бүх нотлох баримттайгаа баригдсан хулгайчийг тэр чигээр нь хорьж байгаад шоронд нь явуулдаг биз дээ . 7 тэрбумаас нь хусчих гээд тэнэгтээд бна уу Монголын хууль шүүхийнхэн

Холбоотой мэдээ

Back to top button