ФОТО: 2019 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг тодрууллаа
БСШУСЯ, СУГ, МУЗГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдэд батламж гардуулах ёслолын арга хэмжээ 2019 оны 10 сарын 18-ны өдөр болж өнгөрлөө.
Энэ оны үзэсгэлэнд 135 уран бүтээлч, 1 уран бүтээлийн нэгдэл нийт 177 бүтээл ирүүлснээс 97 уран бүтээлч, 1 уран бүтээлийн нэгдлийн 124 бүтээл “Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэнд шалгаран оролцож:
А.Очирболдын “Ухамсар”,

Г.Эрдэнэбилэгийн “Муза”,

Б.Отгонтүвдэнгийн “Авга ах”,

Л.Гантөмөрийн “Чонон тууль”,

Б.Содномдаржаагийн “Тавган дээрх соёл” бүтээлүүдийг улсын санд худалдан авч байна.

“Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэн БСШУС-ын сайдын томилсон мэргэжлийн зөвлөлийн хоёр шатны шалгаруулалтаар явагдаж, өнөөдөр ийнхүү улсын санд хадгалагдах шинэхэн бүтээлүүдээ өлгийдөн авлаа. Энэхүү баярт мөчийг уран бүтээлч, урлаг судлаач, урлагийн бүтээл цуглуулагч, үзэгч сонирхогчдыг нэгэн цэгт уулзуулсан Дүрслэх урлагийн салбарын чуулбар бүхий томоохон үйл ажиллагаа болгохын төлөө биднийг дэмжин ажилласан “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэн, “Таван нүдэн” ХХК-ний удирдлагуудад талархал илэрхийлье.
Энэ арга хэмжээний үеэр ивээн тэтгэгч байгууллага “Таван нүдэн” ХХК-ийн нэрэмжит шагналыг Монгол улсын төрийн шагналт уран барималч Ц.Амгалан “Уртын дуу” бүтээлээрээ авсан бол зураач Б.Нямхүү “Домог” монгол зургийн бүтээлээрээ үзэгчдийн таашаал хүртэж, Монголын уран зургийн галерейн нэрэмжит цомын эзэн боллоо. Цомыг Монголын уран зургийн галерейд долоо хоногийн турш үзэсгэлэнгээ зохион байгуулах эрх дагалдаж байгаа бөгөөд цаашид уг шагналыг жил бүр уламжлал болгон гардуулах юм.
ЗГХАгентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат ёслолыг нээж үг хэлэхдээ Дүрслэх урлагийн бүтээлийг улсын санд худалдан авах төсвийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг онцолсон юм.
Энэ өдрийн арга хэмжээнд Соёл, урлагийн салбарын бодлого боловсруулах түвшний холбогдох албан тушаалтнууд, Монголын банкны холбоо болон Монгол улсад суугаа ЭСЯамдын төлөөлөл, урлагийн бүтээл цуглуулагчид урилгаар оролцлоо.
Мөн бидний урилгыг хүлээн авч, “Оны шилдэг бүтээл” үзэсгэлэнд бүтээлээ оролцуулсан нийт уран бүтээлчдэдээ талархал дэвшүүлье.
Үзсгэлэн 10 сарын 31-ныг дуустал үргэлжлэх болно.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ































































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадны уран барималаас хуулбарласан Ухамсар гэх энэ хуулбар Монголд ингэж шилдэг болдог байжээ. Монголчууд юу ч мэддэггүй мал гэж байгаа юм байх даа. Ээ чааваас. хэр хол явахыг нь харж л суухаас
Viagra Generique Dangereux [url=http://cheapcialisir.com]cialis vs viagra[/url] Cialis Para Que Se Usa Buy Cialis Cytotec5mg
Cephalexin And Hcpcs http://viacialisns.com/# - Buy Cialis Amoxicillin Clavulanate 125 Tab Price canadian cialis Viagra Einnahme Gesundheit
Buy Isotretinoin Acnetrex http://abcialisnews.com - Cialis Micohex cialis prices Medicine Online Order