УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Мөрдөн байцаалтын нууцаар шалтаглаж, нүүрснийхний хэргийг нийтээс нуух вий

Энэ удаагийн УИХ-ын бараг арав гаруй хувь нь нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдож яллагдагчаар татагдаад байгаа юм.

Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарын гишүүд одоогоор ид шалгагдаж буй.

Тэднийг шүүх хурлаар оруулахаас өмнө УИХ-ын гишүүн Г.Ганболдын ахалж буй Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголоор оруулах учиртай байв.

Эл сонсгол энэ сарын 10-12-нд болох байлаа. Гэвч УИХ-ын гишүүн Г.Ганболд "мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулах, хөндлөнгөөс саад учруулах магадлалтай гэх АТГ-аас хүсэлтээр хойшлуулчихлаа хэмээн мэдэгдэв.

Уг нь уг сонсголд 114 хүнийг гэрчээр дуудагдах учиртай байв.

АТГ-ын дурдсан үндэслэл үнэхээр сонсголыг хойшлуулах шалтгаан мөн үү гэдэг асуудал нийгэмд шүүмжлэл дагуулж эхлээд байна. Тодруулбал, Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотой шүүх хурал ирэх сарын 27-нд болно. Сонсгол нь гурван удаа болж өнгөрсөн сард өндөрлөсөн. Сонголын түвшинд бүх баримт материал, тоон мэдээлэл олон нийтэд нээлттэй ил тод болсон.

Харин нүүрсний гэх хэргийг Улсын ерөнхий прокуророос эхлээд нууцад хамруулаад хаалттай болгоод явж буй. УЕП Б.Жаргалсайхан УИХ-д оруулж ирэхдээ нууцын зэрэглэлд хамруулсан. УИХ ч түүнийг нь хэлэлцэхдээ төрийн болон албаны нууцад хамруулан хэлэлцэж, нууцаар санал хураалт явуулсан билээ.

Уг нь хулгайг ил болгож байгаа нь энэ удаагийн эрх баригчдын хувьд том гавъяа л даа. Гэхдээ хэлэлцэх, шүүх, сонсох явцуудаа нууж, хаагаад байгаад олон нийтийн итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлөх бол.

Нүүрсний гэх хэргийн явц удааширч, эрх мэдэлтнүүд шат ахих боломж болгон ашиглачих вий дээ гэдгийг анхааралтай ажиглах шаардлага ч үүсэх нь. Сонгуулийн ээлжит шоу болоод замхарчих вий гэх хардлага төрөхөөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин МИ
Зочин МИ
2023-04-04 14:20

ХУЛГАЙЧДЫН ХУЛГАЙН ХЭРГИЙГ НУУЦЛАХ ЯМАР Ч ШАЛТГААН БАЙХГҮЙ, ЭД НАР ТЭД НАРТАА ЯЛ ЗАВШУУЛЖ ӨӨРСДИЙНХӨӨ ХЭРГИЙГ ИЛЭРХЭЭС ҮХТЭЛ АЙЖ БУЙН ИЛРЭЛ

Холбоотой мэдээ

Back to top button