Улс төрийн мэдээ

С.Наранцогт: "Эрдэнэс Монгол" 2024 онд орлогоо 30 хувиар өсгөхөөр тооцоолсон

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр /2023.04.04/ компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийн бодлогын өөрчлөлтийг тус компанийн зүгээс шинэ сэргэлтийн түүхэн цаг үе хэмээн тодорхойлж буйгаа энэ үеэр мэдээлсэн юм.

С.Наранцогт "Нэгдсэн стратеги бодлогын баримт бичгийг боловсруулаагүй, удирдлагын хүний нөөц тогтворгүй, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой ажлуудыг ном ёсоор нь хийгээгүй тул үр ашиггүй төсөлд өнөөдрийг хүртэл санхүүжүүлж ирсэн.

Орлогын эх үүсвэр тогтворгүй тул зардал өндөртэйгээс гадна боловсруулах үйлдвэрийн нэгдсэн бодлого хангалтгүй байсаар ирсэн юм. Эдгээр асуудлыг эхнээс нь цэгцэлж, анхаарч ажиллах үүднээс дүрмийн шинэчлэлийг хийсэн. Зарчмын хувьд том өөрчлөлт орсон гэсэн үг.

Дүрмийн шинэчлэлийн дагуу хувьцаа эзэмшигчид үйл ажиллагаанд оролцохгүй. ЗГХЭГ-ын даргын хэлсэнчлэн ТУЗ-ийн гишүүдийн хараат бус гишүүдийг 49 хувь болгож, бизнес стратегийн төлөвлөгөөтэйгээр ажиллах гэж байна. Тиймээс эдгээр хүмүүсийн сонгон шалгаруулалтыг хийнэ.

Нэгдлийн охин компаниуд засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд толгой компаниараа дамжуулан стратеги, санхүү, бүтцийн нэгжийг үйл ажиллагаанд оролцоно. Товчхондоо толгой компанид байрлах ТУЗ-ийн гишүүд бүхий л зүйлийг хариуцна, чиглүүлж, хяналт тавьж ажиллана гэсэн үг" гэлээ.

Санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой болгосноор дотоодын үр ашиг өгөх төслүүдээ санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Охин болон тэдний охин компаниудад нийт 86 ТУЗ-ийн бүрэлдэхүүн баг байгаа. ХК, ХХК болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд ТУЗ-гүй болж, толгой компанид нэгдсэн нэг ТУЗ-ийг бий болгож байгаа гэсэн үг.

Таван жилийн стартегийн хүрээнд 2024 оны хүрээнд орлогоо 30 хувиар өсгөнө гэх тооцоололтой байна. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын байдлаар эдийн засаг 4.8 хувиар өсөхөд нэгдлийн компаниуд чухал үүрэг гүйцэтгэсэн. Валютын нөөцөд сүүлийн жилүүдэд 931 сая ам.долларыг бүрдүүлсэн" хэмээв.

Дээрх дүрмийн өөрчлөлт нь улс төрөөс хамааралтай бизнесийн шийдвэрийг багасгаж, цэвэр мэргэжлийн хүмүүсээр стратегийг батлуулах нь үйл ажиллагааны үнэ цэнийг нэмж, компанийн засаглалыг сайжруулах, нэгдсэн хяналтын тогтолцоог дүрмийн хувьд бий болгож ажиллаж байгаа нөхцөл байдал ажээ.

Үүний хүрээнд үндсэн чиглэлийг 15, стратеги төлөвлөгөөг таван жилээр боловсруулсан байна. Боловсруулсан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчид болон харьяа яамдад танилцуулах ажээ. Мөн тус компани үүлэн технологид суурилсан цахим компани болсон гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Дотоод хяналтаа олон улсын хяналтын хүрээнд боловсруулж, батлуулахаар бэлдэж байгаа ажээ. Компаниудад үнэлгээ хийх аргыг боловсруулж, бүхий л төслөө үнэлдэг болж буй. Нэмээд санхүүжилтийн загвараа баталж, гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-04 15:06

Yil ajillagaa yavuuldaggyi shimegchilj amidardag EMGL yamar yumniikhaa orlogo oldgiin

Bold
Bold
2023-04-04 16:21

ene neg aiming harahaar uur hurende baddag uit. Mash hudlaa garde. Shaagaad unagmaar p###a baigaauim. Uneheer muu hun dee.

Зочин
Зочин
2023-04-04 16:27

Хөгжлийн банк дампуурахад ТУЗ дарга байсан энэ хүн яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм. Одоо Эрдэнэс Монголыг дампууруулах уу.

Зочин
Зочин
2023-04-04 17:43

Энэ ёстой худ гар. Эрдэнэс монголын сонгон ш�##�гаруул�##�тыг нь бас будлиантуулаад баахан өөрийнхөө хүмүүсийг авчихсан

Зочин
Зочин
2023-04-04 17:44

Иймэрхүү дүрэм зөрчиж томилогдсон захирлуудаа эхлээд шүүрд Оюукаа

Зочин
Зочин
2023-04-07 13:41
Reply to  Зочин

yag unen

Иргэн
Иргэн
2023-04-07 15:04

ЭМын хэмжээнд гадаадын ХО тай блаа ч ТУЗыг татан буулгасан дээр шүү. ХОруулагчдаа шантаажилдаг, хар лай болсон ТУЗын дарга нэртэй дээрэмчдээс с�##�гах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button