УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: Ирэх долоо хоногт ХАА-н сангийн мэдээллийг ил тод болгоно

Засгийн газрын өнөөдрийн /2023.04.05/ ээлжит хуралдаанаас гаргасанзарим шийдвэрийг УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллага 68 төрлийн мэдээллийг ил байлгахаар хуульчилсан. Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд "Шилэн" ажиллагаа буюу shilen.gov.mn сайтыг ажиллуулж байна.

Мэдээлэл хариуцагч байгууллагуудын ил тод байдал 56.6 хувьтай байна. Ирэх долоо хоногт shilen.gov.mn дээр мэдээлэл хариуцагч байгууллагуудын жагсаалтыг гаргаж, өнгөөр ялгамжлан байр эзлүүлнэ.

Шилэн ажиллагааг идэвхжүүлэх үүднээс Ерөнхий сайд БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, зарим агентлагийн дарга, аймгийн удирдлагуудад даалгавар өгсөн.

Хэрвээ албан даалгаврыг хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцохыг үүрэгдсэн. Тодруулбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлээгүй байгууллагууд ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө мэдээллээ ирүүлэх ёстой. Хэрвээ энэ хугацаанд амжиж мэдээллээ ирүүлээгүй бол тухайн төрийн албан хаагчийг АТГ-т шилжүүлнэ. Ирэх долоо хоногт Засгийн газрын тусгай сангуудтай холбогдуулаад Хөдөө аж ахуйн санг олон нийтэд нээлттэй болгоно.

Энэ сан нээлттэй болсноор сэтгүүлчид болон иргэд "Шүгэл үлээх" боломжтой болж байна. Гэхдээ хуулийн хүрээнд ажиллаж, зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа газруудад хуулийн зөрчил байхгүй. Тиймээс үндэслэлгүйгээр хэн нэгнийг гүтгэж, сошиалаар яллаж болохгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 5, 2023 16:35

Яасан ард түмний амыг барих санаагаа орхиогүй байна уу их засагын хан хүү

Зочин
Зочин
4 сар 5, 2023 17:00

Энэ засгийн газар чинь сайд нар нь бүгд хууль хүчнийхэн болчихсон бншдэ

Ард
Ард
4 сар 5, 2023 19:53

Ок

Zochin
Zochin
4 сар 5, 2023 21:46

Manai zaluuchuud sain bna. Yas dagaj muljuur, bolovsrol-humuujil dagaj amjilt gardag gedeg ug baidag.

Энхболд.х
Энхболд.х
4 сар 6, 2023 05:42

Зээлээ зориул�##�тын дагуу ашиглах ёстой л доо.Үр ,бордоо,шатах тослох матери�##�ын зардлыг дансаар шилжүүлж байх,Зөвшөөрөгдсөн газруудтай худ�##�даагаа хий,тайлангаа жилд 2 удаа тайлагнаж байх,2р сар болон 8р сард багтааж.

Холбоотой мэдээ

Back to top button