Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлд: Авлигын хэргээр эрэн сурвалжилсан Монголын экс сайдыг албадан гаргав

"Philippine News Agency"-д Т.Бадамжунайг тус улсаас албадан гаргасан талаарх мэдээлэл гарчээ. Орчуулан хүргэе.

Авлигын хэргээр эх орондоо эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын сайд асан Т.Бадамжунайг албадан гаргасан талаар Цагаачлалын албанаас мэдээллээ.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан 67 настай Т.Бадамжунайг Монголын цагдаагийн газартай хамтран өнгөрсөн мягмар гарагт Себу хотоос баривчилсан байна. Энэ талаар Цагаачлалын албаны тагнуулын дарга Фортунато Манахан мэдэгдэв.

Цаашид асуудал үүсгэхгүйн тулд Т.Бадамжунайг Монголын эрх баригчдын хүсэлтээр Себу мужийн Мактан хотоос Солонгосын агаарын тээврээр мягмар гарагийн орой албадаж гаргасан байна.

Манахан хэлэхдээ "Т.Бадамжунайг Себу хотод байгаа талаар Монголын эрх баригчид анх мэдээлсэн. Гадаадын иргэнийг комиссар Норман Тансинкогийн гаргасан тушаалаар баривчилсан. Түүнийг шүүхээс оргон зайлсан, олон нийтийн эрх ашиг, аюулгүй байдалд эрсдэл учруулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн шалтгаанаар албадан гаргасан юм. Монголын Засгийн газраас түүний паспортыг цуцалсан. Энэ бол манай агентуудын хувьд том хэмжээний баривчилгаа байлаа. Бид хэрэгтнүүдийг цаашид илрүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг ханган, гаднын түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ" гэв.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-05 21:32

Энэ нүдний булай

Уншигч
Уншигч
2023-04-05 22:33

Aluurchin elberdorj, Sy danjaad, yaravgar pias#aa bagabandi, hyataduudiin ohoordoj nerledeg enhrii bool odjargal, balin hamart ochirbat luuhaan bayartsogt danjaad taigan bandi saihanbalag DOX bayar geed MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchid mongoliig 30 ilyy Jil tsusalj, mongolchuudiig doromjlood tohuurhaj , mongoliin bayalgiig zooj offshort 40 terbum dolloriiig nyysan

Зочин
Зочин
2023-04-06 00:17

Америк фидиппинчүүд шиг зангарагтай байж чадах уу

Тогтох
Тогтох
2023-04-06 07:57

Одоо тэгээд Монголын ЗГ-ын оролцоогүй юм шиг бичээд эхэлсэн троллууд юу гэх бол хэн ч байсан ш�##�гуулах л хэрэгтэй саад хиймээргүй байна шударга нийгэм шаардаж байгаа хэн ч байсан.

Холбоотой мэдээ

Back to top button