Улс төрийн мэдээ

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөлд МАНАН юуг онцлов

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр /2023.04.06/ өргөн барьсан билээ.

Тус хуулийн ажлын багийг Н.Энхболд, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, С.Одонтуяа нар ахалж ажиллав. Гурван намын төлөөллүүд нийлэн дээрх төслийг боловсруулсан бөгөөд АН-ын төлөөллүүд дагалдан хуулийн төслийг хамт өргөн барьсан юм.

Гурван нам Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн ч МАН болон АН-ынхан квотын харьцаанд хоёр өөр байр суурьтай байна. Тодруулбал,

  • МАН-ын бүлгээс 38:38
  • АН 48:28 хувилбарыг санал болгож байгаа.

Манай улс холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулж байсан туршлага бий. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулийг 48 мандаттай 28 тойрог, 28 мандаттай пропорциональ системээр зохион байгуулсан юм.

-МАН-ын Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт-

Тэдний зүгээс сонгуулийн холимог тогтолцооны дагуу 38 гишүүнийг сонгуулийн тойргоос, 38-ыг нь сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчийн жагсаалтаас сонгох юм.

Хуулийн төсөлд тусгасан зарим анхаарал татахуйц хэсгээс хүргэе. /Төслийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/

Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хоригложээ. Мөн нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ.

Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах зардал нь сонгуульд зарцуулсан нийт зардлын 15 хувиас хэтрэхийг хориглоно.

Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

Санал авах байрын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байруудад хяналтын камер байрлуулна. Төв суурин газраас алслагдсан баг дахь санал авах байранд хяналтын камер байрлуулж болно.

-АН-ын Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт-

Тус намаас 38:38 бус 2012 оны сонгууль шиг 48:28 хувилбарыг илүүд үзэж буй. 48 мандатыг тойрог хуваах зарчмаар явуулах юм. Ингэхдээ тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрэхгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулах ажээ.

Хуулийн төсөлд тусгасан зарим онцлох заалтыг танилцуулъя. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу/

  • Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 40-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна
  • Сонгуульд оролцох сонирхол бүхий нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 7-ний өдрөөс сонгуулийн хандивын дансыг нээлгэж болно
  • Сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэнэ

АН-аас өргөн барьсан хуулийн төслийн дээрхээс бусад заалтууд нь МАН-ын өргөн барьсан хуулийн төсөлтэй ижил байгаа юм. Үүнээс нам эсвсэлд өгсөн нийт саналын 3, хоёр нам эвсэлд нийт саналын 5, гурав буюу түүнээс дээш нам бүхий эвсэл 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх ёстой гэдгийг хоёр тал хоёул тусгасан байна.

Товчоор бол жижиг намууд хоорондоо эвсэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан орж ирэх боломжийг хангаж өгч буй бөгөөд холимог тогтолцоог сонгосноор нийгмийн бүлгүүдийн эрх ашиг ьн УИХ-д тусгалаа олж, олон бүлэглэлийн дуу хоолойг нэгтгэж чадна хэмээж буй.

Уг хуулийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газраар хэлэлцэх магадлалтай хэмээж буй. Хуулийн дагуу сонгууль эхлэхээс нэг жилийн өмнө уг хуулийн төслийг баталсан байх ёстой юм. Ийн тооцож үзвэл зургаадугаар сарын 20 гэхэд Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийг баталсан байх ёстой билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
l.Enkhjargal
l.Enkhjargal
2023-04-06 15:12

Оргүйгээс охинтой гэдэг. Яахав тэгээд жижиг намуудтайгаа бас зөвшилцөцгөөгөөд нэг санаа хэлцэлд хүрцгээсэн байх гэж л найдъя!?
Дараа нь шагайн чинээ шар тосонд хууртагдаад хоорондоо жийлцчихгүй л байгаасай даа. Зүгээр л хүн шиг зөв эрүүл саруул сэтгэж, ажиллаж амьдардаг төгс биш ч гол нь шударга нийгэм л хүсэцгээж байгаагаас илүү шун�##� энэ сонгуульд нэр дэвшигчдийн хуульд тусгагдах учиргүйг л сануулах нь илүүдэхгүй биз!!

Холбоотой мэдээ

Back to top button